Хүүхдүүдийг эмчлэгч нохойнууд

0

Хүүхдүүдийг эмчлэгч нохойнууд


Эрт цагаас хэрэглэгдэж байсан ч цаг хугацааны явцад мартагдсан амьтдаар эмчлэх арга энэ зуунаас дахин хэрэглэгдэж эхэлж байна. Аnimal-амьтан, therapeia-эмчилгээний арга гэсэн грек үгнээс гаралтай анималотерапи гэдэг нь амьтад болон тэдгээрийн дүр зургийг сэтгэл засах эмчилгээний явцад хэрэглэхийг хэлдэг. Хүмүүсийн харилцааны дутагдал, ганцаардал, стресс, депресс нь төрөл бүрийн өвчин үүсэх хүчин зүйл болдог ба анималотерапи нь эдгээр өвчнүүдийн эмчилгээ, урьдчилан сэргийлэлтэнд хэрэглэдэг орчин үеийн шинжлэх ухааны арга билээ.Анималотерапигийн нэг хэлбэр бол канистерапи буюу нохойг эмчилгээнд ашиглах хэлбэр юм. Нохой нь хөдөлгөөний дутагдлаас ангижруулж, зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлдэгийн зэрэгцээ харилцааны дутагдлыг арилгаж, эзнийхээ өөрийгөө үнэлэх үнэлэмжийг нэмэгдүүлж, илүү нийтэч болгон, гэр бүлийн маргааныг шийдэхэд тусалдаг. Энд бид мэдрэлийн системийн хөгжлийн эмгэг болох аутизм буюу хүмүүсээс тасрах, өөрийн бий болгосон ертөнцөд амьдрах эмгэгтэй, мөн бусад мэдрэлийн системийн эмэгэгтэй хүүхдүүдийг эмчлэхэд нохойг хэрхэн ашиглаж байгааг харуулсан фото нийтлэлийг бэлтгэлээ. Дэлхийн улс орнуудад autism service dog буюу аутизм өвчтэй хүмүүст туслахад зориулагдан тусгайлан сургасан нохой байдаг. Энэ төрлийн эмгэгийг эмчлэхэд лабрадор-ретривер, алтан ретривер, йоркшир терьер, ердийн пудль болон оюуны өндөр чадамжтай бусад үүлдрийн нохойнуудыг тусгайлан сургадаг. Америк, Европын орнуудад өргөн хэрэглэж байгаа энэ арга манай хойд хөрш Орост ч мөн хэрэглэгддэг бөгөөд тус улсын нийслэл Москва хотын нэгэн канистерапи эмчилгээний газарт хийсэн фото сурвалжлагыг тухлан үзэхийг урья.
 

[ XopoM.com ] фото[ XopoM.com ] фото

[ XopoM.com ] фото

[ XopoM.com ] фото

[ XopoM.com ] фото

[ XopoM.com ] фото

[ XopoM.com ] фото

[ XopoM.com ] фото

[ XopoM.com ] фото

[ XopoM.com ] фото

[ XopoM.com ] фото

[ XopoM.com ] фото

1
ГайхмаарГайхмаар
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. McTavish

    2013/03/08 at 18:21

    нохой хөөрхөншд даанч зарим нэг нь шаардлагатай эм тариа, вакцин нтрээ тариулаагүйн улмаас эрт үхдэг…

  2. Зочин

    2013/03/09 at 02:02

    nohoini mah iddeg, nohoin zodoon hiideg pzda nar bol zl shvv

  3. uniQu3

    2013/03/09 at 19:21

    нохой бол хүний хамгийн итгэл даасан анд юм шүүдээ.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *