Ноолуур болон ноосон даавуун материалтай хувцсыг угаасны дараа агшиж байна уу? Санаа зовох хэрэггүй: дараах зөвлөгөөг хэрэгжүүлэхэд л асуудал шийдэгдэх болно

2

Ерөнхийдөө бид тогтмол угаалга үйлддэг, заримдаа бидний залхуу, назгай байдлыг бусад хүмүүс хөөрхөн шоглоод авдаг шүү дээ. Төсөөлөөгүй байхад хувцас өөр өнгөтэй болдог бөгөөд бид анхны өнгийг нь буцааж сэргээхийн тулд хувцсыг угаадаг. Гэсэн хэдий ч ноолуур эсвэл ноосон даавуун материалтай цамцыг угаасны дараа хэмжээнээсээ агшдаг нь нууц биш. Ийм нөхцөлд яаран шийдвэр гаргаж, гэмтсэн хувцсыг өмсөхөө болих гэсний хэрэггүй – энэ асуудлыг шийдвэрлэх арга зам бий.

alexkich / Shutterstock.com

Эхлээд ямар ч хувцсыг угаахын өмнө үйлдвэрээс яаж угаавал зохих талаар бичсэн тэмдэглэгээ бүхий шошгыг сайтар шалгах хэрэгтэй.

Africa Studio / Shutterstock.com

 

Ноолуур болон ноосон материалтай хувцсыг угаахдаа дараах онцгой хэд хэдэн зүйлийг анхаарах хэрэгтэй:

  1. Нимгэхэн материалтай хувцсыг өмссөн даруйдаа угааж байх ёстой, харин зузаан материалтайг 2-3 удаа өмссөний дараа угаана.
  2. Үйлдвэрээс яаж угаавал зохих талаар бичсэн тэмдэглэгээ бүхий шошгыг сайтар шалгах хэрэгтэй.
  3. Угаалгын тусгай торон уутыг мяндсан материалтай хувцсыг нимгэхэн болохоос сэргийлж хэрэглэнэ.
  4. Угаалгын нунтаг эсвэл гель зэргийг ямар төрлийн хувцас угааж байгаагаас шалтгаалж сонгох нь чухал.
  5. Ноосон материалтай болон ноолууран хувцсыг нарны гэрэлд хатаах нь зөв. Ийм учир энэ төрлийн материалаар хийгдсэн хувцсыг хатаахдаа өлгөж болдоггүй бөгөөд эвтэйхэн хэвтээ байрлалаар тавьж хатаана.
Billion Photos / Shutterstock.com

 

Iryna Gyrych / Shutterstock.com

Хэрэв таны дээрх материалаар хийгдсэн цамц нэгэн агшчихсан бол ямар арга хэмжээ авах ёстой вэ?

  1. Санаа бүү зов! Та энэ асуудлыг шийдвэрлэж чадна! Бага зэрэг халуун усыг угаалтуурт хийж, дээр нь 59 мл үсний ангижруулагч хийнэ. Агшсан хэсгийг сайтар хөөсрүүлж 10 минут байлгана. Зузаан материалаар хийгдсэн хувцсанд илүү их үсний ангижруулагч хэрэг болохыг анхаарна уу.
  2. Усыг шүүж, цамцыг зөөлөн мушгина.
  3. Цэвэрхэн алчуурыг эвтэйхэн хэвтээ байрлалаар тавина. Дээр нь агшсан хувцсаа тавиарай.
  4. Дээрээс нь дахин цэвэрхэн алчуур тавих бөгөөд ингэснээр даавуу усыг шингээж авах юм.
  5. Ямар хэмжээтэй болгож сунгахыг хүсэж байна, тэр чинээгээрээ цамцыг зөөлөн сунгаж татаж тавина. Асуудлыг шийдэх нууц ердөө энэ л байна!

Бүх ноолууран материалтай хувцас зөөлөн, хүрэхэд хүртэл таатай мэдрэмжийг төрүүлдэг, харин зарим ноосон даавуун материалтай хувцас загатнуулдаг. Аз болоход дахин загатнуулахгүй болгох зөвлөгөөг бид танд хүргэе!

  1. Хувцсыг хүйтэн усанд дэвтээж, дээр нь бага зэрэг алимны цагаан цуу хийж, 15 минут байлгаарай.
  2. Усыг шүүж, хувцсыг зөөлөн мушгих бөгөөд ингэхдээ сунгахаас болгоомжлоорой.
  3. Бага хэмжээтэй үсний ангижруулагчийг хувцас дээр дусааж зөөлөн үрнэ, ингэхдээ сайтар тарааж өгөх хэрэгтэй.
  4. 30 минут хүлээсний дараа хүйтэн усанд угаана.
  5. Хувцсыг дахин зөөлөн мушгиж, хатаана.

Howcast / YouTube

Дулаахан бас тав тухтай цамцыг дээрх зөвлөгөөнүүдийн тусламжтай анх ямар байсан хэвээр нь өмсөхөөс өөр тааламжтай зүйл гэж үгүй. Та энэхүү хэрэгтэй зөвлөгөөг бусдад хүргэж, хүн болгонд тохиолддог дээрх асуудлыг шийдвэрлэхэд нь тус болоорой.

20
ГоёГоё
9
ХөөрхөнХөөрхөн
7
БурууБуруу
7
ГайхмаарГайхмаар
3
Ха ХаХа Ха
1
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
1
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Usukhbayar Erdenetsogt

    Usukhbayar Erdenetsogt

    2019/02/19 at 19:43

    Bymba Uranbileg

  2. Ixora Ixora

    Ixora Ixora

    2019/02/19 at 20:31

    Hongoroo Khongoroo

  3. Unshigch

    2019/02/20 at 23:25

    Bayrlalaa..unshij bhad dunduur ni muuhai harlasan reklam oruulahaa bolij boldgui yum uu..barag dotor muuhai orgimoor bdag yum shu

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *