Жүжигчин Брендан Фрейзерийн түүх – тун хэцүүхэн хувь тавилантай түүнийг хүмүүс Киану Ривзээс дутуугүй хайрладаг

0

2000-аад оны эхэнд Брендан Фрейзерийг Холливудын хамгийн эрэлт ихтэй жүжигчин болно гэж үзэж байжээ. Түүнийг бид “George of the Jungle” киноны царайлаг, зэрлэг залуу, мөн “The Mummy” киноны эр зоригтой Рик О’Коннеллын дүрээр нь сайн мэднэ. Гэтэл тэр дэлгэцээс гэнэт л алга болчихсон. Алдартай жүжигчинд юу тохиолдсоныг сошиал хэрэглэгчид өөрсдийнхөө таамгийг дэвшүүлж янз бүрээр бичих болжээ. Бид шударга бус ойлголтыг арилгах үүднээс жүжигчний тухай үнэн бодит түүхийг та бүхэндээ хүргэхээр шийдсэн юм.

Брендан Фрейзер АНУ-д төрсөн. Түүний ээж худалдааны зөвлөх, харин аав нь дипломат албаны ажилтан байв. 1990 онд Брендан Корнишийн урлагийн коллежийг төгсөөд Холливудыг зорьжээ. Жүжигчний гараагаа эхлүүлж байхдаа төрөл бүрийн л ажил хийж үзэж байв, тэр их дэлгүүрт жонглерчин хүртэл хийж байсан гэдэг.

«Encino Man» кинонд анх удаа гол дүр бүтээсэн. Лос-Анжелест 90-ээд оны үед гэсгээж байгаа неандерталь хүний дүрд тогложээ. Маш олон шүүмжлэгчид уг киног утгагүй гэж дүгнэснээс гадна үзэгчдийн үнэлгээ ч доогуур байв. Дараа нь үзэгчдийн анхааралд төдийлөн сайн өртөөгүй хэд хэдэн кинонд гол дүрүүд бүтээснээс дурдвал “School Ties”, “Airheads” болон “The Passion of Darkly Noon” зэрэг болно.

© Encino Man / Walt Disney Studios, © Airheads / 20th Century Studios

Жүжигчний алдар хүнд 28 настай байхад нь “George of the Jungle” киногоор ирсэн юм. Ширэнгэн ойд өсөж торнисон нэгэн залуугийн түүхийг өгүүлэх энэ кинонд тэр моддын хооронд дүүлэн нисэж, ярьдаг гориллатай нөхөрлөдөг. Дэлхийн олон үзэгчдэд ихэд таалагдсан бөгөөд нийт 174 сая ам.долларын орлого цуглуулжээ.

“Би өөрийгөө явж байгаа бифштекс гэж хардаг байлаа” хэмээн Брендан өөрийн булчинлаг биеэ хошигнон ярьсан байдаг юм. Тэр уг кинонд тоглохын тулд нарийн хоолны дэглэм барьж хагас жилийн турш өдөр болгон хүнд бэлтгэл сургуулилт хийж байжээ.

Киноны хүнд үйлдлүүдийг жүжигчин өөрөө гүйцэтгэсэн ба энэ тухайгаа: “Нэг удаа намайг 18 метрийн өндөрт гаргасан юм даг. Тэндээс би 48 км/цаг хурдтайгаар буух ёстой.” Азаар ямар ч бэртэл гэмтэл авалгүйгээр зураг авалтыг дуусгаж чаджээ.

© George of the Jungle / Walt Disney Pictures

Мөн Бренданыг “Blast from the Past” киноны дүрээр нь олон үзэгч сайн мэднэ. Энэ удаад газар доор байрлах аврагдах нуувчинд төрж өссөн эрийн тухай өгүүлдэг кинонд тогложээ. Залуу 35 жилийн дараа л гудамжинд гарч ирж байгаа юм. Уг дэлгэцийн бүтээл кино шүүмжлэгчдээс харилцан адилгүй үнэлгээ авсан ч олон түмэнд ихэд таалагдсан. Харин Фрейзерийн жүжиглэх ур чадварыг “Gods and Monsters” кино дэлгэцнээ гарсны дараа нэг биш удаа магтаж өндрөөр үнэлжээ. Нэг шүүмжлэгч онцлон бичсэн байдаг: “Хүлээн зөвшөөрөгдөөгүй, гэхдээ гайхалтай” гэжээ.

© Blast from the Past / Warner Bros. Entertainment, © Gods and Monsters / BBC Films

Бренданы од болох мөч 1999 онд тохиосон юм. Стивен Соммерс түүнийг өөрийн адал явдалт “The Mummy” кинонд тоглуулахаар сонгосон байна. Эхлээд уг дүрийг Том Круз, Брэд Питт болон Бен Аффлек нарт санал тавих төлөвлөгөөтэй байсан боловч найруулагч, продюсерууд “George of the Jungle” киног үзсэний дараа Брендан Фрейзерээс өөр хэн ч эрдэнэсийн хайгуулч эрэлхэг Рик О’Коннеллын дүрийг бүтээж чадахгүй гэдэгт эргэлзэх зүйлгүй шийдэцгээжээ. Киноны зураг авалт Мароккогийн Сахарын элсэн цөлд явагдсан ба зураг авалтын багийнханд элсэн шуурга, тэвчихийн аргагүй халуун бас xортой могой гээд ажилд нь саад болох зүйл мундахгүй их тулгарчээ.

Нөр их хөдөлмөрийн эцэст уг кино прокатаараа тэргүүлсэн төдийгүй өнөөдөр ч 90-ээд оны үеийн блокбастеруудын нэгд зүй ёсоор багтсан ба энэ байр сууриа хадгалсан хэвээр байна. Шүүмжлэгчид Брендан Фрейзерийн бүтээсэн дүрийг цаг хугацаанаасаа түрүүлсэн гэж онцлон дүгнэжээ: энэ бол жирийн л нэг өөрийгөө мундаг гэдгийг батлах гэсэн альфа-эр биш, харин жинхэнэ сэтгэл хөдлөлтэй амьд хүн гэжээ. Мөн тэрээр эмэгтэй гол дүр Рэйчел Вайсыг нь хоёрдугаар эгнээнд оруулахыг хүсээгүй гэдэг.

© The Mummy / Universal Pictures

“The Mummy” дэлгэцнээ гарсны дараахан Бренданыг хэд хэдэн гол дүрд тоглохыг урьжээ. Утга учир муутайхан сайн санаатай морьт цaгдаагийн тухай инээдмийн кино болох “Dudley Do-Right” нь шүүмжлэгчдийн зүгээс төдийлөн сайн үнэлгээ авч чадаагүйн дээр кино студи ч багагүй хохирол амсжээ.

Bedazzled” (2000) – мөрөөдлийн эмэгтэйтэйгээ учрахын тулд чөтгөpтэй гэрээ хэлэлцээр хийсэн нэгэн залуугийн тухай инээдмийн кино нь кассын орлогоороо муугүй байсан ч шүүмжлэгчдээс нааштай үнэлгээ авч чадаагүй гэдэг.

Харин 2001 оны эхэнд прокатад “Monkeybone” уран зөгнөлт, инээдмийн кино гарч тэр чигтээ бүтэлгүйтсэн: 75 сая долларын төсвөөр бүтсэн кино дэлхийн прокатаас ердөө 7-хон сая долларын л орлого олжээ.

© Dudley Do-Right / Universal Pictures, © Bedazzled / 20th Century Studios, © Monkeybone / 20th Century Studios

2001 онд “The Mummy Returns” кино дэлгэцнээ гарч шүүмжлэгчдээс харилцан адилгүй үнэлгээ авсан ч сайн орлого цуглуулсан байна. Дараа нь ар араасаа хэд хэдэн кино гарсан нь зарцуулсан төсвөө давуулах нь бүү хэл зарцуулсан мөнгөө ч олигтой олж чадаагүй ажээ. Эдгээр кинонуудаас дурдвал, 2003 оны “Looney Tunes: Back in Action” – Брендан зурмал дүрүүдтэй цуг кинонд тоглосон. Харин “The Air I Breathe” кино нь олонхоос сөрөг үнэлгээ авчээ.

“Би өөрийгөө Оруэллийн “Animal Farm: A Fairy Story” зохиолын адуу шиг л мэдэрч байлаа. Амьдрал нь гэж ажиллахаас өөр юмгүй, ажиллаад л, ажиллаад л, ажиллаад л” гэж жүжигчин дурсан ярьсан байдаг.

Энэ үеэр түүнд таагүй явдал тохиожээ. Брендан нэгэн нөлөөтэй хүний санаснаар хөдлөөгүй тул түүний Холливуд дахь нэр хүнд нь унаж эхэлсэн байна. Жүжигчний хэлснээр бол тэрээр сэтгэл санааны гүн хямралд орж их киноноос түр завсарлага авахаар шийджээ.

© Looney Tunes: Back in Action / Warner Bros. Pictures

Жүжигчний хувийн амьдрал ч бас төдийлөн амар жимэр байсангүй. Ирээдүйн эхнэр болох жүжигчин Эфтон Смигтэйгээ 1993 онд Вайнона Райдерийн гэрт болсон барбекюйн үеэр танилцжээ. Тэд 1998 онд гэрлэж 9 жил цугтаа амьдрахдаа 3 хүүгийн эцэг, эх болцгоосон юм: Гриффин, Холден болон Лиланд. Хосууд нэгэн ярилцлагын үеэр том хүү Гриффинд нь аутизм онош тавьсан тухай ярьсан байдаг.

2007 онд Брендан, Эфтон хоёр салж байгаагаа зарлажээ. Хөвгүүд нь ихэвчлэн ээжтэйгээ амьдрах бөгөөд жүжигчин чөлөөт цагаа зөвхөн хөвгүүдтэйгээ өнгөрөөдөг байна. Тэрээр өөрийн Брефорд дахь гэртээ Пекас нэртэй морь тэжээх бөгөөд энэ нь хүү Гриффинд нь тус нэмэртэй гэж үздэг байв.

© ASSOCIATED PRESS / East News, © EVERETT COLLECTION / East News

2000-аад оны сүүлээр жүжигчний хувьд дахин амжилтын сэргэн мандалт ирэх найдвар бий болсон мэт санагджээ. “The Mummy: Tomb of the Dragon Emperor” киноны зураг авалт эхэлж байсан үе. Киноны үйл явдал Брендан, түүний гэргий болон насанд хүрсэн хүү дээр төвлөрнө. Жүжигчин киноны хүнд хэцүү үйлдэл, хөдөлгөөнийг өөрөө гүйцэтгэж байсан нь хүнд бэртэл авахад хүргэжээ. Зураг авалтын үеэр түүний өвчнийг дарахын тулд хувцас дотор нь мөстэй уут тавьж байсан гэдэг. Брендан 7 жилийн турш эмнэлгээс салсангүй, нэг мэс заслаас нөгөө рүү явсаар: өвдөгний, үений холбоосны болон нугасны мэс засалд оржээ. Эдгээрийн үр дагаварт таргалалт явагдаж эхэлсэн байна.

Кино кассын орлого муутай байсан хэдий ч үзэгч, шүүмжлэгчид эхний хоёр анги шиг өндрөөр үнэлээгүй юм. Гол дүрд тоглож байсан Рэйчел Вайсыг өөр эмэгтэй жүжигчин орлосон, үйл явдал Египетэд биш Хятадад өрнөсөн зэрэг киноны уур амьсгалын эрс өөрчлөлт үзэгчдийн хүсэн хүлээж байсан зүйл биш байжээ. 3 дугаар ангийн дараа шууд эхлүүлэхээр төлөвлөж байсан 4 дүгээр ангийн гол дүрд Бренданыг биш харин Том Крузыг тоглуулахаар тэс өөр шинэ хувилбар гаргаж иржээ.

Мөн адил хувь тавиланг Бренданы тоглосон кино хүлээж байлаа. “Journey to the Center of the Earth” кино 200 сая гаруй ам.долларын орлого олсон тул продюсерууд киноны үргэлжлэлийг авахаар шийджээ. Гэхдээ кино найруулагч өөр төсөл дээр ажиллаж байсан, харин жүжигчин зөвхөн тэр л найруулагчтайгаа ажиллахыг хүсэж байжээ. Ингээд кино студи дараагийн ангийг Дуэйн Жонсоны оролцоотой бүтээхээр шийдсэн юм.

Энэ цагаас хойш Бренданыг бага төсөвтэй, алдаршиж чадахааргүй олон ангит кинонуудаас л олж харах болжээ. Бас тэр болгон гол дүрд ч тоглож байсангүй.

© The Mummy: Tomb of the Dragon Emperor / Universal Pictures, © Journey to the Center of the Earth / Warner Bros. Entertainment

Жүжигчнийг бараг мартаж эхэлж байхад түүнийг найруулагч Дэнни Бойл анзаарч өөрийн хэрэгжүүлж байсан “Trust” төсөлд оролцох санал тавьжээ. Дараа нь Стивен Содерберг жүжигчнийг “No Sudden Move” гэмт xэргийн триллерт тоглохыг урьсан байна.

Брендан өдгөө 52 настай, хэд хэдэн кино шагналын эзэн, тэр дундаа “Killers of the Flower Moon” вестерн-триллерээр багагүй амжилт олоод байна. “Би Скорсезе, Леонардо Ди Каприо болон Роберт Де Ниро нартай хамтран ажиллахаар болсон. Бага зэрэг сандарч л байна” гэж Фрейзерийн ярьсан бичлэг саяхан TikTok–оор гарчээ. Ярилцлага авч байгаа сэтгүүлч өөрийг тань олон хүн дэмжиж, шүтэн биширч явдаг юм байна лээ гэхэд жүжигчин хэсэг дуугүй сууснаа ихэд сэтгэл нь хөдөлсөн байдалтай инээсэн байна.

© Trust / Cloud Eight Films, © No Sudden Move / HBO Max

Ихэд жин нэмсэн байгааг нь харсан хүмүүс сошиал сүлжээгээр нилээн шуугиад амжсан: “Брендан Фрейзер “George of the Jungle” киноны дараа өөрийгөө гаргуунд нь хаяжээ” гэж Twitter хэрэглэгчид өөрсдийн таамгийг бичжээ. Үнэн хэрэгтээ, яг одоо найруулагч Даррен Аронофскийн “The Whale” киноны гол дүрд тоглож байгаа бөгөөд киноны үйл явдлын агуу түүний бүтээх дүр нь 272 кг жинтэй эр 17 настай охинтойгоо зөв харилцаа тогтоох гэж хичээж байгаа  юм.

© Invision / Invision / East News

Брендан Фрейзерийг залуу үеэс нь сайн мэдэх үзэгчид жүжигчнийг бүхий л талаас нь дэмжиж ажилд нь амжилт хүссээр байна.

Энэ бүгдийн дараа Брендан алдсан нэр хүндээ эргэж олж авч чадна гэж та бодож байна уу?

21
ГоёГоё
5
ГайхмаарГайхмаар
3
БахархмаарБахархмаар
2
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
0
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *