Зоогийн газрын зөөгч таны дургүйг хүргээд байвал яах вэ?

0

Зоогийн газрын зөөгч таны дургүйг хүргээд байвал яах вэ?Зоогийн газрын зөөгч таны дургүйг хүргээд байвал яах вэ? Энэ тийм ч таатай хэрэг биш. Та тавтай хооллох дур хүсэлгүй болохын зэрэгцээ танд уурласан зөөгч хоолыг тань юугаар ‘хачирласныг’ та мэдэхгүй. Үйлчилж байгаа хүмүүс найрсаг харилцаатай байх нь тухайн үйлчилгээний газар үйлчлүүлэгч олонтой байхын үндэс бөгөөд тийм ч учраас үйлчилгээний газрын удирдлагууд ажилтнууддаа найрсаг сайхан харьцаатай байх шаардлагыг тавьдаг. Гэтэл Америкийн Dick’s Last Resort сүлжээ зоогийн газар үйлчлэгч зөөгч нарынхаа санаатай дургүй хүрэм үйлчилгээгээрээ алдартай. 12 зоогийн газраас бүрдэх уг сүлжээ зоогийн газар бүтээлэггүй ширээн дээр үйлчлүүлэгчдээ суулгадаг. Анх байгуулагдахдаа дампуурлын улмаас азгүйтэлд өртсөн уг зоогийн газар цаашид үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхдээ өөдгүй, зэвүү хүрэм байдлыг албаар бүрдүүлсэн байдлаа хэвээр хадгалахаар шийдсэн төдийгүй энэ нь тэднийг улам бүр алдаршуулж чаджээ. Тодруулж хэлбэл Dick’s-ийн үйлчлэгч, зөөгч нар ёс жудаггүй, бүдүүлэг байх ёстой. Уг зоогийн газрын үйлчлүүлэгчид тав тухгүй, гомдолломоор нөхцөлд үйлчлүүлдэг бөгөөд ширээн дээр нь амны алчуур ч байдаггүй. Хэрвээ үйлчлүүлэгч өөрийн амны алчуур, цаасыг ширээн дээр тавьсан байх юм бол зөөгч түүнийг нь хогийн сав руу чулуудчихдаг. Зоогийн газраар үйлчлүүлж байгаа томчуудад дурын үгээ бичих том цаасан малгай өгдөг ба хүссэнээ бичсэн малгайгаа өмсөөд хоолоо зооглодог байна.

 
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *