Дэлхийн янз бүрийн улс орнуудын сургуулиудаар …

0

Дэлхийн янз бүрийн улс орнуудын сургуулиудаар ...Намрын улирал бол жимс ногоо, найр хурим, сургууль соёлын улирал. Намрын дунд сар дуусах дөхөж байгаа энэ цаг үетэй холбогдуулан дан амралтын байдалтай байсан дэлгэр зуны найртай өдрүүдээс салж, хичээл сургуулийн хөгжөөнтэй өдрүүдтэйгээ золгосон сурагчид болон сургуулийн амьдралын талаарх сонирхолтой фото мэдээллийг та бүхэнд хүргэж байна. Дэлхийн янз бүрийн улс орнуудын сургуулиудаар аялуулах энэхүү фото мэдээллээс Дэлхийн эргэн тойрны сургуулиудад суралцагч сурагч, оюутнуудын талаарх олон сонирхолтой зүйлсийг олж мэдэх боломжтой юм.

1. 2013.8.25. Газа хотын хичээлийн шинэ жилийн эхний өдөр сургуулийнхаа хашаанд зогсож байгаа Палестин хүүхдүүд
2. 2013.6.20. Швейцарийн баруун хэсгийн Маудон хотод сургууль руугаа явж байгаа 9 настай Леон

3. 2013.7.17. Ариун Рамадан сарын үеэр Хайдерабад дахь Мадрасатур-Рашаад шашны сургуулийн ангидаа коран судар уншиж байгаа Энэтхэгийн муслим охин


4. 2013.6.18. Гонконг дахь сургуулийнхаа ойролцоо асрагч эмэгтэйдээ тэврүүлж байгаа 5 настай Маяа


5. 2013.7.17. Кенигийн Самбуру мужийн умардад орших Кисима тосгонд авсан энэ зураг дээр хичээлийн цүнхээ үүрсэн 12 настай Келвин Лидизмо сургууль руугаа явахын өмнө үхрээ тууж байгаа нь харагдаж байна. Эндхийн багш нар сайн дурын багш нар байдаг.


6. 2013.7.8. Маргарита Самайоа Гватемаль дахь сургуулийнх нь ойролцоо 6 настай охин Валентин Родасыгаа үнсэж байна.

7. 2013.6.11. Токиогийн сургуулийн хүүхдүүд

8. 2013.6.21. Колумбын Лас Гаукас тосгоны сургууль руугаа эгч Гари Камайо Питогийнхоо хамт явж байгаа хүү болон түүний хоёр үеэл

9. 2013.7.1. Эль Салвадорын Сан Салвадороос 50 км-ийн алсад орших тосгоны 10 настай Сильвия Альварадо сургуульдаа явахаар бэлтгэж байна.

10. 2013.6.14. Сөүлийн умард хэсэгт орших Гоянг дүүргийн 9 настай Лим Жи-Ву сургуульдаа явж байна.

11. 2013.6.14. Филиппиний Манила дахь гэртээ гэрийн даалгавраа хийж байгаа Пангуло сургуулийн 3-р ангийн сурагч Женезис Туазон

12. 2013.6.3. Бутан дахь Тхимпху хийдэд өглөөний цайндаа явж байгаа 6 настай ламхай Танди Доржи /голд/ бол маань, бясалгал, янз бүрийн бодисадва нарын хүндэтгэлд зориулсан шашны үйл хэрэг явуулах үйлийг сургадаг буддийн хийдэд суралцдаг шавь хүү юм.

13. 2013.6.20. Венесуэлийн Каракаст сургууль руугаа явж байгаа 8 настай Леобардо Медина

14. 2013.6.27. Сараевогийн баруун захад сургууль руугаа явж байгаа 12 настай Босни хүү Альдемар Аликавазович

15. 2013.8.22. Коста Рикогийн Сан Жосе хотын иргэн Кеньер Альварадо хүү Жерал Секейрийнхээ үсийг самнаж байна.

16. 2013.6.19. Бээжингийн сургууль руугаа явахаар бэлтгэж байгаа 9 настай Вэй Ханки

17. 2013.6.12. Египетийн Кайр хотын Британий олон улсын сургуулийн хонгил цүнхээ уудалж байгаа 6 настай Фаррис Хамид

18. 2013.6.11. Өмнөд Африкын Истерн Кейп мужийн тосгоны сургуулийн сурагч сургууль руугаа явж байна.

19. Зүүн дээд зурагт: Кенигийн Кисима тосгоны сурагч Кельвина Леадизмогийн дэвтэр ном, баруун дээд зурагт: Испаний Канарын арлын сурагч Эмма Ксерроч, зүүн доод талд: Өмнөд Солонгосын сурагч Лима Жи Вугийн үүргэвч болон хичээлийн хэрэгслүүд, баруун доод талд: Бутаны сурагч лам Танди Доржийн хичээлийн хэрэгслүүд

20. 2013.6.6. Бангкок дахь сургуулийн компьютерын лабораторид багшийнхаа ярихыг сонсож байгаа Тайланд хүүхдүүд

21. 2013.6.18. Праг дахь сургууль руугаа явж байгаа 7 настай Эма Ланска

22. 2013.6.14. Манила дахь сургууль руугаа завиар явж байгаа 7 настай Женезис Туазон

23. Бусад сурагчдын хамт хичээлээ хийж байгаа сурагч лам Танди Доржи

24. 2013.6.10. Сенегалын Каолак хотоос 14 км-ийн алсад орших тосгоны сурагч 7 настай Ндейе Фату Ндиайе ангидаа

25. 2013.7.1. Эль Салвадорын Сан Салвадороос 50 км-ийн алсад орших тосгоны 10 настай Сильвия Альварадо сургуульдаа жагсаж байгаа нь

26. Кенигийн Кисима дахь сургуулийнхаа ангид сууж байгаа Кевин Леадизмо

27. 2013.6.21. Сан Жосегийн сургуульдаа сууж байгаа Жеральд Секейра

28. 2013.7.8. Гватемалийн сурагч Валентина Родас биеийн хөдөлгөөний дасгал хийж байна.

29. 2013.6.17. Сиднейн зах дахь сургуульдаа ангийнхантайгаа хамт байгаа 6 настай Фрэнсис МакМиллан

30. Кенигийн Кисима тосгоны сурагч 12 настай Кельвин Леадизмо галын гэрэлд гэрийн даалгавраа хийж байна.

31. 2013.6.14. Өмнөд Африкын Кун тосгоны сурагч 10 настай Ибанати Матикинка гэрийн даалгавраа хийж байна.

32. 2013.6.15. Будапештын сурагч Чонгор нэртэй унгар хүү сургууль руугаа трамвайгаар явж байна.

33. 2013.8.25. Газа хотын хичээлийн шинэ жилийн эхний өдөр ангидаа сууж байгаа хүүхдүүд

34. 2013.6.6. Бангкокын сурагч 7 настай Чамая Памутито хичээлээ тараад аав ээжийн хамт гэр рүүгээ моторт дугуйгаар явж байна.

35. 2013.4.30. Мэрилэндийн Центревилл дэх гэртээ гэрийн даалгавраа хийж байгаа Отом Уотсон

36. 2013.6.6. Нигерийн Ибафо дахь хувийн сургуулийн өглөөний мэндчилгээн дээр дуулж байгаа 7 настай Омозе Огуогхо

37. 2013.6.11. Токиогийн сурагч 6 настай Сейши Нишида сургууль руугаа явж байна.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *