Багадаа эцэг эхийн хайр халамжинд өсөөгүй хүний 5 шинж. Үүнийг мэдээд авахад хэзээ ч илүүдэхгүй!

2

“Хувцас, гутал, хоол унд – чамд өөр юу хэрэгтэй вэ?”. Энэ асуултыг хүн бүр амьдралынхаа туршид, ядаж нэг удаа сонсож байсан байх. Эцэг эхчүүд нуруун дээрээ хүнд ачаа үүрдэг гэж дотроо бодож явдаг ба тэд хүүхдүүдээ “бусдын хүүхдүүдээс дутагдаж, гачигдах зүйлгүй” амьдруулах юмсан гэж хүсдэг. Гэсэн хэдий ч эд хөрөнгө хүүхдэд хэрэгтэй зүйл биш. Тэдэнд анхаарал халамж, хайр, ойлголцол болон дэмжлэг хэрэгтэй. Тэдэнд хомс байдаг зүйлс эдгээрийг үл тоосноос болж үүсдэг: хэтэрхий их шаардлага тавих, тэдэнтэй харилцаж, ярилцахдаа цаг бага зарцуулах, анхаарал халамжаар дутаах гэх мэт. Дарангуйлагч, түрэмгийлэгч, төгс төгөлдрийг эрхэмлэгч эцэг эхчүүд ихэвчлэн ийм зүйлсийг хийдэг.

Elena Chevalier / Shutterstock.com

Хүүхдүүд хараа хяналтгүй, оюун санааны хувьд тогтворгүй, өөрийгөө илэрхийлэх чадваргүй өсч, хүмүүжсэнээр нийгэмших, эерэг хандлагыг бүрдүүлэх боломжгүй болдог. Тухайн хүнийг бага балчир насандаа эцэг эхийн хайр халамжинд өсч хүмүүжээгүй гэдгийг хэрхэн мэдэх вэ?

altanaka / Shutterstock.com

 

1. Эсрэг хүйстэнтэйгээ асуудалтай харилцаа өрнүүлэх

Насанд хүрэгчдийн амьдралд, тухайн хүн хүүхэд насандаа үзэж харсан зүйл дээрээ үндэслэж амьдралаа эхлүүлдэг. Бусдаас өөр, тэвчээргүй, хор хөнөөлтэй хүмүүс эсрэг хүйстэнтэйгээ харилцаа үүсгэхэд асуудал тулгардаг. Ямар ч хүн өөртэй нь адилхан хүнтэй учрахыг хүсэх нь ойлгомжтой. Заримдаа тэр хажуу дахь хүндээ хэт өндөр шаардлага тавьж, их зүйлийг хүсэж шаарддаг. Энэ нь гэрлэсэн хосууд эсвэл үерхэж байгаа хүмүүст илэрч болно.

TORWAISTUDIO / Shutterstock.com

 

2. Хүмүүст итгэхгүй байх

Бусдад итгэл хүлээлгэх эсэх нь гэр бүлийн харилцаанаас шууд хамаардаг. Хэрэв хүүхэд байнга шүүмжлүүлж, бусадтай харьцуулагдаж өссөн бол тэр ирээдүйд энэ мэдрэмжээ ил гаргаж ирэх нь гарцаагүй. Түүний зохиох гэр бүлд энэ бүхэн үргэлжлэх болно. Тэд насанд хүрсэн үедээ бусад хүмүүсийн шүүмжлэлээс эмээж, бусдад итгэж чадахгүйд хүрнэ.

Koldunov / Shutterstock.com

 

3. Өөртөө итгэлгүй байх

Сандрах айдас таны төсөөлж байснаас өөр зүйлтэй холбоотой – энэ бол хайр халамжинд өсч, хүмүүжээгүй болохын илрэл гэж ойлгож болно. Ийм хүүхэд насанд хүрээд өөрөө өөрийгөө хэзээ ч үнэлж чадахгүй. Тэр магадгүй гэр бүл зохиох боловч, хэзээ ч аз жаргалтай амьдарч чадахгүй буюу хажуу дахь хүнийхээ эрхшээлд байх болно. Түүний үзэл бодлыг хүүхэд нь хүртэл эсэргүүцэж, амархан өөрчлөхийг үгүйсгэхгүй.

Motortion films / Shutterstock.com

 

4. Гэмтэх

Бага балчир насандаа хайр халамжаар дутуу өссөн хүүхдүүд ирээдүйд насанд хүрээд, тулгамдсан үед оновчтой шийдвэр гаргах чадваргүй байдаг, тэр ч бүү хэл юу хийхээ мэдэхгүй самгардах нь ч бий. Үүнээс болж зарим хүмүүсийн хувьд өөрийгөө гэмтээх, хохироох явдал тохиолдож болно.

Zivica Kerkez / Shutterstock.com

 

5. Алдаа гаргахаас эмээх

Эцэг эхээсээ хол, тэдний анхаарал халамжаас ангид өсөж торнисон хүүхдүүдийн өөртөө итгэх итгэл нь маш бага байдаг. Тэр амжилтад хүрсэн үедээ өөрөөрөө бахархдаггүй мөртлөө, өчүүхэн алдаа гаргахдаа маш их айж эмээдэг. Ийм төрлийн хүн бусдад шийдвэр гаргах чадваргүй юм шиг санагддаг, яагаад гэвэл тэдэнд шийдэл олох маш хүндрэлтэй байдаг. Учир нь тэдний шийдвэрт үргэлж хөндлөнгийн хэн нэгэн нөлөөлөх болно. Багадаа хайраар дутуу өссөж хүүхэд ирээдүйд алдаа гаргахаас маш их айдаг.

HBRH / Shutterstock.com

Дээр дурдсан орчинд өсч, хүмүүжсэн хүн шийдвэр гаргах, итгэх, найдах чадвараа гээдэг. Түүний хувийн зан чанар нь хэвийн биш, тэр бусдын нөлөөнд амархан автахаас гадна бусдаас үргэлж хайр халамж горилно. Гэхдээ энэ төрлийн хүмүүс амьдралаа өөрчлөх боломжтой, яаж вэ гэж үү? Өөрийнхөө эцэг эхийн гаргасан алдааг үр хүүхдэдээ давтахгүй байхад болно.

Хүн бүр хайр халамж болон аз жаргалаар дутагдаж, гачигдах ёсгүй. Эцсийн эцэст эцэг эхчүүд минь, үр хүүхдээ багаас нь өнчрүүлж, хайр халамжаар бүү дутаагаарай!

31
ХарамсалтайХарамсалтай
31
ГайхмаарГайхмаар
14
ТэнэглэлТэнэглэл
13
ХөөрхөнХөөрхөн
13
БахархмаарБахархмаар
9
ГоёГоё
5
БурууБуруу
5
Ха ХаХа Ха
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Gerel Maa

    Gerel Maa

    2019/06/10 at 19:33

    Отгоо Оогий сайн уншаарай

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *