Баян байхын гол нууц юунд оршино вэ? Эдгээр дүрмийг хэрэгжүүлбэл таны амьдрал шинэ шатанд гарах болно

3

Мөнгийг ямар нэг зүйлийн төлөө хийдэг. Зөвхөн мөнгийг гол зорилгоо болгох нь ямар нэг утга учиргүй юм. Яахав сая доллартай болно гэдэг зорилго тавилаа. Саятан боллоо, тэгээд яах вэ?

Мөнгө гэдэг бол өөр нэгэн зорилгод хүрэх нэгэн арга хэрэгсэл. Тиймээс “би баян болмоор байна” гэдэг үгийг хэлэхийн өмнө энэ баялаг нь танд юунд хэрэгтэй, түүнийгээ юунд зарцуулах вэ гэдгээ бод.

Баян байхын гол зарчим бол олж байгаагаасаа бага мөнгө зарах явдал юм. Харин хурдан баяжина гэдэг нь дундаж хүнээс хамаагүй илүү мөнгө байнга олохыг хэлнэ.

Би зээл, өр, төлбөр хойшлуулах.. зэрэг үгсийг мартахыг зөвлөж байна. Мэдээж тодорхой хэмжээний мөнгө хэрэг болох үе байх бөгөөд хэрвээ та бизнес эрхэлдэггүй бол энэ нь цөөхөн тохиолдол байх болно.

Огт дэмий зүйлд мөнгө зарах хэрэггүй, мөн маш үнэтэй мэдээлэл, янз бүрийн сургалт, дасгал, бэлтгэлийн өндөр төлбөр зэрэг нь илүү зүйл. Интернетээс иймэрхүү дасгалыг татаж авч хэрэглэж болох маш олон сайт байх бөгөөд ингэснээр маш их цаг, хөрөнгө хэмнэх болно.

“80 гаруй хичээл, 6 цагийн хэрэгтэй мэдээлэл” зэрэг зар харахаар энэ хичээлд ямар нэг утга учир алга гэж боддогоо нуугаад яахав. 6 цагаа тэгж үрэх хүсэл алга. Танд ч гэсэн тийм хүсэл үгүй гэдэгт итгэлтэй байна.

Хэрвээ иймэрхүү хичээл дээр багш нар нь хэн ч мэдэхгүй нэгэн нууцыг зааж өгье гэх зэргээр яривал итгэх хэрэггүй. Чөлөөтэй олж авч болохгүй тийм нууц, онцгой юм гэж байхгүй.

Тренинг худалдан авах нь нэг л нөхцөлд утгатай ба энэ нь багш суралцагч бүр дээр тодорхой нэгэн асуултыг зааж, учрыг нь олоход тусалж байх явдал юм. Мэдээллийг номноос олж болох ба харин таны асуултын зөв хариултыг зөвхөн туршлагатай хүнээс сонсож болно.

Би одоо хүртэл “Хэрхэн баяжих вэ” мэтийн ном, сургалтанд тун дургүй ханддаг хүн. Бүр ямар ч утгагүй зүйл гэж боддог гэж хэлж болох юм.

Нэгдүгээрт иймэрхүү зүйл ярьж байгаа хүн өөрийн амжилтаар, хангалуун амьдралаар гайхуулах юм ер үгүй бөгөөд цорын ганц мөнгө олдог арга нь хүнд энэ талаар хичээл заах явдал байдаг. Хоёрдугаарт арга, техник зэрэг баялгийн тухай мэдээ мэдээлэл нь маш өвөрмөц учир онолтой зөрөлдөх нь элбэг тохиолдоно. Багш нар ямар нэг арга техникийг бүтэн жилийн турш давтвал таны орлого 10 дахин өснө гэх мэтээр амладаг. Ихэнх нь энэ арга техникийг нь давтдаггүй, жилийн дараа энэ үгээ ч санадаггүй билээ. Гуравдугаарт иймэрхүү хичээл, сургалт 50% өссөн боловч саятнууд нэмэгдсэн юм алга.

Дахин хэлэхэд энэ нь зөвхөн миний бодол юм. Магадгүй тийм баячууд байж магадгүй, харин тэд юу хийдэг юм бол? Бусдад хэрхэн баяжихыг заадаг хэрэг үү?

Хэрвээ та энэ сэдвээр их боддог бол Напалеон Хиллийн алдартай хүмүүсийн амжилтыг судалсны үндсэн дээр бичсэн “бод, баяж” гэдэг ганцхан номыг унш. Энэ номыг бичиж байхдаа Хилл хүнд гайхуулах хөрөнгөгүй байсан боловч сайн ажил хийсэн билээ.

Олонхи баячууд үнэнч, шударга бай, худлаа бүү ярь, бүү мэхэл гэж ярьдаг. Гэхдээ хүн өөрт байхгүй боловч байлгах юмсан гэдэг тэр зан чанараа дөвийлгөн ярьдаг. Хамгийн гол нь янз бүрийн авилга, хулгайн хэргээр баригдсан их хурлын гишүүн, бизнесмений талаарх шинэ мэдээ тасардаггүй билээ. Сонин байгаа биз?

Шударга хөдөлмөрөөр баяжиж чадахгүй гэдэг зүйлийг уншаагүй байхдаа, ном, нийтлэл бичдэггүй байхдаа бичсэн өөрийнхөө хуучин тэмдэглэлийг оллоо. Түүнээс харахад намайг сайн сэнхрүүлсэн ба дээрх үгийг ердөө л бүтэлгүй хүний өөрийгөө өмгөөлсөн үг гэдэг ойлголттой болгосон байв. Магадгүй ганцхан би ч ингэж боддог биш бөгөөд саяхан нэгэн форум дээр ийм зүйл олж харлаа:

“Яагаад гадаадын тэрбумтнууд өөрийнхөө дурдатгалыг бичээд байхад манайхан бичихгүй байна гэж бодож байна? Манай баячуудын 90% нь худалч, залилагч, 90-ээд оны дээрэмчин, хулгайч, авилгач нар. Үлдсэн 10% нь шударга бизнес эрхлэгч, хөдөө аж ахуй эрхэлдэг хүмүүс юм. 90% нь бичих юмгүй бөгөөд 90-ээд онд хулгай, дээрэм хийж байснаа бичилтэй биш. Үлдсэн 10% нь өөрийнхөө ажилд үнэн голоосоо дуртай бай гэж зөвлөөд, өөрсдөө ч тийм байдаг учир юм бичих цаг завгүй байдаг улс билээ.”

Мөнгөнд жаргал байдаг юм биш. Илүүдэл хүсэл, хэрэглээ сургахаас өөр юу ч авчирч өгөхгүй. Мөнгө ихэднэ гэж хэзээ ч үгүй билээ. Танд хэдэн тэрбум байсан ч мөнгө байнга дутагдсаар байх болно. Мөнгө аз жаргал, амьдралын жаргал авчрахгүй. Та энэ их мөнгөө аваад дэлхий тойрон аялсан ч аз жаргал олохгүй. Та олж үзэхгүй. Харин 100 доллартай гараад хурдан үрээд нөхцөл байдлаас гарах арга олж болно. Хүнтэй танилцан хаана хямд хооллож, хонож болохыг мэдэж авна. Мөнгө танд ийм идэвхи өгөхгүй. Мөнгө таныг хязгаарладаг. Үүнд би ямар ч тренингээс илүү итгэдэг юм. Хэрвээ танд мөнгө аз жаргалаас илүү хэрэгтэй бол танд энэ их мөнгөтэй байх сэтгэлзүй, тэвчээр бий юу гэж асууж үзээрэй.

Би дуртай ажлаа хийгээд, үүнээсээ сайн орлого олоод өөрийгөө болгоод явахад тусалдаг 10 дүрмээ танилцуулъя. Зарим нэг дүрмийг нь өөртөө авч хэрэгжүүлбэл таны амьдралд шинэ шатанд гарах болно.

Дүрэм 1. Үргэлж тултлаа ажил. Тохирох цагийг бүү хүлээ. Тийм үе гэж үгүй бөгөөд хэзээ ч бий болохгүй юм. Та ямар нэг зүйлээр боловсорсны дараа ажил хайж эхэлнэ гэх мэтээр бодохоо боль. Энэ хугацаанд гол зорилго тань өөрчлөгдөх ба та дахиад нэг шалтаг олох ба иймэрхүү байдлаар олон зүйлийг алдаж болох юм.

Дүрэм 2. Хэзээ ч бууж өгч болохгүй. Зорилгодоо хүрэхээр урт удаан тэмцэл хийх үед “би яах гэж ингэж яваа юм бэ” гэсэн бодол хааяа төрдөг. Хийсэн зүйл чинь үр дүн өгөхгүй үед ихэвчлэн ийм байдал бий болдог билээ. Магадгүй хамаг хүчээ буруу зүйлд, буруу урсгалд чиглүүлсэн байж болох юм. Энэ нь бууж өгөх шалтгаан биш бөгөөд энэ нь алдаагаа дүгнэж, хийсэн зүйлээ эргэн харж, цааш үргэлжлүүлэх хэрэгтэй. Хэрвээ та бууж өгөхөөр шийдсэн бол “би яах гэж эхэлсэн юм бэ” гэж өөрөөсөө асуугаарай.

Дүрэм 3. Амьдралаа бүү хүндрүүл. Тэнэг сонсогдож болох ч би хүнтэй танилцахдаа азтай хүн. Олон хүн надад элдэв ашиг харалгүй тусалж байсан бөгөөд би тэднээс тусламж гуйгаагүй үед шүү. Миний амьдрал их энгийн бөгөөд би хүндрүүлэхгүй байхыг хичээдэг. Хэрвээ ямар нэг зүйл болохгүй бол за яахав хэрэггүй зүйл байж гээд орхино. Хэн нэг нь надад уурлаж байвал уурлаж л байг. Бороо, нар бүгд л сайхан, цаг агаарыг муулаад яахав.

Дүрэм 4. Хэрвээ би биш бол өөр хэн нэг нь. 2015-2016 онуудад би олон ном, нийтлэл бичиж. Бүгд л намайг ямар их үр бүтээлтэй ажилласан, яаж ингэж чаддаг зэргийг асууна. Нууц нь их энгийн. Вадим Зеланд – нэг санаа нэг л хүнд төрдөг гэж бичсэн байдаг. Хэрвээ толгойд ямар нэг аятайхан санаа орвол түүнийг дор нь ажил хэрэг болгохыг бодох ба хэн нэгний толгойд бас ийм санаа орж юм болгохоос нь өмнө амжуулах гэж тэгж байгаа юм. Мэдэхгүй үүнээс болсон уу, үгүй юу – ийм арга олон төсөл хэрэгжүүлэхэд тус болсон юм.

Дүрэм 5. Бодитой бай. Би зөвхөн үр дүн өгөх зүйлийг үнэлдэг ба байгаа нөөцөө зөв зарахыг боддог. Янз бүрийн хэрэгтэй хэрэггүй зүйл худалдаж аваад, дараа нь тэр нь тавиур дээр хэвтэж байдгийг утгагүй зүйл гэж боддог. Мөн хувцаснуудаа улирал болгон солих нь ч бас утгагүй. Жишээ нь надад их эвтэйхэн нэг цамц байдаг ба 2 жил өмсөж байгаа, цаашдаа ч болохгүй болтол нь өмсөнө. Энэ маань байж байхад шинийг авч яах юм бэ? Загвар, моод даган хувцаслаад эргэн тойрныхон юу хэлэх бол гэж хүлээх нь тэнэг зүйл юм.

Дүрэм 6. Сурах нь амжилтад хүрэх зам. Сургууль, Их сургуульд сурсан мэдсэн зүйл хангалттай биш бөгөөд өөрийнхөө ажил мэргэжилд үргэлж сайжирч, боловсорч байх хэрэгтэй. Ингэж байж л өндөр амжилтад хүрнэ.

Дүрэм 7. Санаа бол хэрэгжүүлж чадсан нөхцөлд л сайн зүйл юм. Үгүй бол муу, бүтэлгүй зүйл. Гэхдээ санаа болгоноо юм болгох гэж хичээх хэрэггүй. Зөвхөн танд болон бусад хүнд хамгийн чухал, хэрэгцээтэй санаагаа ажил хэрэг болго.

Дүрэм 8. Хүн гуйгаагүй бол хүний юманд бүү хошуу дүр. Хүний болон өөрийн цагийг бүү үр. Миний санаж байгаагаар хүн гуйгаагүй байхад өгсөн зөвлөгөө маань ямар ч үр дүнд хүрч байгаагүй билээ. Ихэнхдээ иймэрхүү зөвлөгөөг үл тоосон ба тэд бэрхшээлийг шийдэх гэж анхаарлаа хандуулж байснаас бус шуугиан тарих гээгүй билээ.

Дүрэм 9. Төлөвлөгөөгөө хэнд ч битгий хэл. Чимээгүй, алхам алхмаар, шат дараатайгаар ажлаа бүтээ. Гэхдээ дөнгөж эхэлж байхдаа төгсгөл нь ямар болохыг төсөөлж бай. Алдсан байлаа ч харамсах зүйл үгүй юм. Хэн ч мэдэхгүй юм чинь. Ингээд тайван үргэлжлүүл. Хэн ч таныг яаруулахгүй, үр дүн нь юу болж байгааг шалгаахгүй. Мэдээж энэ аргыг бүх зүйлд хэрэглэж болохгүй нь тодорхой бөгөөд олон зүйл бүгд өөрийн гэсэн онцлогтой байх билээ. “Хэрвээ ямар нэг зүйл хийх гэсэн бол хий, битгий чалч” гэсэн үнэн үг бий.

Дүрэм 10. Юм болгоноос, хүн болгоноос салж амарч сурах. Миний хувьд нэг л амралт байдаг нь унтах юм. Бусад амралт гэдэг ойлголтод багтах зүйл нь өдөр тутмын хийдэг зүйлээс хөндийрч өөр зүйлд анхаарах явдал. Хүн ажлаас биш харин нэгэн хэмээс болж ядардаг билээ. Аль болох шинэ юманд оролцож бай – тэгвэл та амрах ганцхан боломж болсон амралтаа тэсэн ядан хүлээхээ болино.

29
БахархмаарБахархмаар
9
ХөөрхөнХөөрхөн
9
Ха ХаХа Ха
8
ХарамсалтайХарамсалтай
6
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
2
ГайхмаарГайхмаар
1
ГоёГоё
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *