Саятан, тэрбумтнууд баяжихаасаа өмнө ямар харагддаг байсан бэ? Зарим нэг нь бүр төрөл арилжжээ…

0

1982 оноос эхлэн Forbes сэтгүүл дэлхийн хамгийн баян хүмүүсийг нэрлэдэг болсон. Тэд банкин дахь олон оронтой тоо бүхий мөнгөн хадгаламжийн хэмжээгээрээ жагсаалтад орох эрхтэй болно. Эдгээр бизнес эрхлэгчид, тамирчид, мэдээллийн технологийнхон, банкирууд үнэтэй машин унан замаар салхи татуулан явж, шилдэг гэх загвар зохион бүтээгчийн үнэтэй хувцсыг өмсөж, тэдний гарын салаагаар мөнгө зүгээр л урсаж байна уу гэлтэй. Гэхдээ хэдэн жилийн өмнө тэд тэс өөр харагдаж байсныг та мэдэх үү?

Баян тансаг байдал хүний гадаад төрхийг хэрхэн өөрчилж болдгийг бид сонирхсон юм. Зарим нэгнийх нь хувьд сая саяаар хэмжигдэх хөрөнгө нь ид шидийн дохиур мэт үйлчилсэн бол нөгөө нэгийнх нь хувьд үнэхээр хэмжээлшгүй баян хүн болсон юм уу гэмээр л харагдаж байна.

1. Кайли Женнер, загвар өмсөгч, бизнес эрхлэгч (хөрөнгө – 1 тэрбум ам.доллар)

© AXELLE / BAUER-GRIFFIN.COM / East News © kyliejenner / Instagram

Forbes сэтгүүлд бичсэнээр 21 насандаа анхныхаа тэрбумыг олсон бөгөөд түүхэн дэх хамгийн залуу селф-мэйд-тэрбумтан (өөрийн хүч хөдөлмөрөөр тэрбумтан) болсон байна. Женнер өөрийн нэртэй гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэлээр хөрөнгөтнүүдийн жагсаалтад багтжээ.

 

2. Жек Ма, AliExpress-ийг үндэслэгч (хөрөнгө – 44 тэрбум ам.доллар)

© University of Newcastle (UON), Australia / YouTube © Huang Zongzhi / Xinhua News / East News

Жек Маг залуу байхад KFC ч ажилд аваагүй гэдэг. Тэр бууж өгөлгүй англи хэлний багш болоод тун удалгүй интернет хуудсаар захиалгын үйлчилгээ явуулах болжээ. Харин 1999 онд AliExpress-ийг үндэслэн байгуулсан байна.

 

3. Тим Суини, компьютер тоглоомын программист-боловсруулагч (хөрөнгө – 4,5 тэрбум ам.доллар)

© UNIVERSITY OF MARYLAND © Official GDC / Wikimedia Commons

Тим 10 настайгаасаа эхлээд л программистаар ажилласан. Инженерийн боловсрол эзэмшээд Epic Games компанийг үндэслэн байгуулжээ. Их мөнгө үнэндээ түүний гадаад үзэмж, амьдралын хэв маягийг огт өөрчилж чадаагүй: тэр гэр бүлгүй, Хойд Каролинад ламтан. Тим сайн үйлс бүтээх ажилд гар бие оролцдог. Тэрбумтан хүний хувьд түүнд ганц л сул тал байдаг нь спорт загварын ховор автомашин юм.

 

4. Рианна, дуучин, бизнес эрхлэгч (хөрөнгө – 600 сая ам.доллар)

© GP / MPI / Capital Pictures / Capital Pictures / East News © badgalriri / Instagram

Рианна өөрийн уран бүтээлээр нэр алдрыг олж авсан нэгэн, харин хөрөнгийг гоо сайхны бүтээгдэхүүн болон дотуур хувцасны үйлдвэрлэлээс олж авчээ. Louis Vuitton болон Sephora-тай хамтран дэлхийн зах зээлийг аажмаар эзэлж байна.

 

5. Худа Каттан, гоо сайханч (хөрөнгө – 610 сая ам.доллар)

© hudabeauty / wordpress © hudabeauty / Instagram

Худа Каттан их сургууль дүүргэж санхүүгийн мэргэжил эзэмшсэн төдийгүй мэргэжлээрээ ч багшлаад амжсан нэгэн. Гэхдээ Каттан бүсгүйн чин хүсэл нь гоо сайхны салбар байжээ. Ажлын гараагаа оддын гоо сайханчаар эхлүүлсэн бөгөөд дараа нь эгчтэйгээ хамтран гоо сайхны бүтээгдэхүүний үйлдвэр байгуулсан байна.

 

6. Лионель Месси, хөл бөмбөгчин (хөрөнгө – 127 сая ам.доллар)

© leomessi / Instagram © leomessi / Instagram

Мессигийн эцэг үйлдвэрийн ажилтан байсан, харин ээж нь цэвэрлэгч хийдэг байжээ. Лионелийн түүх Үнсгэлжин үлгэрийн эрэгтэй хувилбарыг санагдуулам. Байгалиас заяасан ур чадвар болон Мессигийн өөрийн уйггүй нөр их хөдөлмөрийн үр дүнд тэрээр орчин цагийн шилдэг тамирчин болж чаджээ. Тэр спортын ертөнцөд хамгийн үнэтэй тоглогч болоод байгаа юм.

 

7. Эван Шпигель, Snapchat–ийг үндэслэгч (хөрөнгө – 3,7 тэрбум ам.доллар)

© Los Angeles Times / Polaris / East News © Joe Sutter / PacificCoastNews / BWP Media / East News

Эван чинээлэг гэр бүлд төрсөн, Стэндфордын их сургуульд орсон боловч үнэндээ IV курсдээ хэд хэдэн шалгалт өгч чадалгүй хасагджээ. Дотуур байрныхаа найз нартай хамтран Snapchat-ийг үүсгэн байгуулсан түүхтэй. Эхлүүлсэн ажил нь амжилттай явж хэдэн тэрбумыг олжээ. Эван Шпигель загвар өмсөгч Миранда Керртэй гэр бүл болж хөвгүүдээ өсгөн хүмүүжүүлж байна.

 

 

8. Алексей Узенюк — Элжей, хип – хоп дуучин (хөрөнгө – 1,5 сая ам.доллар)

© telblog.net / YouTube © sayonaraboy / Instagram

Элжей Новосибирскийн уугуул, тэндээ дунд сургуулиа төгсөж анагаахын мэргэжлээр хүртэл суралцаж байжээ. Интернэтэд алдаршиж чадсан нь Алексей өөрөө үгээ зохиож дуугаа бичдэгтэй нь холбоотой.

 

9. Жоан Роулин, зохиолч (хөрөнгө – 92 сая ам.доллар)

© EAST NEWS © Steve Sands / Bauer Griffin / East News

Британийн зохиолч, кино зохиолч болон кино продюссер. 5 жилийн туршид ажилгүйчүүдийн эгнээнээс саятнуудын эгнээнд шилжжээ.

 

10. Дэвид Копперфильд, илбэчин (хөрөнгө – 60 сая ам.доллар)

© EAST NEWS © Invision / Invision / East News

Дэвид – дэлхий дээрх хамгийн баян илбэчин, мөн Багамын хэд хэдэн арлыг эзэмшдэг, илбийн эртний эдлэлүүдийн цуглуулгатай.

 

11. Татьяна Бакальчук, Wildberries интернет дэлгүүрийн үндэслэгч (хөрөнгө – 1 тэрбум ам.доллар)

© ruspekh / Instagram © РБК / YouTube

Англи хэлний багш, олон хүүхдийн ээж тэрээр гэртээ хүүхдүүдээ харж байх үедээ интернет дэлгүүр нээхээр шийджээ. IT-ийн мэргэжилтэн нөхөртэйгөө нийлээд Татьяна олон тэрбумын бизнес эрхэлж байна. Бүсгүй хувийн амьдралаа сэтгүүлч, хэвлэл мэдээллийнхнээс ихээхэн нуудаг.

 

12. Конор Макгрегор, ММА–ийн тамирчин (хөрөнгө – 47 сая ам.доллар)

© Conor McGregor: Notorious / Universal © thenotoriousmma / Instagram

Макгрегор Дублинд амьдралын төвшин доогуур айлд төржээ. “Надад жирийн өмд аваад өмсөх ч мөнгө байдаггүй байсан” гэж тэрээр дурдсан удаатай. Конор мэргэжлийн хөл бөмбөг, боксоор хичээллэж байсан. Тэрээр сантехникч болохоор суралцаж байсан боловч дундаас нь хаяж ММА-ийн мэргэжлийн тамирчин, нэгдүгээр зэрэглэлийн шоумен болж чадсан байна.

 

13. Эксл Роуз болон рок хамтлаг Guns N’ Roses (44 сая ам.доллар)

© KMazur / WireImage / GettyImages © Jeff Daly / Invision / AP / Invision / AP / East News

Guns N’ Roses хамтлагийн бүрэлдэхүүн бие биенээ шүүхэд өгч байсан ч эргэж нэгдэж чадсан. Үүнээс нь харахад тэд эрч хүчтэй, санаа нийлсэн залуучууд ажээ. 1980-аад оноос эхлээд өнөөг хүртэл Guns N’ Roses хамтлаг хамгийн алдартай бөгөөд өндөр үнэтэй рок хамтлаг хэвээр байна.

 

14. Сара Блейкли, бизнес эрхлэгч (хөрөнгө – 1,1 тэрбум ам.доллар)

© sarablakely / Instagram © sarablakely / Instagram

Сара хоёр ч удаа хуулийн шалгалтаа өгч чадалгүй бүтэлгүйтэж байсан. Нэг хэсэг айл айлын хаалга тогшин бараа зарж, ажилд орох хүсэлт хэд хэдэн газар өгсөн ч татгалзсан хариу авчээ.

1998 он, бүсгүйчүүдийн нарийхан өмдөндөө багтахыг хүсч буй байдал нь түүнд нэгэн санааг өгсөн нь: “Нарийхан харагдуулдаг триког тайраад богино шорт хийвэл яах уу?”. Энэ л өдөр Spanx компани үүсчээ. Өнөөдрийн байдлаар бариу дотуур хувцас, спортын хувцас үйлдвэрлэж өдөр бүр Сарагийн хөрөнгийг нэмэгдүүлсээр байна.

Их мөнгө хүнийг сайн тал руу нь өөрчилдөг үү эсвэл муу тал руу нь өөрчилдөг үү? Баян болоод эрс өөрчлөгдсөн хүн таны танилууд дунд бий юу?

8
ГоёГоё
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *