Хийгээд сурчихсан байхад хэзээ ч илүүдэхгүй энгийн хоолны жорууд

2

15. Панкейк

Мэдээж та дэлгүүрээс панкейкний бэлэн зуурмаг аваад устай холиод хийчихэж чадна. Гэхдээ яах гэж тэр вэ? Панкейкийг өөрөө бэлтгэх нь илүү хялбар гэдгийг мэдэх үү? Саванд гурил, өндөг, сүү, элсэн чихэр хийж холиод хайруулын тавгаар зэвсэглээд урагшаа! Өглөөний хоолоо нэрс, нунтаг шоколад эсвэл агч модны сироптой хольж идээрэй.

Хийгээд сурчихсан байхад хэзээ ч илүүдэхгүй энгийн хоолны жорууд 1

14. Фриттата

Өндгөө хутгаад хайруулын тавгандаа хийнэ – үүн шиг хялбар өглөөний унд хаа ч байхгүй! Гэвч нөгөө талаас жирийн л нэг омлет уйтгартай шүү дээ. Ямар шийдвэр гаргав? Мэдээж Фриттата! Өндөг, бага зэрэг сүү, шинэхэн ногоо эсвэл мөөгийг хооронд нь холиод дээр нь бяслаг, амтлагч нэмээд л боллоо. Омлетийг бодвол илүү сонирхолтой, амттай байх болно!

Хийгээд сурчихсан байхад хэзээ ч илүүдэхгүй энгийн хоолны жорууд 2

13. Гуакамоле

Хамгийн ойр газраасаа гуакамоле худалдан авахаар болсон ч (гадуур ховор зарагддаг) битгий аваарай. Учир нь нөөшилсөн бүтээгдэхүүн биед тийм ч сайн биш! Өөрөө хийсэн нь илүү эрүүл байх болов уу. Авокадог лаймын шүүс, сонгино, сармис, яншуй, давстай холино. Та өөрийн хүслээр өөр орц нэмж болно шүү.

Хийгээд сурчихсан байхад хэзээ ч илүүдэхгүй энгийн хоолны жорууд 3

12. Шарсан дэгдээхий

Шарсан дэгдээхий амттайгаас гадна сэтгэл хөдөлгөм хоол юм. Дэгдээхийг жигнэх нь тахианы цээж шарахаас хавьгүй хялбар ч хосгүй амттай шарсан дэгдээхийг бэлтгэж сураарай! Шувуугаа амтлаад гол нь ургамлын тосоо мартаж болохгүй шүү. Дараа нь шарах шүүгээндээ хийгээрэй.

Хийгээд сурчихсан байхад хэзээ ч илүүдэхгүй энгийн хоолны жорууд 4

11. Гоймонгийн сүмс

Дэлгүүрийн бэлэн сүмсэнд мэдээж муу юм байхгүй л дээ хурдан бас амархан. Гэхдээ гэртээ өөрөө хийхэд ч тийм хэцүү зүйл байхгүй! Хийгээд үзээрэй – танд таалагдах болно. Та жорын дагуу хийж чадвал бүх орцоо савандаа хийж жигнээд дараа нь шаардлагатай бол блендерт хийгээрэй. Өөрийн гарын болоньезе эсвэл пестог хийж сураарай!

Хийгээд сурчихсан байхад хэзээ ч илүүдэхгүй энгийн хоолны жорууд 5

10. Сальса

Гэрийн сальса – амьдралдаа ядаж ганц удаа хийж үзэхэд илүүдэхгүй зүйлсийн нэг. Хэдхэн минутын дотор та сонгино, улаан лоолио хэрчээд амтлагч нэмж хутгахад болно. Та өөрийн хүслээр илүү чихэрлэг эсвэл халуун ногоотой болгож болно!

Хийгээд сурчихсан байхад хэзээ ч илүүдэхгүй энгийн хоолны жорууд 6

9. Гоймонтой тахианы шөл

Ээж чинь танд тахианы шөл хийж өгөөд бүх л өвчний эсрэг сайн эм гэж хэлж байсныг санаж байна уу? Одоо өөрөө өөрийгөө эмчилж сурах цаг болжээ! Дэлгүүрийн шөл дэндүү давстай байдаг шүү дээ. Үүнээс гадна олон зүйл сэтгэлд хүрдэггүй! Бага зэрэг ногоо, бага зэрэг амтлагч, тахиа, гоймон – танд хэрэг болох зүйлс энэ байна.

Хийгээд сурчихсан байхад хэзээ ч илүүдэхгүй энгийн хоолны жорууд 7

8. Стейк

Ямар эр хүн шүүслэг стейкнээс татгалзах билээ? Хэрэв та стейкийг зөвхөн ресторанд орохдоо л иддэг бол та нэг зүйлийг анзаараагүй өнгөрчээ. Стейк бол шувуу, гахайн махтай харьцуулахад бэлтгэхэд хамгийн амархан хоол юм. Мэдээж хэрэг шүүрхий шарах уу, бүтэн шарах уу гэдгээ та өөрөө шийднэ шүү дээ. Махаа давс, перцээр амтлаад галаар сайтар шараарай.

Хийгээд сурчихсан байхад хэзээ ч илүүдэхгүй энгийн хоолны жорууд 8

7. Бяслагтай шарсан сэндвич

Хэрэв та ямар нэг шалтгааны улмаас бяслагт дургүй бол дараах шарсан сэндвич таалагдана гэдэгт итгэлтэй байна! Бидний ихэнх нь энэ амархан хоолыг багаасаа л мэднэ, одоо ч амтархан идсээр байгаа. Шаардлагатай орцны жагсаалтад: талх, тос, бяслаг. Энэ энгийн хоолон дээр хатаасан улаан лооль эсвэл песто нэмээд идээрэй.

Хийгээд сурчихсан байхад хэзээ ч илүүдэхгүй энгийн хоолны жорууд 9

6. Стир-фрай

Хэрэв та хоол хийх тийм ч дуртай биш бол нэг хоол хийх гэж өчнөөн цаг зарцуулахыг хүсэхгүй байгаа биз дээ. Стир-фрай бол богино хугацаанд бэлэн болдог амтат хоол юм. Танд том хайруулын таваг, бага зэрэг тос, дурын ногоо, мах хэрэг болно. Чихэрлэг чили эсвэл шар буурцгийн сүмс нэмээд таны хоол бэлэн болно!

Хийгээд сурчихсан байхад хэзээ ч илүүдэхгүй энгийн хоолны жорууд 10

5. Шоколадны үйрмэгтэй жигнэмэг

Эрчүүд амттан хийхдээ гаргууд байдаггүй. Хэрэв та амттан хийж сурахыг хүсэж байгаа бол хийхэд хамгийн амархан, хүн бүрийн дуртай шоколадтай жигнэмгийг хийж сураарай! Мэдээж хэрэг та харшилгүй бол амтат халуун шоколадтай жигнэмгийг хамгийн зөв сонголт байх болно. Та зуурмаг зуурч сурах хэрэгтэй. Үнэндээ хамгийн муу болсон жигнэмэг ч амттай байдаг юм шүү.

Хийгээд сурчихсан байхад хэзээ ч илүүдэхгүй энгийн хоолны жорууд 11

4. Кесадилья

Бүх орцоо саванд хийгээд гал дээр тавихад бэлэн болдог өөр нэгэн хоол. Танд том тортилья, түүний талыг дүүргэх ямар ч хамаагүй бяслаг, ногоо махны холимог хэрэг болно. Тортильяг хаагаад шарах шүүгээнд хийнэ. Кесадилья бэлэн болоход 10-20 минут шаардлагатай.

Хийгээд сурчихсан байхад хэзээ ч илүүдэхгүй энгийн хоолны жорууд 12

3. Бургер

Мах шарна гэдэг эрчүүдийн ажил – мэдээж хэрэг энэ бол цуу яриа. Та бургер хийж чаддаг бол энэ үгийг сонсоод дургүй чинь хүрдэг байх даа. Түргэн хоолны бургер амттай ч гэртээ илүү амттай бургер бэлтгэж болно! Татсан махаа амтлаад котлет бэлтгэ. Дараа нь ногоо, котлет, бяслаг, сүмс, талхаа угсрахад л болох нь тэр!

Хийгээд сурчихсан байхад хэзээ ч илүүдэхгүй энгийн хоолны жорууд 13

2. Жигнэсэн ногоо

Танд зугаалгаар явахдаа хачир бэлтгэх даалгавар өгсөн бол төмс бэлтгэж ирсэн тав дахь хүн болмооргүй л байгаа биз дээ? Ямар ч тохиолдолд ногоо жигнэж чаддаг байна гэдэг маш сайн ур чадвар юм шүү! Шарах шүүгээгээ халаагаад ногоогоо тос, амтлагчтай холиод болгоорой. Гол нь болохдоо хоорондоо ялгаатай хугацаа ордог ногоо сонгохоос татгалзаарай!

Хийгээд сурчихсан байхад хэзээ ч илүүдэхгүй энгийн хоолны жорууд 14

1. Салатны сүмс

Зугаалгаар явахад таныг салатны сүмс бэлтгээд ирээрэй гэж хэлсэн гэж бодъё. Ууттай сүмс битгий авчраарай! Салатны сүмс бол дэлхий дээрх хамгийн энгийн зүйл. Уксус, тостой сүмсийг нэгийг харьцах нь гурав хэмжээгээр тааруулаарай. Дээр нь амтлагч, бага зэрэг өтгөрүүлэгч – гич нэмээд таны гэрийн сүмс бэлэн болно!

Хийгээд сурчихсан байхад хэзээ ч илүүдэхгүй энгийн хоолны жорууд 15

6
БурууБуруу
5
БахархмаарБахархмаар
3
ГоёГоё
2
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
1
Ха ХаХа Ха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. mygmarsyren

    2016/07/23 at 10:09

    XEREGTEI SAIXAN ZOVOLOGOO BAINA DARAA OLON XEREGTEI SANAA ZOVOLOGOO ORUULAARAI

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *