Далд утга агуулсан 13 бүтээлч лого

0

Google, Microsoft болон Yahoo дээр ажиллаж байсан дизайнер Ло Мин Минг: “Сайн лого сэтгэл хөдөлгөм, танигдахуйц, мартагдашгүй, сайхан харагддаг байх ёстой” гэж хэлсэн байдаг. Ер нь бол ихэнх алдартай компаниудын лого эдгээр шаардлагыг хангасан байдаг байна. Мөн зарим лого нь жижигхээн нууцыг агуулсан байдаг бөгөөд үүнийг ажигч нэгэн л олж хардаг гэнэ. Танд дараах дэлхийн өнцөг булан бүрээс цуглуулсан далд утгатай 13 сонирхолтой логонуудыг хүргэе. Сайтар ажиглаарай амархан мэт санагдаж болох ч тийм ч хялбар биш юм шүү.

Toblerone

Toblerone шоколадыг ихэвчлэн баавгайн хот гэж нэрлэгддэг Швейцарийн нийслэлд үйлдвэрлэдэг ажээ. Эндэхийн нэгэн алдартай домогт бэйс Бертольд V Церингенский анд үхсэн анхны амьтны нэрээр нийслэлийг нэрлэнэ гэж шийджээ. Ийнхүү анхны агнасан амьтан нь баавгай байсан бөгөөд Берн гэх нэрийг өгсөн гэдэг.

Шоколадны үйлдвэрлэгчид Toblerone шоколаданд уулынхаа нэрийг өгөөд зогсохгүй лого дээр нь домогт баавгайны зургийг оруулсан байна. Та уулыг сайтар ажиглавал уулны голд зогсож буй баавгайг олж харах болно.

Далд утга агуулсан 13 сонирхолтой лого 1

Питтсбургийн амьтны хүрээлэн

Питтсбургийн амьтны хүрээлэнгийн лого бүтээгчид ч мөн адил логондоо нууц зүйл нэмэхээр шийджээ. Энэ логонд 2 амьтан нуугдсан байгаа, шууд хараад анзаарагдахаар тийм ч амархан биш шүү. Модны баруун талд арслан, харин зүүн талд гориллыг олж харах боломжтой. Энэ 2 амьтны зураглал мод болон шувуудын элементүүдтэй яг таг тохирсон ажээ.

Далд утга агуулсан 13 сонирхолтой лого 12

Baskin Robbins

Өмнө нь Baskin Robbins зайрмагны кафе “31 амтнаас өдөр бүр нэгийг” гэсэн уриатай байсан юм. “B” болон “P” үсгийн дунд байрлах ягаан өнгө нь 31 төрлийн өөр амт байгаа гэдгийг харуулсан утга учиртай ажээ.

Далд утга агуулсан 13 сонирхолтой лого 11

Formula-1

“Формула-1” олон улсын тэмцээний логоны “F” үсэг болон улаан тугны хооронд нэгийн тоо нуугдсан байдаг ажээ.

Далд утга агуулсан 13 сонирхолтой лого 1

FedEx

Шуудангийн үйлчилгээ үзүүлдэг Америкийн FedEx компаний логонд дэлхий дээрх хамгийн алдартай дизайнерын “нууц” оршдог ажээ. “E” болон “X” үсэгний хооронд сум байгааг анзаарч байсан уу? Энэ нь компаний гол хоёр зарчмыг бэлэгддэг – хурд болон үнэн зөв байдал.

Далд утга агуулсан 13 сонирхолтой лого 2

FedEx компани энэхүү логоны онцлогийн ачаар ажиллаж байсан хугацаандаа 40 гаруй шагнал авсан байна.

VAIO

2014 он хүртэл Sony-гийн өмч байсан компьютер үйлдвэрлэгч JIP компани хуваагдсан байна. Тэдний нарийн бүтэцтэй логонд хоёр мэдээлэл нуугддаг. Давалгаа нь “аналог сигнал”, нэг болон тэг нь “тоон сигналыг” бэлэгддэг ажээ.

Далд утга агуулсан 13 сонирхолтой лого 3

Toyota

Хүмүүсийн олонхи нь Японы автомашин үйлдвэрлэгч Toyota корпорацийн логог малгайтай ковбой-ын толгойтой харьцуулдаг. Үнэндээ энэ нь зүүнд утас сүвэлсэн байгаа лого ажээ. Энэ нь компани байгуулагдахаасаа өмнө нэхэх суурь машин ажиллуулж байсныг харуулж байгаа аж.

Далд утга агуулсан 13 сонирхолтой лого 4

Мөн энэхүү логонд өөр нэгэн бяцхан нууц бий. Логоны хэсэг бүр “Toyota” үгийг агуулдаг юм байна. Та өөрөө сайн хараад үзээрэй.

Далд утга агуулсан 13 сонирхолтой лого 2

Continental

Дугуй, автомашины эд анги үйлдвэрлэгч Continental-ийн лого энгийн тэмдэгтэй мөртлөө нарийн утга учиртай. Дизайнерууд компаний гол бүтээгдэхүүний нэгийг логонд нэмж оруулжээ. “C” болон “O” үсэг нь урт хугацааны турш дугуйны дүрсийг илэрхийлж байжээ.

Далд утга агуулсан 13 сонирхолтой лого 5

Pinterest

Pinterest алдартай интернэт үйлчилгээний логонд аливаа зүйлсийг тэмдэглэж тогтоодог зүү нуугдсан байдаг. Хэрэглэгчид өөрийн дуртай зургаа цуглуулан өөрийн онлайн мэдээллийн самбар дээр “зоох” боломжтой байдаг билээ. “P” үсгийг сайтар ажиглаад үзээрэй, түүний хурц үзүүр нь зүүг санагдуулам биш байна гэж үү.

Далд утга агуулсан 13 сонирхолтой лого 1

Hyundai

Ихэнх хүмүүс Солонгосын конгломерат Hyundai-гийн логог эхний үсгээр хийсэн гэж бодох хандлагатай байдаг.

Далд утга агуулсан 13 сонирхолтой лого 6

Үнэн хэрэгтээ “H” үсэг нь гар барьж буй 2 хүнийг дүрсэлсэн байдаг (нэг талаас үйлчлүүлэгч, нөгөө талаас компанийн төлөөлөгч).

Далд утга агуулсан 13 сонирхолтой лого 7

Amazon

Өргөн хэрэглээний бараа худалддаг Amazon үйлчилгээний логонд бяцхан нууц оршино. “A” болон “Z” үсэг сумаар холбогдсон мэт харагддаг. Гэвч үнэн хэрэгтээ дизайнерууд компаний бүх ажилчдын найрсаг, нөхөрсөг байдлыг бэлэгдэн “инээмсэглэл”-ийг харуулах гэж зорьжээ.

Далд утга агуулсан 13 сонирхолтой лого 8

LG

Өмнөд Солонгосын цахилгаан хэрэгсэл үйлдвэрлэгч LG компаний логоны гол бэлэг тэмдэг нь инээмсэглэж буй хүний царай ажээ. Брэндийн албан ёсны тайлбарын дагуу бол энэхүү лого нь бүх үйлчлүүлэгчидтэйгээ сайхан харилцааг дэмжих зорилготой гэжээ.

Үүний зэрэгцээ олон жилийн турш цахим хуудсуудаар LG-гийн логог компьютер тоглоом болох Pac-Man-ийн баатартай харьцуулсаар иржээ.

Далд утга агуулсан 13 сонирхолтой лого 9

Coca-Cola

Coca-Cola-ны логонд онц содон зүйл байхгүй санагддаг. Гэвч энэхүү жирийн цагаан бичгэнд ер бусын тэмдэг нуугдаж байжээ. “O” болон “L” үсэгний хоорондох зайг сайтар ажиглавал тэдний хооронд Дани улсын далбааг олж харж болно.

Далд утга агуулсан 13 сонирхолтой лого 9

Далд утга агуулсан 13 сонирхолтой лого 10

Логоны энэхүү онцгой тэмдгийг Данийн McCann Copenhagen гэх зар сурталчилгааны агентлагийн ажилчид олж харжээ. Дашрамд хэлэхэд Coca-Cola нь хэзээ ч логогоо өөрчлөөгүйгээрээ өөр бусад олон компаниудаас ялгагддаг ажээ. Зохион бүтээгчид бага зэрэг чимэглэлийн өөрчлөлт хийсэн бөгөөд бусдыг нь өмнөхөөр нь үлдээжээ.

 

40
ГайхмаарГайхмаар
12
БахархмаарБахархмаар
8
ГоёГоё
5
ТэнэглэлТэнэглэл
4
ХөөрхөнХөөрхөн
3
Ха ХаХа Ха
3
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

13 Сэтгэгдэл

  1. Зочин

    2015/08/17 at 16:43

    amazon ii logoni uchir ni a-gaas z hurtel buh baraa baidag gsn utgatai shude

  2. Пунцаг

    2015/08/17 at 18:42

    chinii medleg uneheer zuzaan yumaa. gaihamshigtai

  3. Зочин

    2015/08/17 at 23:07

    Сэтгэгдэл *гайхалтайййййййййййййййййй

  4. sainaa

    2015/08/18 at 00:15

    “amazon ii logoni uchir ni a-gaas z hurtel buh baraa baidag gsn utgatai shude” gd deer nemhed бас дизайнерууд компаний бүх ажилчдын найрсаг, нөхөрсөг байдлыг бэлэгдэн “инээмсэглэл”-ийг харуулах гэж зорьсон ene 2 2laa l zow :3

  5. Зочин

    2015/08/18 at 01:25

    Сэтгэгдэл *dani bish swiss yum bishuu

  6. Зочин

    2015/08/18 at 09:46

    Toyota компани логоны утга нь дэлхийг уртраг өргөрөгөөр туулна гэсэн утгатай

  7. Зочин

    2015/08/18 at 09:52

    Сэтгэгдэл *TOYOTA LOGO CHINI DELHIIN BUMBURTSUG URTRAG URGURUGTEIGEE BAIGAASHDEE HUNDLUNGUUR NI CH BOSOOGOOR NI CH DELHIIG TUULNA GESEN UTGATAI !!!

  8. Зочин

    2015/08/18 at 09:53

    Сэтгэгдэл *YUUN KOWBOI VE ????

  9. eba

    2015/08/18 at 14:59

    toyota.giin logo chin buh shig huchtei, delhiig toiroh chadaltai gesen utgatai shde. sain harwal uhriin tolgoi bga shde

  10. Зочин

    2015/08/18 at 21:42

    Сэтгэгдэл *Coca cola giin logo nii talaar yostoi avaa haechlaa daaa. Yuun daniin dalbaa veee haha. Yumiig hamaatuulna gevel yuunaas yuu ch olno shdee

  11. Зочин

    2015/08/19 at 04:26

    Заримыг нь санамсаргүй тохиолдол гэж бодож байна. Жишээ нь; Coca Cola, Hyunday, LG

  12. Зочин

    2016/06/14 at 15:02

    ter coco kola bo l hudlaa shtee um nii ooo se v haisan arga yadsan yavdal !!!

  13. professional designer

    2016/06/14 at 15:04

    cocokola hyundai 2 iig unen hudlaa avlaaa daa hahahahaha.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *