Spyker B6 Venator суллагдлаа

0

Spyker B6 Venator суллагдлааЭнэ хаврын эхээр тэргүүлэх зэргийн спорт машин үйлдвэрлэгч Голландын Spyker N.V. компани хоёр хаалга бүхий Skyper B6 Venator нэртэй спорт машиныхаа концепци хувилбарыг танилцуулсан. Харин одоо тус компани Skyper-ийн дээвэргүй хувилбарыг танилцуулж байгаа аж. Ирэх 9-р сард Лондон хотноо болох Salon Prive үзэсгэлэнд оролцох энэ төмөр хүлэг нь 375 морины хүчтэй V6 хөдөлгүүртэй бөгөөд их биеийг нь хөнгөн цагаанаар, зарим бүрдэл хэсгүүдийг карбон фиберээр хийсэн учир хөнгөн буюу 1400 кг жинтэй юм. Хүч чадлын хувьд бүхий л талаараа Porsche Cayman S машинтай өрсөлдөхүйц машин гэгдэж байгаа Skyper B6 Venator-ын үнэ ханш нь Porsche Cayman S-ээс илүү байхаар барахгүй хамгийн хүчирхэг хувилбар болох Cayman Turbo-гоос илүү өндөр үнэтэй байна гэнэ. Үнийн талаар бүр тодорхой өгүүлбэл спорт загварын хоёр хаалгатай энэ гайхалтай төмөр хүлгийн үнэ 125,000 еврогоос эхлэх ба цаашид үнэ нь улам өсөх юм байна.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Ganzo

    2014/10/26 at 13:57

    saihan ed bn

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *