Хөөрхий муужгай цахилгааны утсыг хазсанаас болж амьсгал хураажээ. Хэрэв та гэрийн тэжээвэр амьтантай бол үүнийг зайлшгүй анхаарах хэрэгтэй!

1

Мууртай тоглох болон тэдний лазерын улаан цэгийг барих гэж хичээж байгааг, утас орооцолдуулан түүнийгээ шалаар хэнэггүйхэн чирж явахыг харах нь хичнээн өхөөрдөм билээ.

Хэдий мууртай хамт тоглох нь хөгжилтэй боловч тэд аюулгүй болон аюултай нөхцөл байдлын ялгааг төдийлөн сайн мэддэггүй.

Амьсгал хураагаад удаагүй газарт хэвтэх бяцхан муурын зургууд Фэйсбүүкт нийтлэгдсэний дараа олон хүний анхаарлыг татжээ.

Муур цахилгааны утсыг хазсанаас болж тогонд цохиулан амьсгал хураасан байна.

Warna Warni Kucing / Facebook

 

Warna Warni Kucing / Facebook

Зургуудын тайлбараас:

“Залуусаа, хэрэв та нар гэрийн тэжээвэр амьтаддаа хайртай л бол, анхаарлаа бүү сулруулаарай. Тэд зөвхөн тоглож л мэддэг юм шүү. Компьютер болон бусад цахилгаан хэрэгслийнхээ утсыг амьтан хазаж чадахааргүй байдлаар эмхэлж цэгцэлж байгаарай!”

 

 

“Энэ муур газраар хөглөрөх цахилгааны утсыг хазсанаас болж тогонд цохиулж, амьсгал хураасан байна.”

Warna Warni Kucing / Facebook

Хөөрхий муур! Энэ үйл явдал гэрийн тэжээвэр амьтантай олон хүмүүст цахилгааны утсыг аюулгүй байрлуулах, хайртай амьтдаа ямагт хайрлан хамгаалах шаардлагатайг сануулсан хэрэг болсон биз ээ.

40
ХарамсалтайХарамсалтай
2
ГайхмаарГайхмаар
1
Ха ХаХа Ха
0
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *