
Анхаарлаа нэг зүйлд төвлөрүүлэхэд цаг хугацаа харвасан сум шиг хурдан өнгөрдөг. Хэд хэдэн гадны хүчин зүйлийн нөлөөний улмаас хүн их хэмжээгээр идэж, мөн ойр ойр идэх гээд байдаг. “Хоолны шинжлэх ухаан болон технологийн чиг хандлага” гэх сэтгүүлд нийтлэгдсэн сүүлийн үеийн судалгаагаар хүн төрөлхтөнд ухаалаг гар утас хамгийн муугаар нөлөөлж байгаа нь тогтоогджээ. Хэрхэн танд нөлөөлдөг болон хэрхэн энэ асуудлыг шийдвэрлэх аргыг дараах мэдээллээс олж мэдээрэй.
Дасгал хөдөлгөөн ба цаг хугацаа
Дасгал хийх цаг зав гаргана гэдэг орчин үед их хэцүү даалгавар болсон. Фитнес клубд өнгөрөөж болох нэг цагийг дуусашгүй их ньюсфидэнд хоромхон зуур л үрж болно. Бейлор их сургуулийн социологчдын гаргасан сүүлийн үеийн судалгаагаар оюутнууд бүхэл өдрийнхөө 8 цагийг ухаалаг утсаа ашиглаж өнгөрөөдөг болох нь тогтоогджээ.
Тухтай бяцхан ертөнц
Өдөр өнгөрөх тусам хүмүүс чөлөөт цагаа гэрээсээ гаралгүй өнгөрөөхийг хүсэх болжээ. Гэхдээ ертөнц таны гарт байхад хаа нэг тийш явах ямар шаардлага байна аа. Үнэндээ нүдний өмнөх дэлгэцээсээ өөрийн хамар доор юу болж байгааг олж мэдэж чадахгүй гэдгийг санаарай.
Хоол хүнс ба тархи
Хоол идэх үед тархи ходоод руу цадах дохио дамжуулдаг. Харин аливаа хүчин зүйл нь энэ дохиог дамжихад саад болдог. Энгийнээр хэлэхэд хэрэв та хоол идэх үедээ хоолондоо анхаарал хандуулахгүй бол цадаж байгаагаа мэдэрч амжихгүй. Үүний улмаас л хүмүүс байнга идэж эхэлдэг.
Биед хортой бүтээгдэхүүн
Орландо их сургуулийн эрдэмтэд нэгэн энгийн туршилт хийжээ. Судалгаанд оролцогчдын нэг баг нь идэх хоолоо өөрсдөө сонгоод ямар ч зурагт, ном, интернэтгүйгээр тайван нөхцөлд хооллох ёстой байв. Нөгөө баг нь хүссэн зүйлээ сонгож идэх байв. Туршилтын үр дүнд хүний анхаарлыг татах өчүүхэн жижиг зүйлс биед илүү хортой бүтээгдэхүүн сонгоход нөлөөлдөг болох нь тогтоогдсон юм. Хоол хүнсэндээ анхаарал хандуулсан хүмүүс мэдээж эрүүл хооллолтыг илүүд үзнэ шүү дээ.
Ухамсартай хооллолт
Энэ асуудлыг шийдэх арга: бүх цагаа хоолондоо зарцуулаад үзээрэй. Эхний хоёр долоо хоног гартаа хайртай утсаа барихгүй байх нь хэцүү байх болно. И-мэйл шалгах, цуврал үзэх цаг гарах учир санаа зоволтгүй. Хоолныхоо амтыг мэдэрч зөв зажилж идэх нь чухал. Ухамсартай хооллолтыг ядаж нэг удаа сонирхоод туршаад үзээрэй.








Ganga Dashtseren
2016/07/19 at 14:51
utsaa idehee l baichih l da
Bayaraa Maa
2016/07/19 at 20:28
О. Сувдлаг 2 laa utasnaasa bolood bgam shuu ?
О. Сувдлаг
2016/07/19 at 20:29
Hamaguee :))) tm aimr tee xxa yay brgl tiim bhda :p yaanda iii
Ариунаа Доржсүрэн
2016/07/19 at 21:40
Dashmaa Begzsuren Zulaa Zul bid inged bgam bishvv kkk
Dashmaa Begzsuren
2016/07/19 at 21:41
Bi ch suuliin neg sar l utas barijiina l daa kkk
Ариунаа Доржсүрэн
2016/07/19 at 21:42
Dashmaa Begzsuren haha
хүсэл
2016/07/19 at 22:45
утсандаа бүр дөхмөөргү санагдчихлаа гэхдээ энэ чинь миний хайр :'( 바보입니다 :P
loolllll
2016/07/19 at 22:49
ingeedl utasnaas bolood bngn bnshde