Мейк-ап арт буюу нүүр будалтын урлаг нь зөвхөн нүд баясгаад зогсохгүй төөрөгдөлд оруулж чадахуйц хүчирхэг урлаг ажээ. Янз бүрийн тайз дэлгэцийн бүтээлийн жүжигчдийг нүүр хувиргагчид будаж хувиргаад хэн нь хэн бэ гэдгийг танигдахгүй болгож дөнгөдгийг бид бүгд мэднэ. Гэхдээ өнөө үед зөвхөн нүүр хувиргагчид төдийгүй мейк-ап артистууд ч үнэхээр ам ангаймаар гайхалтай будалт, хувиргалтуудыг үнэхээр чадварлаг хийдэг болсны жишээ бол дараах зургууд юм.