Саудын Арабын ханхүүгийн тансаг ‘тоглоомнууд’

0

Саудын Арабын ханхүүгийн тансаг 'тоглоомнууд'Саудын Арабын ханхүү Аль-Валид бин Талал /Al-Waleed bin Talal/ бол Арабын хамгийн нөлөө бүхий хүнээс гадна энэ оны 3-р сард Форбес сэтгүүлийн нэрлэснээр Дэлхийн хамгийн баян хүмүүсийн жагсаалтанд 20 тэрбум долларын хөрөнгөөр 26-р байранд бичигдсэн. Харин энэ баян эрхэм Форбес сэтгүүлийг өөрийнх нь хөрөнгийг дутуу үнэлсэн хэмээн гомдол гаргасан. Гэхдээ энэ нийтлэл маань Саудын Арабын ханхүүгийн гомдлын тухай бус харин түүний тансаг хэрэглээний тухай юм. Кингдом Холдинг Компани /Kingdom Holding Company/ компаний 95 хувийг эзэмшдэг тэрээр Саудын Арабын дээдсийн гэр бүлийн гишүүн бөгөөд дээд зэрэглэлийн тансаг машинууд, тансаг эдлэн газар, орд харш, хувийн амралтын газар, хувийн нисэх онгоц болон дарвуулт онгоц зэргийг эзэмшдэг аж. Газрын тосоор баялаг Дундад Дорнодын орны чинээлэг энэ эрхмийн хөрөнгийг газрын тос, хийн үйлдвэрлэлтэй хамааруулж ойлгох нь өрөөсгөл. Тэрээр банкны салбартай амьдралаа холбохоосоо өмнө үл хөдлөх хөрөнгө, барилгын салбарт хүч сорьж байжээ. Олонх хүмүүсийн хувьд зүгээр л мөрөөдөл байдаг боловч 90-ээд оны эхээр Ситикорп /Citicorp/-д 590 сая долларын хөрөнгө оруулалт хийж, хүнд байдлаас аварсан Аль-Валид бин Талалын хувьд өдөр тутмын хэрэглээ, тоглоом зугаа болсон зүйлсийн тухай мэдээллийг бид энд бэлтгэсэн байгаа юм.


Роллс Ройс Фантом /Rolls Royce Phantom/
LCD телевизийн сет, арын болон урд талын суудал тус бүрийн агааржуулагчийн удирдлага, зорчигчдод зориулсан мэдрэгчүүд, жинхэнэ Франц оргилуун дарсны нөөц, царс модон чимэглэл бүхий энэ тансаг машин Саудын Арабын ханхүүгийн амьдралын хэв маягийн нэг хэсэг.
Спорт машинууд


Түүнд хэд хэдэн Ламборжини /Lamborghini/, Феррари /Ferrari/-ны цуглуулга бий. Түүнээс гадна тэрээр амьдралынхаа туршид 300 гаруй машин цуглуулсан.
Мерседес Бенз Эс Эл 600 /Mercedes Benz SL600/


37 дахь машинаа авсныхаа дараа 38 дахь машинаа илүү онцгой байлгахыг хүссэн тэрээр Мерседес Бенз машинаа бүхэлд нь очир алмаазан шигтгээгээр гоёсон байна. Зөвхөн их бие гэлтгүй сорогч хоолой, дугуйны обуд, лого, хаалганы бариул гээд бүх хэсгүүдийг очир алмааз шигтгэн чимэхдээ Сваровскийн болор ч оролцуулжээ.
Дукати /Ducati/


Түүнд алмаазан чимэглэлтэй машин нь маш их таалагдсан учир тэрээр бас нэгэн өөр тээврийн хэрэгслээ очир алмаазан шигтгээгээр гоёхоор шийдсэн байна. Гэхдээ удаах алмаазан шигтгээт унаа нь мотоцикл байсан ба тэр чигээрээ очир алмааз, Сваровскийн болороор бүрсэн Дукати мотоциклдоо 4,8 сая доллар зарцуулжээ. Ямар ч алмаазан чимэглэлгүй өөрөөрөө байхдаа л харсан хүний анхаарлыг эрхгүй татдаг Дукати очир алмаазаар бүрэгдсэн нь бүр ч нүд унам болсон байна.
Кингдом Ресорт /Kingdom Resort/


Торонтогоос Парис хүртэл Сицилээс Дубай хүртэл хэд хэдэн зочид буудал, амралтын газар эзэмшихээс гадна Мовенпик /Movenpick/, Фейрмонт /Fairmont/, Фоур Сизонс /Four Seasons/ зэрэг брэнд зочид буудлуудын хувь эзэмшигч түүнд өөрийн гэсэн хувийн орон зай хэрэгтэй байсан учир Саудын Арабын нийслэл Риядх хотод Кингдом Ресорт нэртэй хувийн тансаг амралтын газар эзэмших болжээ. Гурван том нуур, хэд хэдэн нүд хужирлам цэцэрлэг бүхий энэхүү дээд зэрэглэлийн амралтын газартаа Халдун аль Мубарак /Khaldoo al Mubarak/, Дубайн хөгжлийн Мубадала компаний гүйцэтгэх офицер, Майкрософтын Билл Гейтс /Bill Gates/, янз бүрийн улс орнуудын парламентын төлөөлөгчид зэрэг маш чухал зочдоо урьдаг байна.
Кастел оф Кастагнето /Castel of Castagneto/


Италийн Турин хотын толгодын дунд байрлах энэ байшингаа ханхүү 2009 онд худалдаж авчээ. Зөвхөн байшин нь 6561 м.кв талбайтай энэ газарт фермийн байшин, хаалгачийн байшин, хэд хэдэн жимсний цэцэрлэг, хүнсний ногооны талбай, цэцгийн тагт гэх мэт бүрдэл хэсгүүд бий.
Кингдом Оазис /Kingdom Oasis/


Энэ бол дээр дурдсан Кингдом Ресортоос өөр. Хэдийгээр Кингдом Ресорт нь тансаг зэрэглэлийн амралтын газар мөн боловч аварга том нуур бүхий Кингдом Оазист хувийн амьтны хүрээлэн хүртэл бий.
Нью Кингдом 5Кей Эр Яхт /New Kingdom 5KR Yacht/


5 бол түүний дуртай тоо, харин Кей болон Эр үсгүүд нь түүний хүүхдүүдийн нэрний эхний үсэгнүүд. Диско, кино театр, нисдэг тэрэгний буудал, усан сан, зочдын өрөөнүүд болон бусад тансаг ангиллын бүх зүйлс энд бий. 500 сая долларын үнэтэй энэ тансаг хувийн дарвуулт онгоц хэмжээгээрээ Дэлхийд 3-т ордог.
Хувийн нисэх онгоцнууд


Хэдхэн баян, алдартай хүмүүст зориулагдан бүтээгдсэн Хаукер Сидделей 125 /Hawker Siddeley/ нисэх онгоцны нэг нь Талалынх. Мөн Боинг 747 онгоц нь хоёр унтлагын өрөө, 14 хүний суудалтай зоогийн ширээтэйгээс гадна уг онгоцонд Дэлхийн янз бүрийн улсын 11 онгоцны үйлчлэгчид үйлчилдэг байна. Мөн түүнд Турк угаалгын өрөө, тоглолтын тэнхим, хурлын тэнхим, Роллс Ройст нь зориулсан гараж бүхий Эйрбас 380 /Airbus/ бий.
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *