Шинэ зүйлийг хялбархан хурдан сурах 6 арга

0

Хаана ямар нөхцөл байдалд байгаагаас үл хамааран аливаа зүйлийг хурдан сурах чадварыг эзэмшсэнээр ажил мэргэжлийн хувьд өсч дэвших, өөрийгөө таниулах боломжийг нээж өгдөг. Таньд энэхүү чадвар байхгүй гэж санаа зовох хэрэггүй. Үүнийг хөгжүүлэх арга замуудыг бид та бүхэнд танилцуулахаар бэлтгэлээ. Дараах зөвлөмжүүдийг хэрэгжүүлснээр та богино хугацаанд шинэ зүйлсийг суралцах боломжтой болох юм.

1. Хийж буй зүйлдээ бүрэн төвлөрөх

Шинэ зүйлийг хялбархан хурдан сурах 6 арга 1

Орчин үед хүмүүс нэгэн зэрэг олон ажлыг амжуулахыг илүүд үзэх болсон ч дан ганц нэг зүйл дээр төвлөрч ажилласнаар тархины гүйцэтгэл илүү сайн байдаг байна. Мөн ямар нэг ажлыг хийх зуураа өөр зүйл дээр төвлөрснөөр бүтээмж буурч илүү их цаг хугацаа зарцуулдаг. Судалгаагаар нэгэн зэрэг олон ажлыг хийж гүйцэтгэх нь тархины мэдрэлийн эсүүдийн хооронд гүйцэд холбоо үүсгэдэггүй болохыг баталжээ.

2. Мэдээллүүдээ багцал

Шинэ зүйлийг хялбархан хурдан сурах 6 арга 2

Аливаа зүйлийг цээжлэхдээ эхний үгийг нь санахад бусад хэсэг нь санаанд орж ирдэг байхаар цээжилбэл илүү үр дүнтэй гэдэг нь батлагджээ. Ой санамжийн технологиуд нь хүлээж авсан мэдээллийг тухайн зүйлтэй холбоотой газрын зурагт хувиргадаг төхөөрөмжийг ашигладаг болохыг Хаффингтон Постын мэдээлэлд дурьджээ. Олон төрлийн өнгийг ашигладаг визуал технологиуд ч мөн визуал ой санамжинд хэрэгцээтэй болдог байна.

3. Өөрт танил мэдээлэлтэйгээ холбох

Шинэ зүйлийг хялбархан хурдан сурах 6 арга 3

Өөрөөр хэлбэл учир шалтгааныг нь ойлгож хам сэдэвтэй нь холбоно гэсэн үг юм. /шинээр олж авсан мэдлэгээ хуучин мэдээлэлтэйгээ холбох нь ихээхэн үр дүнтэй арга юм/ Энэхүү арга нь ой санамжаа сэргээх түвшинтэй холбогддог ба ингэснээр мэдээлэл илүү хурдан ирдэг.

4. Дадлагажуулах

Шинэ зүйлийг хялбархан хурдан сурах 6 арга 4

Ямар нэг зүйлийн тухай уншсанаас туршиж үзсэн нь илүү дээр гэсэн үг юм. Хэрвээ хийж буй зүйл чинь танд үнэхээр чухал бол сурсан зүйлээ баталгаажуулж хэд хэдэн удаа туршаад үзэх хэрэгтэй. Алдаа гаргах тусам та олж авсан мэдлэгээ илүү бататгах болно. Хэрвээ хийж буй зүйл тань хэт хийсвэр, бодит амьдралаас хол хөндий бол илүү төвлөрөх үүднээс нам гүм орчинд очоорой.

5. Бүгдийг бичиж тэмдэглэх

Шинэ зүйлийг хялбархан хурдан сурах 6 арга 5

Бүгдийг цаасан дээр буулгахыг хичээгээрэй. Хэдийгээр техник технологийн хөгжлийн ачаар бид видео болон дуут бичлэг хийх боломжтой болсон ч олон олон судалгааны үр дүнгүүд бичих нь тархины үйл ажиллагааг сэргээдгийг баталсан байна. Судалж буй зүйлтэйгээ шууд уялдаа холбоо бүхий зүйлийг гараараа бичиж тэмдэглэж байгаарай. Ингэснээр тухайн мэдээллийг илүү өндөр түвшинд хадгалах болно.

6. Мэдрэхүйн олон аргуудыг ашиглах

child draws with pencils. children's pens, pencils, and cookies on a white background

Gear Fire вебсайтын мэдээлэлд шинэ зүйлийг сурахдаа нэгээс илүү аргаар сурвал буцаж санахад амар байдаг болохыг дурьджээ. Эдгээрээс харах ба мэдрэхүйн аргуудыг нэгтгэж цээжилбэл илүү үр дүнтэй. Жишээлбэл та ямар нэг хуулийн заалтууд цээжлэх болвол цээжилж байх явцдаа ямар нэг содон үнэрийг мэдэрч төсөөлж болно. Ингэснээр тухайн үнэр нь таныг тархин дахь мэдээллээ санах сэдэл болж өгнө гэсэн үг юм.

8
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

16 Сэтгэгдэл

  1. goo

    2016/08/10 at 13:22

    cool

  2. Ц. Цэлмэг

    Ц. Цэлмэг

    2016/08/10 at 14:18

  3. Ц. Цэлмэг

    Ц. Цэлмэг

    2016/08/10 at 14:18

  4. Ц. Цэлмэг

    Ц. Цэлмэг

    2016/08/10 at 14:18

  5. Ц. Цэлмэг

    Ц. Цэлмэг

    2016/08/10 at 14:18

  6. Ц. Цэлмэг

    Ц. Цэлмэг

    2016/08/10 at 14:19

  7. Ц. Цэлмэг

    Ц. Цэлмэг

    2016/08/10 at 14:19

  8. Ц. Цэлмэг

    Ц. Цэлмэг

    2016/08/10 at 14:19

  9. Ц. Цэлмэг

    Ц. Цэлмэг

    2016/08/10 at 14:19

  10. Ц. Цэлмэг

    Ц. Цэлмэг

    2016/08/10 at 14:19

  11. Ц. Цэлмэг

    Ц. Цэлмэг

    2016/08/10 at 14:19

  12. Ц. Цэлмэг

    Ц. Цэлмэг

    2016/08/10 at 14:19

  13. Ц. Цэлмэг

    Ц. Цэлмэг

    2016/08/10 at 14:19

  14. Ц. Цэлмэг

    Ц. Цэлмэг

    2016/08/10 at 14:19

  15. Odontungalag Odnoo Oyunchimeg

    Odontungalag Odnoo Oyunchimeg

    2016/08/10 at 14:27

    kkk end ne xvvxed eej yumuu aaviixaa utsaar jaal oroldoj dee, kkk

  16. Bayasgalan

    2016/08/11 at 13:08

    Mash saihan zuvluguu baina .

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *