Ширмэн хайруулын тавагны талаар таны мэдэж байх ёстой 10 чухал баримт

4

Хэрвээ та ширмэн хайруулын таваг нь төмрийн шимэгдэлтэнд нөлөөлдөг эсэхийг мэдмээр байвал энэхүү нийтлэлийг уншаарай – та үнэнийг мэдэх ёстой. Ширмэн хайруулын тавганд хоол хийх нь сайн тал ихтэй болж тараад байгаа юм. Та бүхнийг ширмэн хайруулын таваг худалдан авч хоол хийхэд хүргэх 10 шалтгааныг танилцуулахаар бэлдлээ.

1. Бие махбодийг төмрөөр хангана

Ширмэн хайруулын таваг – хоол хийх болгонд их биш хэмжээний төмөр ялгаруулж бие махбодийг шим тэжээлээр хангана. Өөрөөр хэлбэл таны бие махбодид төмрийн агууламжийг нэмэгдүүлэх ажээ, ялангуяа хүчиллэг хоол бэлдэхэд шүү.

2. Хоргүй

Хоол хийхэд ямар ч аюулгүй. Жишээ нь: түлэгдэхгүй гэсэн тодотголтой хайруулын тавгийг хэрэглэх болгонд хорт бодис ялгаруулдаг бас хэрэглээ болгонд муудаж элэгддэг.

3. Зуух, гал, грил бүгдэд хэрэглэж болно

Шарах шүүгээнд, нүүрсэн дээр, зуухан дээр гээд хаана ч хэрэглэж болно. Халуун хэмд хэлбэрээ алдахгүй.

4. Түлэгдэхгүй

Ширмэн сав суулга түлэгдэхгүй, хоол хайрах гэж хийсэн тос нь давхарга үүсгэж савыг түлэгдэхээс хамгаалсан байдаг.

5. Халууныг жигд тараана

Халууныг жигд тараах тул өндөр хэмд айх зүйлгүй хоолоо хийж болно.

6. Хоол илүү амттай болно

Хоолонд хийх тосоо багасгасан ч гэсэн таны хоол илүү амттай болно.

7. Маш бат бөх

Нэг удаа худалдаж аваад л насаараа хэрэглэнэ. Ширмэн хайруулын тавгаа зөв арчилж чадвал насан туршид тань үнэнчээр үйлчилнэ.

8. Үнэтэй биш

Ширмэн хайруулын таваг авлаа гэдэг чинь насны хөрөнгө оруулалт хийлээ гэж ойлгоно, дунд зэргийн хэмжээтэй нь 30,000-40,000 орчим төгрөг.

9. Цэвэрлэхэд хялбар

Халуун ус, аяга таваг угаах порлон байхад хангалттай. Бусад сав суулгыг бодвол элдэв бодисгүйгээр угааж болно.

10. Хэдэн мянган жилийн турш хэрэглэж байна

Анхны ширмэн хайруулын тавгийг Хятадад МЭӨ 4-р зуунд хэрэглэж байсан бол 12-р зуунд Англид орж ирсэн байна. АНУ-д л гэхэд 18-р зуунд ихээхэн алдаршиж эхэлсэн.

Хэрвээ та ширмэн хайруулын таваг хэрэглэдэггүй бол ойрын хугацаанд худалдан авахыг зөвлөж байна. Таны хамгаас дуртай сав суулга болно гэдэгт итгэлтэй байна.

18
ГоёГоё
12
Ха ХаХа Ха
10
ГайхмаарГайхмаар
7
БахархмаарБахархмаар
5
ХөөрхөнХөөрхөн
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
Баярлалаа!

10 Сэтгэгдэл

  1. Ш. Б. Чулуунбаатар

    Ш. Б. Чулуунбаатар

    2018/03/20 at 14:55

    ширмэн хайруулын таваг тогоо хаанаас авч болох вэ утас

  2. Amaraa Svkhbaatar

    Amaraa Svkhbaatar

    2018/03/20 at 20:50

    Хаана байна.үнэ хэд вэ

  3. Garid Jargalsaikhan

    Garid Jargalsaikhan

    2018/03/20 at 22:40

    V

  4. Ширчин Алтанцэцэг

    Ширчин Алтанцэцэг

    2018/03/21 at 10:35

    haanaas abakh be

  5. Lodge Cast Iron Mongolia

    2018/03/21 at 11:40

    АНУ-аас ирсэн цэвэр ширмэн хайруулын тавагнууд сонирхоорой.
    facebook.com/LodgeCastIronMongolia/

  6. Tseenee Burmaa

    Tseenee Burmaa

    2018/03/21 at 15:02

    away.haygaa.unee martvaa.holimog hailsh sonirhuulvaa.

  7. Lodge Cast Iron Mongolia

    2018/03/21 at 18:01

  8. Tumurmunkh Invoker

    Tumurmunkh Invoker

    2018/03/21 at 23:14

    Нэг ийм газар байна. https://www.facebook.com/LodgeCastIronMongolia/

  9. Tumurmunkh Invoker

    Tumurmunkh Invoker

    2018/03/21 at 23:15

  10. Lodge Cast Iron Mongolia

    Lodge Cast Iron Mongolia

    2018/03/22 at 17:49

    Гоё нийтлэл байна. Та бүхэн цэвэр ширмэн таваг авахыг хүсвэл манайд хандаарай. Манайх АНУ-ын “Lodge” брэндийн цэвэр ширмэн сав суулгыг албан ёсоор оруулж ирдэг.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *