
Амтат тарвасанд дургүй хэн байх билээ? Гэхдээ бидний ихэнхи нь шүүслэг, амттай, гүйцэд боловсорсон, чихэрлэг тарвас худалдан авах нь тухайн хүний аз мэдэх хэрэг гэж бодсоор ирсэн билээ. Тэгвэл та дараах хэдхэн зүйлийг анзаарч харснаар азаа турших шаардлагагүй болох юм. Бидний зүгээс таньд туршлагатай фермерээс авсан хамгийн сайхан тарвасыг сонгож авахад туслах зөвлөгөөг хүргэж байна.
Гадна талыг ажигла
Тарвасны гадна хэсэгт байрлах цагаан, улаан, шар толбонуудыг ажиглаарай. Гүйцэд боловсорсон тарвас цагаан шаргал эсвэл бүр улбар шар өнгөтэй байдаг.
Судал хэсгийг ажигла
Тарвас дээрх эдгээр тор хэлбэрийн бор судлууд нь зөгий олон удаа цэцгийн хэсгүүдэд тоос хүртээснийг илтгэдэг. Тоос илүү хүртэх тусам жимс улам чихэрлэг болдог байна.
“Хүү” болон “Охин” тарвасууд
Олон хүмүүс фермерүүд тарвасыг хүйсээр нь ялгадаг гэдгийг мэддэггүй. Жишээ нь, “хүү” тарваснууд илүү том, сунасан хэлбэртэй шүүслэг амттай. Харин “Охин” тарвас нь тойрог хэлбэртэй, маш чихэрлэг байдаг.
Хэмжээнд анхаарлаа хандуул
Хамгийн том ч биш, жижиг ч биш тарвасыг сонгох нь илүү сайн. Дундаж хэмжээтэй жимсийг сонго. Том болон жижиг тарвас хэмжээнийхээ хэрээр хүнд байдаг.
Ишийг нь шалга
Хатсан иш нь тарвас гүйцэд боловсорсон болохыг илтгэж өгдөг. Гэсэн хэдий ч хэрвээ иш ногоон байвал, энэ нь саяхан хурааж авсан гүйцэд боловсрох боломжгүй гэдгийг харуулдаг.








Tarwas
2016/08/10 at 12:40
Tguul hamgiin tsarai muutaig ni awhiim bna
Tom Baya
2016/08/10 at 16:49
Bayasgalan
2016/08/11 at 12:57
Bayarlalaa heregtei zuvluguu bailaa .
Зочин
2016/08/11 at 16:58
Huurhun yum, zarim ni unen bna, zarim ch hudlaa tashuu medeelel bna da
Buynaa Smile
2016/08/12 at 11:35
.
Л.Ч.Г Манлай
2016/08/13 at 00:19
ss hiigeed ogooch
Internet Bot
2016/12/26 at 07:25
Hi there Dear, are you really visiting this web page daily, if so after that you will absolutely take pleasant knowledge. http://www.webtoolmaster.com/es/index.htm