
Бид бүгд л өөрийн мэдэлгүй хачин жигтэй зүйл хийдэг: өөрөө өөртэйгөө ярих, шүршүүрт орж байхдаа дуулах, гудамжинд хэн ч хараагүй байхад бүжиглэх. Энэ жагсаалт эцэс төгсгөлгүй цааш үргэлжилнэ. Хамгийн сонирхолтой нь, зарим нэг нь энэ хачин зүйлсийг хийдгээсээ ичдэг бол нөгөө хэсэг нь хэвийн үзэгдэл гэж боддог.
Бялууг жижигхэн зүйл чимдгийн адил бидний амьдралыг ч бас эдгээр хачин жигтэй зүйлс чимж өгөх ажээ. Хүн болгоны хийдэг хачин жигтэй үйлдлүүдийг сонирхоно уу.
Гэртээ орж ирээд шувталсан өмдтэйгөө удаан суудаг
Өндөгний хальсыг хаяхгүй хайрцагт буцааж хийх
Шүдээ угааж байхдаа тосгуураа цэвэрлэж амждаг
Шүршүүрт орж байхдаа нөгөө өрөөнөөс чимээ сонсдог. Юун чимээ гарсныг мэдэх гэж усаа хааж, чих тавин зогсоно

Угаалгын машинаас угаасан зүйлээ гаргахаа мартаад дахиж эргүүлэхэд хүрнэ

Муур нохойг эвшээлгэж байхад аманд нь хуруугаа хийдэг

Хөргөгчний хаалганы дохио дуугарахаас өмнө амжиж бушуухан хүнсээ гаргадаг

Олуулаа сууж байхдаа бусдад мэдэгдэхгүйгээр бохь гаргаж ирж зажлах гэж хичээнэ
Амжилттай яваа найз нарынхаа гэрэл зургийг сошиал сүлжээнээс нэг иймэрхүү царай гарган үздэг

Утсаар ярьж байхдаа цаасан дээр сараачих эсвэл элдэв янзын байрлалд орж хэвтдэг
Нэг л явдлыг толгойдоо дахин дахин эргүүлж бодно: тэр мууд тэгж л хэлэх ёстой байсан юм гэж өөрийгөө л буруутгаад сууна уу?

Хүмүүсийг хүлээлгэхгүй гэж дэлгүүрийн касс дээр худалдаж авсан юмаа замбараагүй уутлана
Үл таних хэн нэгэн хажууд ханиасан эсвэл найтаасан бол амьсгалаа барьдаг

Зогсоол дээр сул зай байгаа эсэхийг харахын тулд хөгжмөө багасгаж, урагшаа бөгтийдөг
Дэлгүүр (эсвэл өөр бусад байгууллага) орохдоо хаалганы бариулын элэгдээгүй хэсгээс барих гэж хичээнэ. Хүн бага барьсан болохоор бага л бохирдсон байгаа даа
Цахилгаан шатанд ганцаараа явж байхдаа янз бүр болж тэ.нэгтэх

Адилхан хэрэглэж эхэлсэн шүдний сойз таныхаас илүү муудсан байгааг хараад дандаа л гайхдаг

Богино долгионы зуухыг ганц секунд дутуу байхад зогсоодог
Унтахаасаа өмнө яг хэдэн цаг унтах вэ гэдгээ дандаа тооцдог

Үйлчлэгч шал угааж байхад дээгүүр нь алхахад хүрэхэд өөрийгөө буруутгадаг зан бидэнд бий

Ном уншиж байгаад нэг л үгийг буруу уншчихвал тэр өгүүлбэрийг дахин эхнээс нь уншиж байж л салдаг. Эс бөгөөс цаашаа унших боломжгүй гэж бодно.

Салсан найз бүсгүй, залуугийнхаа сошиал руу орж тэдний амьдрал ямар байгааг сонирхоно

Мартсан юмаа авахаар гэртээ буцаж орж ирэхдээ өрөөн дундуур өлмий дээрээ гадуур гуталтайгаа явдаг. Эсвэл бүр хачин арга ашигладаг нэгэн ч бий

Гэрийн тэжээмэл амьтантайгаа яг л хүүхэд шиг харьцана: тэдэнтэй ярина, хийж байгаа зүйлээ тайлбарлаж өгнө, тэднээс ичнэ, тэднээр наадаж тоглоно гэх мэт

Гэртээ кино үзэхээр суулаа: киноны эхний бичиг гарч дундаа ч ороогүй байхад бэлдсэн бүх амттанаа идээд дуусгачихсан уу?

Бөөн машины дунд явж байхад өөрийнхтэйгөө адилхан машин таарвал хамаатантайгаа таарсан юм шиг санадаг

Мессенжерээр өөрийнхөө явуулсан дуут зурвасыг дахин дахин сонсдог

Та яг одоо зүүн гар дээрээ шанаагаа тулчихаад манай нийтлэлийг уншиж байна уу? Та өөрийгөө таньсан уу?
Танд нэмэх зүйл байна уу? Өөрөөсөө ажигласан хачин жигтэй үйлдэл байвал бидэнтэй хуваалцаарай.







