Эзэн нь Ухань хотод хөл хорионд орсны улмаас гэртээ ганцаараа үлдсэн нохойг сайхан сэтгэлтэй хөрш нь цонхны цаанаас хооллож ундлан, амийг нь аварчээ

0

Энэ бол хүн төрөлхтний итгэл үнэмшлийг сэргээсэн үйлдэл юм! Хүмүүс коронавирусын халдвар авахаас айж, гэм зэмгүй гэрийн тэжээвэр амьтдаа хөнөөж эсвэл гаргаж хаяж байхад, эдгээр амьтдад санаа тавих сайхан сэтгэлтэй хүмүүс ч бас байгаа ажээ. Гэртээ ганцаараа түгжигдэн үлдэж, өлсөж үхэхийн даваан дээр байсан голден ретривер нохойн амийг хөрш нь аварчээ. Нохойн эзэн коронавирусын халдварын тархалтаас болж, Уханьд хөл хорионд орсон байна.

“Sina” эх сурвалжийн мэдээлж буйгаар, уг нохойг Zai Zai гэдэг бөгөөд Гуанжоу дахь гэртээ ямар ч хоол хүнс, усгүй ганцаараа түгжигджээ. Хөрш болох Xu гэх эмэгтэй Zai Zai-г Гуанжоу дахь эзэнгүй орон сууцанд түгжигдсэн байгааг нэгдүгээр сарын 24-ний өдөр анзаарсан гэнэ. Тэр Zai Zai-г 3 өдрийн дараа дахин олж харах хүртлээ, ямар нэгэн зүйл буруугаар эргэснийг эхэндээ анзаараагүй ажээ.

Sina

Энэ удаа Xu нохойг цонхны тавцан өлссөн, сулдьдсан байдалтай хэвтэж байгааг нь олж харсан бөгөөд тэрнийг ганцаараа гэртээ түгжигдсэн гэдгийг нь ойлгожээ. Тэр нохойн эзний сургийг гаргах гэж хичээсэн бөгөөд вирусын халдварын тархалтаас болж, Уханьд хорио цээрт орсон байж болзошгүй гэж бодсон байна.

 

 

Сайхан сэтгэлтэй хөрш эмэгтэй өлсөж, цангасан нохойг хооллохоор шийджээ. Тэр цонхны төмөр сараалжны завсраар дамжуулж, нохойд зайдас болон ус өгсөн байна.

Sina

Тэр 6 өдрийн турш нохойг хооллож, ус өгөх зуураа эзэнтэй нь холбогдох гэж хичээсээр байв. Эцэст нь тэр Zai Zai-гийн эзнийг Ухань хотын хорио цээрт орсныг олж мэдсэн бөгөөд хотоос гарч чадахгүй байгаа олон хүмүүсийн нэг гэдэг нь тодорхой болов. Аз болоход, нохойн эзэн орон сууцны менежментийн оффистой холбогдож, гэрийнх нь хаалгыг нээж нохойг аврах хэрэгтэй талаар хэлсэн байна.

Одоогийн байдлаар голден ретривер нохой орон нутгийн тэжээвэр амьтныг асран хамгаалах төвд хүргэгдэж, тэдний асаргаанд байгаа ажээ.

Sina

 

Бичлэг үзэх:

Сайхан сэтгэлтэй хүмүүс бүр илүү олон болох болтугай! Сайхан сэтгэлийн хариу хэзээ нэгэн цагт эргэж ирдэг гэдэгт та итгэдэг үү?

10
ХөөрхөнХөөрхөн
8
Ха ХаХа Ха
4
ГоёГоё
4
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
1
БахархмаарБахархмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. Uuriintuya Sambaa

    Uuriintuya Sambaa

    2020/02/22 at 12:59

    Saihan setgeltei emegteid bayarlalaa. Horvoo delhii deer saihan setgeltei humuus in baidagt bayarlahiim daa

  2. Puujee Bazar

    Puujee Bazar

    2020/02/23 at 18:59

    Evii hun malgui l tuildaj bh shig bn.hugjliin berhsheeltei huuhed aav eej ni horiond orsnii ulmaas ulsuud burhan bolsn bsn gsn.

  3. З. Элбэгдүүрэн

    З. Элбэгдүүрэн

    2020/02/24 at 15:43

    Hetsuym ene ovchin hurdan alga bolosoi

  4. Nyamaa Niguun

    Nyamaa Niguun

    2020/02/24 at 17:14

    lalruud joohon bordoj bgd ideh gej bgn muu nohoi ideshtenguud yu saihan setgel hol hewtene huja hund tiim ym bhgui

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *