
Ямар нэгэн төрлийн ажил, бизнес эрхэлж орлого олж эхлэхээс эхлээд оюун санаанд орж ирдэг нэг зүйл бол улам ихийг хийж, улам ихийг олох байдаг. Хэдийгээр хүн бүхэн тэрбумтан гэж хэлж чадах ч 35 нас хүрээгүй байхдаа тэрбумтан хэмээн нэрлэгдэж, тэрбумаар тоологдох хөрөнгөтэй болсон цөөхөн хэдэн хүн байдаг ба тэдний олонх нь амандаа алтан халбага зууж төрөөгүй, харин өөрсдийн шаргуу хөдөлмөр, ухаалаг араншин, сэргэлэн овсгоотой зан чанараар энэ амжилтанд хүрсэн юм. Нэг хөгжилтэй гэмээр зүйлийг хэлэхэд эдгээр хүмүүсийн олонх нь тэрбумд хэдэн тэг байдгийг ч мэдэхгүй байхдаа тэрбумтан болохыг хүсэж байсан байна.

















