Нүдээ залуу харагдуулах нүүр будалтын аргууд

1

Хүмүүс харилцах үед хамгийн түрүүнд бие биенээ харахдаа юун түрүүн нүд рүү нь хардаг. Хүний нүдэнд хамгийн түрүүнд тусаж, үг хэлэхгүйгээр ч ойлголцох боломжийг олгодог энэ онцгой эрхтнийг дээд зэргээр хайрлаж, хамгаалж явах учиртай. Нүднийхээ эрүүл мэндээс гадна гоо сайханд нь ч анхаарал хандуулах нь зүйн хэрэг. Учир нь нүд орчмын арьс маш нимгэн, эмзэг байдаг учир амархан үрчлээтэж, сулардаг. Хэрвээ бүсгүй таны нүдэнд насжилтын шинж тэмдгүүд аль хэдийнээ илэрчихсэн бол нүүр будалтын доорх аргуудыг ашиглан залуу харагдуулах боломжтой юм.

Нүдний харандаа

Нүдээ залуу харагдуулах нүүр будалтын аргууд 1Нүдний харандаа нь нүдийг хөгшрүүлэхэд илүү их нөлөөлдөг шингэн хүрээлэгчээс илүү зөөлөн байдаг. Нүдээ хүрээлэхдээ илүү зөөлөн болгохын тулд хуруугаар будгаа түрхэх эсвэл нүдний булангийн багс ашиглах нь тохиромжтой. Нүдээ хүрээлэхдээ доод талыг нь хүрээлэхээс зайлсхийгээрэй. Энэ нь нүдийг хөгшин харагдуулдаг. Мөн зовхины голоос хойш тийш чиглэлтэйгээр хүрээлж будах хэрэгтэй.

Хөмсөг

Нүдээ залуу харагдуулах нүүр будалтын аргууд 2Хөмсөгний харандаагаа сонгохдоо өөрийн хөмсөгний өнгөнөөс 1 эсвэл 2 өнгөөр цайврыг сонго. Бараан харандаа хөгшин харагдуулдаг.

Сормуус

Нүдээ залуу харагдуулах нүүр будалтын аргууд 3Нас ахих тусам сормуус уян хатан чанараа алдаж, доош унждаг. Залуу золбоолог нүдтэй харагдахыг хүсэж байгаа бол сормуус дэрвийлгэгчийг ашигла. Сормуусаа дэрвийлгэж хавчихдаа сормуусаа будахын өмнө хоёр удаа хавчиж эргүүлээрэй. Эхлээд уг хэсэгт нэг удаа, дараа нь сормуусны дунд хэсэгт нэг удаа зөөлөн хавчиж эргүүл. Энд сануулахад доод сормуусыг будах нь нүдийг гунигтай харагдуулдаг. Хиймэл сормуус ашиглахаас айх хэрэггүй, заавал бүрэн хэмжээний сормуус бус хэрэгтэй хэсэгтээ цөөн хэдийг ашиглаж болно.

Зовхи

Нүдээ залуу харагдуулах нүүр будалтын аргууд 4Зөв өнгийн зовхины будаг нь нүдийг залуу харагдуулдаг. Хөмсөгнийхөө өнгөнөөс арай цайвар будаг сонго. Мөн зовхины будаг бага зэрэг гялалзуулагчтай байх нь нүдийг илүү залуу харагдуулдаг.

Хар хүрээ

Нүдээ залуу харагдуулах нүүр будалтын аргууд 5Хэрвээ та аль хэдийнээ 40 гарчихсан бол нүдний сэлхэн том асуудал болсон байгаа. Нүдний сэлхэнд санаа зовж байгаа бол гялгар цайвар нүдний тос болон хар хүрээ далдлагчаас татгалзах хэрэгтэй. Эдгээр нь нүдний эргэн тойронд сүүдэр үүсгэж, хар хүрээг илүү тодруулж харагдуулахаас гадна таны царайг хөгшин, ядрангуй харагдуулдаг. Нүдний хар хүрээ далдлагчийг сонгохдоо арьсныхаа өнгөтэй адилхан эсвэл 1, 2 өнгөөр барааныг сонго. Бараан өнгө нь нүдний сэлхэрсэн хэсгийг харагдахгүй болгодог. Суурь тосоо түрхсэний дараа хар хүрээ далдлагчаа ядам хуруугаар зөөлөн түрхээрэй.

Үрчлээ

Нүдээ залуу харагдуулах нүүр будалтын аргууд 6Цагаан нүдний харандаа ашиглан үрчлээнүүдийг нууж болно. Хөмсөг хооронд, хамар эсвэл амны буланд үрчлээ нэгэнт үүсчихсэн бол эдгээр үрчлээн дээрээ дагуулан нүдний цагаан харандаагаар хөнгөн зураас зур. Дараа нь суурь тосоо ердийнх шигээ тавиад нүүрээ будаарай.

Хэрвээ та нүдний шил зүүдэг бол…

Нүдээ залуу харагдуулах нүүр будалтын аргууд 7– Нүдний шил зүүдэг бол хөмсөг маш чухал. Хөмсгөө хэлбэржүүлж засахдаа хэт нарийхан болгох хэрэггүй. Шингэн хэсгүүдэд ургалтынх дагууд хөнгөн будалт хийж зас.
– Нүдний шил нүдний харагдах байдлыг бүдгэрүүлдэг учир будалт чинь тод байх учиртай. Хөмсөгний яс хүртэлх хэсгийг тоорын ягаан өнгөтэй гялтганууртай будгаар хөнгөн будаж өгөх нь нүдийг том, тод болгож өгдөг.

2
ГоёГоё
1
БахархмаарБахархмаар
1
ГайхмаарГайхмаар
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *