3D принтерээр хэвлэж болох 20 гайхалтай зүйлс

0

3D хэвлэгч машин бол гайхалтай зүйл. Үнэхээр гайхмаар нь анхны 3D принтер 30 гаруй жилийн өмнө зохион бүтээгдэж байсан ба тэр цагаас хойш технологийн ертөнцөд томоохон алхмууд олон хийгдсэн. Олонх хүмүүс 3D принтерийг тоглоом гэх мэт хямд төсөр зүйлийг л хэвлэж чадна гэж бодож байх зуур энэ принтерүүд илүү олон зүйлийг хийж чаддаг болжээ. 3D принтерээр хэвлэсэн зүйлс амь насыг аварч, дэлхийн өлсгөлөнг бууруулж, байгальд ээлтэй хувцас, машин үйлдвэрлэж байна. Мэдээж хэрэг хөгжилтэй зарим зүйлс ч байгаа. Өөр ямар гайхалтай зүйлсийг гурван хэмжээст хэвлэгч машинаар хэвлэж байгааг доорх жагсаалтаас харцгаая.

1. Ураг

Японы нэгэн компани хэт авианы аппаратаар харсны дараа ургийн 3D загварыг хэвлэн гаргаж байгаа ба үнэ нь 100,000 иен буюу 840 гаран доллар аж.3D принтерээр хэвлэж болох 20 гайхалтай зүйлс 2

2. Буу

3D буугаар хэрхэн буудаж байгаа бичлэгийг энд дарж үзэх боломжтой.3D принтерээр хэвлэж болох 20 гайхалтай зүйлс 3

3. Мах

Америкийн нэгэн шинэхэн компани Modern Meadow 3D махны загварыг бүтээсэн нь одоогоор хүний хэрэглээнд тохиромжгүй байгаа ч яг л жинхэнэ юм шиг харагддаг.3D принтерээр хэвлэж болох 20 гайхалтай зүйлс 4

4. Арьс залгах

Био-принтер эмчлүүлэгчийн шархыг шинжилсний дараа шинэ арьсыг шууд шархан дээр хэвлэнэ. Зөөврийн авсаархан загварыг нь дайны болон гамшгийн бүсэд авч яван ажиллуулах боломжтой.3D принтерээр хэвлэж болох 20 гайхалтай зүйлс 5

5. Унадаг дугуй

Титанаар хийгдсэн энэхүү 3 хэмжээст унадаг дугуйг өөрийнхөөрөө бүрэн тохируулах боломжтой.3D принтерээр хэвлэж болох 20 гайхалтай зүйлс 1

6. Сууц

Хэдий бүрэн боломжтой бус байгаа ч Голландын уран барилгын Landscape House тэргүүтэй 3D сууцнуудын олон төлөвлөгөөнүүд хийгдэж байна.3D принтерээр хэвлэж болох 20 гайхалтай зүйлс 6

7. Машин

Urbee нэртэй анхны 3D машин 1 галлон хийгээр 200 хүртэл миль явдаг.3D принтерээр хэвлэж болох 20 гайхалтай зүйлс 7

8. Камерын дуран

Дуран нь олон мянган долларын үнэтэй байдаг. 3D хэвлэл нь дурангийн үнийг боломжийн байдалд аваачна.3D принтерээр хэвлэж болох 20 гайхалтай зүйлс 8

9. Чих

Үхрийн мөгөөрсний эс болон хархны сүүлнээс гаргаж авсан коллагенаар хийгдсэн хэвлэмэл чихийг хүний биед суулгахаас өмнө 3 хүртэл сараар инкубаторт хадгалж болно.3D принтерээр хэвлэж болох 20 гайхалтай зүйлс 9

10. Баарны үйлчлэгчээр ажиллах машин

3D хэвлэмэл машин хүссэн ундааг чинь бэлтгэж өгнө.3D принтерээр хэвлэж болох 20 гайхалтай зүйлс 11

11. Захиалгат хувцас

3D принтер нь таны биеийн мэдээллийг ашиглан захиалгат хувцас хэвлэнэ. Нэг их удаан хүлээлгэлгүй үйлдвэрлэгдэж эхлэх энэ үйлдвэрлэл хаягдал бараг гарахгүй гэдгээрээ байгальд ээлтэй.3D принтерээр хэвлэж болох 20 гайхалтай зүйлс 10

12. Анагаах ухааны загвар

Анагаахын сургуулиудад ашиглагддаг кадавр /хүүр/-ын хэрэгцээг 3D загварууд үгүй болгоно.3D принтерээр хэвлэж болох 20 гайхалтай зүйлс 12

13. Лимбэ

VIII зуунаас улбаатай Хятадын уламжлалт лимбэ шакухачигийн нэрээр нэрлэгдсэн 3D лимбэ хүрлээр хийгдсэн.3D принтерээр хэвлэж болох 20 гайхалтай зүйлс 14

14. Гутал

Загвар зохион бүтээгч Pauline Van Dongen-ы Амстердамд танилцуулсан Загварын ирээдүй шоуны хэсэг3D принтерээр хэвлэж болох 20 гайхалтай зүйлс 13

15. Боловсролын бүтээгдэхүүн

Боловсрол, танин мэдэхүйн зорилгоор хэрэглэж болох 3D газрын зураг, загварууд3D принтерээр хэвлэж болох 20 гайхалтай зүйлс 15

16. Гитар

3D хэвлэлийн тусламжтайгаар хөгжимчид өөрийн хайртай хөгжмийн зэмсгийн хуулбарыг бүтээж болно.3D принтерээр хэвлэж болох 20 гайхалтай зүйлс 17

17. Усны хувцас

Норсон ч биед нэн таатай байх цорын ганц хувцас гэгдэж буй усны хамгаалалттай усны хувцас3D принтерээр хэвлэж болох 20 гайхалтай зүйлс 16

18. Пицца

Пицца хийдэг принтер нь НАСА-гийн хөрөнгө оруулалттай төсөл байсан.3D принтерээр хэвлэж болох 20 гайхалтай зүйлс 18

19. Насанд хүрэгчдийн бүтээгдэхүүн

Нью Йорк дахь 3DEA насанд хүрэгчдийн дэлгүүр өөрийн хүссэнээр захиалж болох 3D бүтээгдэхүүн худалдаалдаг.3D принтерээр хэвлэж болох 20 гайхалтай зүйлс 19

20. 3D принтер

3D принтер нь 3D принтерээ хэвлэж чадна. 600 долларын үнэтэй RepRap машин нь өөрийгөө дахин дахин бүтээж чадна.3D принтерээр хэвлэж болох 20 гайхалтай зүйлс 20

4
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *