
Сумитеру Танигучийг 16-тай байхад АНУ-ын хаясан атомын бөмбөг түүний ойролцоо унажээ. Тэр үед түүний гар, мөр, нурууны махан бие нь ил гарсан байсан бөгөөд юу ч сонсож чадахгүй тэрээр хотын гудамжаар тэнүүчлэн явж байжээ. Бусад хүмүүсийг бодвол түүнд амьдрах аз тохиосон юм. Сумитеру өөрийн сорви болж үлдсэн биеэ дэлхий дахинд харуулахыг хүсчээ.
86 настай Сумитеру Танигучи
Өглөө бүр түүний эхнэр сорвийг сэдрээхгүйн тулд арьсан дээр нь чийгшүүлэгч тос түрхэж өгдөг.
Сумитеруд амьдралдаа ганц ч өдрийг өвдөлтгүй өнгөрөөсөн үе гэж байхгүй.
1945 оны 8-р сарын 9-нд Сумитеру Нагасаки хотод дэлбэрсэн “Тарган хүн” нэртэй плутон бөмбөгний дэлбэрэлтийн голомтоос 1.8 км-ийн зайд байжээ.
Дэлбэрэлтээс болж түүний бүх хавирга ил гарсан байсан ба тэрээр эмчилгээний явцад 21 сарын турш доошоо харж гэдсэн дээрээ л хэвтдэг байжээ.
Тэрээр дэлхий дээр цөмийн зэвсгээс болж хэн ч хэзээ ч өвдөлт битгий мэдрээсэй гэж хүсдэг.
Сумитеру, Нагасакийн бөмбөгдөлтөөс амьд үлдсэн хүмүүстэй нийлж цөмийн зэвсгийн эсрэг бүлэг байгуулсан бөгөөд өөрөө удирдагч нь юм.
Гэвч хөгшрөлт болон уушгины хатгалгаа түүний ажлыг ихэд хүндрүүлж байгаа юм.
Сумитеру: “Энэ бүгд дуусаасай гэж хүсэж байна” гэж хэлсэн юм.








Зочин
2015/08/13 at 23:15
Сэтгэгдэл *
Зочин
2015/08/14 at 12:12
budaa boljee
Зочин
2015/08/14 at 23:38
Сэтгэгдэл Bhdaa boljee Ch geh shig chi setgegdel bichihgvi bsan Ni deer bish vv! Hvnii zovlongoor daajignaad yah ve Dee.
Зочин
2015/09/14 at 09:50
日本人不值得同情。