Хуучирч элэгдсэн ус буцалгагчийг хэрхэн цоо шинэ мэт болгох вэ? Та дараах 3 хялбар аргыг мэддэг байхад л хангалттай!

3

Танд урьд өмнө нь ус буцалгагчаа цоо шинэ мэт болгох шаардлага тулгарч байсан уу? Бид ихэнхдээ ус буцалгагч хуучрах үед ёроолд нь цагаан-цайвардуу өнгийн толбо үүссэн болохыг олж хардаг. Энэ чигээр нь үлдээнэ гэдэг сайхан санаа биш боловч, чухам юунаас болж ийм толбо үүссэнийг мэдэхэд хүндрэлтэй байдаг, тийм үү?

Ус буцалгагчны ёроолд үүссэн толбо кальци болон магни зэрэг усны найрлаганд байдаг эрдэс бодисуудаас болж үүсдэг байна. Та ус буцалгагчаараа ус буцалгах үед уг толбо хуримтлагдаж, бага багаар ус буцалгагчинд толбо болж үлддэг.

Уг толбыг арилгана гэдэг санасныг бодвол тийм ч амар зүйл биш боловч, хэд хэдэн үр дүнтэй аргууд бий.

Sarah2 / Shutterstock.com

 

Хэрхэн ус буцалгагчинд үүссэн толбыг цэвэрлэх вэ – 3 хялбар арга

Таны эргэн тойронд ямар материал байгаагаас шалтгаалж, эдгээр 3 аргаас сонгож ус буцалгагчаа цэвэрлэх боломжтой.

DD Images / Shutterstock.com

 

1. Хэрхэн ус буцалгагчийг цагаан цуугаар цэвэрлэх вэ?

  • Эхлээд ус буцалгагчийг ижил хэмжээтэй ус болон цагаан цуугаар дүүргэнэ. 1 цагийн турш дэвттэл нь байлгана.
  • Дараагийн алхам бол ус буцалгагчийг ажиллуулах юм.
  • Ус буцлах үед тогноос салгаж, 15-20 минут байлгана.
  • Усыг асгаж, ус буцалгагчийг цэвэр усаар сайтар зайлна.
focal point / Shutterstock.com

 

2. Хэрхэн ус буцалгагчийг хүнсний содоор цэвэрлэх вэ?

  • Ус буцалгагчийг ус болон нэг цайны халбага хүнсний содоор дүүргэнэ.
  • Ус буцалгагчийг ажиллуулж усаа буцалгана.
  • Содыг сайтар дэвттэл нь 20 орчим минут байлгана.
  • Ус буцалгагч доторх шингэнийг асгаж, хүйтэн усаар сайтар зайлна.
OlegDoroshin / Shutterstock.com

 

 

3. Хэрхэн ус буцалгагчийг нимбэгээр цэвэрлэх вэ?

  • 30 мл нимбэгийн шүүс болон 500 мл усыг хольж, ус буцалгагч руу хийнэ.
  • 1 цагийн турш дэвтээж, дараа нь ус буцалгагчийг ажиллуулна.
  • Ус буцалгагч доторх шингэнийг асгана.
  • Ус буцалгагчийг усаар сайтар зайлж, дахин ус хийж буцалгана.
  • Нимбэгний үнэрийг арилтал энэ мэт байдлаар дахин ус буцалгаж, зайлж асгана.
Blend Images / Shutterstock.com

 

Үүссэн толбо танд хор хөнөөлтэй юу?

Эх сурвалжийн мэдээлснээр, уг толбо танд ямар нэгэн байдлаар сөрөг нөлөө үзүүлэхгүй.

Хэдийгээр хүний биед кальци болон аммиак зэрэг бодисуудаас болж бөөрний чулуу үүсдэг гэж үздэг ч, толбо үүссэн ус буцалгагчинд ус буцалгаж хэрэглэх нь бөөрөнд чулуу үүсэх эрсдэлийг нэмэгдүүлдэг болохыг олж тогтоосон ямар нэгэн судалгаа одоогоор байхгүй.

DCT ART / Shutterstock.com

 

Ус буцалгагчинд толбо үүсэхээс сэргийлэх боломжтой юу?

Дараах бичлэгнээс та ус буцалгагчинд толбо үүсэхээс хэрхэн сэргийлэх тухай мэдэж авч болно. Үүний тулд та ус буцалгасныхаа дараа ус буцалгагчийг хоосон үлдээж, тагийг нь нээлттэй орхих хэрэгтэй.

Ус буцалгагчинд толбо үүсэхээс урьдчилан сэргийлэх батлагдсан арга хараахан байхгүй ч гэсэн, дээрх аргуудыг туршиж үзэхэд тодорхой хэмжээний үр дүн гарах болно.

Эдгээр аргуудын тусламжтай ус буцалгагчаа цоо шинэ мэт болгох боломжтой гэдгийг дуулгахад таатай байна. Таны харж байгаачлан, дээрх орцуудаас танай гэрт дор хаяж нэг нь байгаа гэж найдъя. Тийм учраас та ус буцалгагч шинээр худалдаж авалгүй, дээрх аргуудыг туршаад үзээрэй.

Та эдгээрээс өөр ус буцалгагчийг цоо шинэ мэт болтол цэвэрлэх арга мэдэх үү?

11
ГоёГоё
6
ГайхмаарГайхмаар
4
БахархмаарБахархмаар
2
Ха ХаХа Ха
1
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

8 Сэтгэгдэл

  1. Tserenpuntsag Enkhsuren Tserenpuntsag Tuvshinbayar Undraa Tseren

  2. Amarzaya Gombosvren uwuud heleerei Ene argiig

  3. Baasanjargal Nambar

    Baasanjargal Nambar

    2020/02/27 at 13:28

    Баярлалаа хүн болгонд тулгардаг зүйл одоо амархан боллоо..

  4. Chimgee Choijilsuren

    Chimgee Choijilsuren

    2020/02/27 at 16:45

    Зүгээр л лимоны кислота хийгээд нэг буцалгаал л юу ч үгүй цэвэрхэн болчдог

  5. Todod Tsogtbadrah

    Todod Tsogtbadrah

    2020/02/28 at 01:18

    Нимбэгний хүчил ашиглаж болох юм бтлээ

  6. Oyunbileg Davaa

    Oyunbileg Davaa

    2020/02/29 at 02:37

    Лимон 2 – 3 зүсэм нимгэн хэрчээд талаар нь ус хийгээд буцалга.Усаа дүүргэх шаардлагагүй.Усаа хөрөхөөр лимоноороо ёроол болон дотор талыг цэвэрлээд ( арчих маягаар ) усаар зайлаад болно.

  7. Saran Chuluu

    Saran Chuluu

    2020/02/29 at 03:58

    2 halbaga vinegar( tsagaan tsuu) (orosiin huchtei tsuu bol heden dusal l hangalttai) hiigeed usaa nemeed butsalgachaad haraarai ariutgal bas tseverlegee hamtdaa manaihaan

  8. Gansvh Badamgarav

    Gansvh Badamgarav

    2020/02/29 at 18:10

    ghg

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *