Дэлхий дээрх хамгийн нууцлаг 10 зураг

5

Өнгөрсөн 200 жилийн түүхэнд хэд хэдэн өвөрмөц зураг олдсон боловч тэдгээрийг одоо хүртэл хэн ч тайлбарлаж чадахгүй байгаа ажээ.

Ангарагын хүрээ (2012 оны 9 сарын 13)

2004 онд Opportunity гэх хиймэл дагуул Ангарагын хөрсөн дээр сонирхолтой бөмбөрцөг хэлбэртэй бичил зүйл үүссэн байхыг олж харжээ.

Дэлхий дээрх хамгийн нууцлаг 10 зураг 1

Мөн 2012 оны сүүлээр Opportunity илүү сонирхолтой зураг авсан бөгөөд энэ зурган дээр бөмбөрцөг хэлбэртэй зүйлс илүү тодорхой томоор гарсан байна.

Эдгээр бөмбөлгүүд нь гематитаас бүтэх ба урьд өмнө нь “Улаан гариг” дээр ус байсан гэдгийг харуулж байгаа юм.

Хук арлын эргээс далайн мангасын зургийг авчээ (1965 оны 3 сар)

Дэлхий дээрх хамгийн нууцлаг 10 зураг 14

Энэхүү алдартай зургийг олон хүн Photoshop хэрэглэн гаргасан гэж боддог. Гэхдээ цөөн хэд нь л энэ үл мэдэгдэх асар том далайн амьтны зургийг Францын гэрэл зурагчин Роберт ле Серрек авсан гэдгийг мэдэх билээ. Энэ зураг амьтан судлаачдын дунд асар том маргаан дэгдээсэн юм.

Хар баатар (1998 оны 12 сарын 11)

1960 онд дэлхийн хиймэл дагуулуудын нэг нь “Хар баатар” гэж нэрлэгдэх, үл мэдэгдэх объектын зургийг анх удаа авсан ажээ. Туйлын тойрогт үл таних нэгэн объект тодорхой харагдаж байна.

Энэ явдлаас хойш энэхүү объект олон удаа харагдсан юм – тэрээр гарч ирээд тогтмол давтамжтайгаар алга болдог ажээ. Доорх зурган дээр – НАСА-гийн STS-88-ийн авсан зураг байна.

Дэлхий дээрх хамгийн нууцлаг 10 зураг 2

Дэлхий дээрх хамгийн нууцлаг 10 зураг 3

Дэлхий дээрх хамгийн нууцлаг 10 зураг 4

Зургийг бага зэрэг томруулснаар илүү нарийвчлан харах боломж олджээ. Эрдэмтэд анхааралтай судалсны эцэст энэ нь хиймэл дагуулын үлдэгдэл гэж итгээд байгаа юм.

Дэлхий дээрх хамгийн нууцлаг 10 зураг 15

Эмээ (1963 оны 11 сарын 22)

Даллас (Tехас)-д 11 сарын 22-нд АНУ-ын 35-р Ерөнхийлөгч Жон Кеннеди буудуулж нас барсан билээ. Аллага болсон газар авсан гэрэл зургуудад дүн шинжилгээ хийхэд цайвар бор цувтай, ороолт зүүсэн нууцлаг эмэгтэй мэргэжилтнүүдийн анхаарлыг татаж эхэлсэн байна.

Дэлхий дээрх хамгийн нууцлаг 10 зураг 5

Тэр эмэгтэй олон зураг дээр гарч мөн үргэлж гартаа камер барьсан байжээ. Холбооны мөрдөх товчооныхон удаан хугацааны туршид эмэгтэйг хайсан боловч түүний хэн болохыг тогтоож чадаагүй байна.

Дэлхий дээрх хамгийн нууцлаг 10 зураг 6

Чарли Чаплины кинон дээрх гар утас (1928 оны 1 сарын 6)

1928 онд Чарли Чаплины “Цирк” цуврал киноны DVD дээр урамшуулал болгон богино хэмжээний киног нэмсэн байжээ. Нэг кадр дээр нэгэн эмэгтэй гар утсыг санагдуулам ямар нэг зүйлийг барьж байгаагаар харагддаг ажээ.

Дэлхий дээрх хамгийн нууцлаг 10 зураг 7

Кино найруулагч Белфаста Жорж Кларк эдгээр кадруудыг цаг хугацаагаар аялагчид оршин тогтнодог гэдгийн баталгаа гэж үзжээ. Олонхи хүмүүс эмэгтэйг сонсголын хоолой барьж байна гэж итгэдэг байна. Гэхдээ тэр яагаад инээмсэглэж бас ямар нэг зүйл яриад байгаа нь тодорхой бус байна шүү дээ.

Хессдалены хөндийн гэрлүүд (2007 оны 9 сарын 20)

1907 онд багш, оюутан, эрдэмтдийн бүлэг Норвегийн судлаачдын баазад “Хессдалены гэрлүүд” гэж нэрлэгдэх нууцлаг үзэгдлийг судалсан ажээ.

Дэлхий дээрх хамгийн нууцлаг 10 зураг 8

Нэгэн цэлмэг шөнө Бьёрн Хауге 30 секундын барилтаар энэ зургийг авчээ. Спектрийн шинжилгээгээр энэхүү обьект цахиур, төмөр, скандиас бүрдсэн гэж гарсан байна. Гэхдээ энэ “Хессдалены гэрлүүд”-ийн цорын ганц зураг биш юм. Эрдэмтэд одоо болтол юу гэдгийг олохоор толгойгоо гашилгасаар байгаа аж.

Тодорхойгүй босогч (1989 оны 6 сарын 5)

Энэ гэрэл зургийг 1989 оны 6 сард Бээжингийн Тяньаньмэний талбайн үймээний үеэр авчээ. Хэн нэгэн зэвсэггүй хүн ганцаараа танкны эгнээний урд хагас цаг зогссон гэдэг.

Дэлхий дээрх хамгийн нууцлаг 10 зураг 9

Түүний хувийн мэдээлэл болон дараа нь юу болсон тухай нууц хэвээр үлджээ. Гэхдээ энэ зураг дэлхийн бараг бүх томоохон сэтгүүлүүд дээр хэвлэгдсэн бөгөөд энэхүү үл мэдэх босогч эрх мэдлийг эсэргүүцэгчдийн бэлэг тэмдэг болсон юм.

Солуэй-Фертийн сансрын нисгэгч (1964 оны 5 сарын 23)

1964 онд Британий иргэн Жим Тамплтон гэр бүлийн хамт Солуэй-Фертийн булангийн ойролцоо зугаалж явжээ. Гэр бүлийн тэргүүн Kodak аппаратаар таван настай охиныхоо зургийг авахаар шийдсэн юм. Тамплтоныхан тэр газарт тэднээс өөр хэн ч байхгүй байсан гэж хэлжээ.

Дэлхий дээрх хамгийн нууцлаг 10 зураг 10

Зураг бэлэн болоход охины араас хачин дүрс гарсан байхыг анзаарчээ. Дүн шинжилгээ хийсний дараа гэрэл зурагт ямар ч засвар хийгээгүйг мэдэгджээ.

Ноён Годдардын эскадрил (1975 онд хэвлэгдсэн, 1919 оны зураг)

Дэлхий дээрх хамгийн нууцлаг 10 зураг 11

Энэ бол дэлхийн нэгдүгээр дайны үед тулалдаж байсан Годдарын дивизийн зураг. Эскадрилийн гишүүд энэ зургийг авахуулсаны дараа дээд хэсэгт нэгэн офицерийн ард хуучин механикч Фредди Жексоныг зогсож байгааг анзаарчээ, Жексон хоёр хоногийн өмнө нас барсан байсан аж. Харин энэ зургийг дивизийнхэн Жексоны оршуулганд явж ирээд авахуулжээ.

Саран дээрх Пирамид (1972 оны 12 сарын 11)

Дэлхий дээрх хамгийн нууцлаг 10 зураг 12

Таны харж байгаа дээрх зурган дээр Apollo 17-ийн AS17-136-20680 номероос авсан сарны гадаргуугийн зураг байна. Энэхүү дүрсэн дээр хамтран ажилласны эцэст үнэхээр пирамид төст бүтэц байна гэж тогтоожээ.

Дэлхий дээрх хамгийн нууцлаг 10 зураг 13

775
ГайхмаарГайхмаар
115
ТэнэглэлТэнэглэл
62
Ха ХаХа Ха
45
БахархмаарБахархмаар
36
ГоёГоё
26
БурууБуруу
21
ХөөрхөнХөөрхөн
20
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

14 Сэтгэгдэл

  1. Зочин

    2015/08/17 at 14:01

    Сэтгэгдэл *tasarhai goy medeelel bn

  2. Зочин

    2015/08/17 at 14:35

    Сэтгэгдэл ШИНЖЛЭХ УХААН БАТАЛЖ ЧАДААГҮЙ ЗҮЙЛИЙГ ШУУД ҮГҮЙСГЭЖ БОЛОХГҮЙ
    ЮМ*

  3. ЗочинЭрдэнэбат.Төмөр

    2015/08/17 at 21:53

    гайхалтай

  4. Sakhiya

    2015/08/17 at 22:48

    Ji pu pu !

  5. Зочин

    2015/08/17 at 22:52

    Сэтгэгдэл *gaihaltai

  6. Зочин

    2015/08/17 at 23:16

    Тэр охины ард аав нь явж байсан гэдэг нь тогтоогдсон гэж өөр нийтлэлээс уншиж байсан юм байна. 20р зууны хамгийн их сенсаци тарьсан зургууд гээдСэтгэгдэл *

  7. Тэр утас

  8. Зочин

    2015/08/18 at 00:55

    yu balairad ohinii ard aaw n bish hooson ch bish eej n tsana n bhad ingej uuruur garsanig gaihaj shalgulhad heden jilin umnuh sansriin hulug suitsen nisgegch bh magadlaltaigas gadna ter hawid hulug delbersen ch bilu tim ym bdishde

  9. bi l bn

    2015/08/18 at 18:40

    ineedee barij chadahguineee ha ah ah ah ah ah ahaha agah ah agagha ha ha a

  10. Зочин

    2015/08/19 at 04:30

    Танкны урд зогссон нөхрийг нууцаар цааш нь харуулсан гэсэн.

  11. Зочин

    2015/08/20 at 00:46

    Ihenh ni hud gd notlogsn barimt

  12. Зочин

    2015/08/25 at 22:28

    taalagdla sonin yum shvv

  13. Kai

    2017/04/29 at 01:33

    Ter dalain aihtar tom amitan bol baih.magadlaltai humuus dalain 3% iig sudlasan shuu dee yu ch bj bolno

  14. D

    2017/04/29 at 07:29

    1r dainii uriin ter nas barsan tsergiin suns zurgand halt garsn n tailagdashgui nuuts ym bol nuguu Ugluu shig eh oron clipnd suns yu n medegdehgui poromtoi oxinii durs bas end bh ystoi ym bnda hehe.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *