Энэ рестораны үүдэнд байрлах төмөр сараалжаар багтаж гарвал төрөл бүрийн хөнгөлөлт эдлэх боломжтой

1

Хятадын Цинань хотын нэгэн ресторан шиг үйлчлүүлэгчийнхээ эрүүл мэндэд анхаарсан хоолны газар цөөхөн болов уу. Энэ рестораны эзэн Чжао Ланг нь эрүүл амьдрах хэвшлийг сурталчилсан интернетийн сурталчилгааг хараад үүнийг дэмжин өөрийн үйл ажиллагаагаар оролцож эхэлсэн байна. Энэ нь үйлчлүүлэгчээ эрүүл зөв хооллох уриалга төдийгүй, үйлчлүүлэгч татах бас нэг арга нь болсон бөгөөд ресторанд орж байгаа хүн болгонд эрүүл хооллох тухай бодол төрүүлэх нэгэн төмөр сараалж тавьжээ.

15 см-ийн өргөнтэй төмөр сараалж дундуур багтаж гарсан хүн нь Чжао Лангийн ресторанаас үнэгүй ундаа, хоол авна

Энэ завсар багтсан хүн үнэгүй шар айраг, хоол өөртөө болон цуг ирсэн хүндээ авч болдог гэнэ. Чжаогийн ярьж байгаагаар энэхүү 15 см-ийн завсраар өдөрт ядаж нэг хүн багтаж ордог бөгөөд ихэнхдээ энэ азтан нь эмэгтэйчүүд байдаг байна.

Дараагийн хэмжээ нь 18 см өргөнтэй бөгөөд үүгээр багтсан үйлчлүүлэгч 5 төрлийн шар айрагны урамшуулал авна

Энэ хашлагыг тавьсны дараа ердөө 20-хон хүн л үүгээр багтаж орж шагналаа авсан байна.

25 см-ийн өргөнтэй хашлага дундуур багтаж орсон хүнийг нэг аяга шар айраг бэлэг болон хүлээж байна

Харин 30 см-ийн өргөнтэй хашлага дундуур багтаж гарсан хүнд ямар нэг шагнал урамшуулал байхгүй.

Энэ хашлагын дээр “Таны биеийн хэмжээ хэвийн байгаа ба танд үүнээс илүү юм хэрэггүй” гэсэн бичиг хадсан байдаг гэнэ.

Хамгийн сүүлийн, хамгийн өргөн хашлага нь харин хүнийг өөрийнхөө хэлбэр хэмжээг бодоход хүргэдэг байна.

Дээр нь “Танд шар айраг уух хэрэг байгаа гэж үү?” гэсэн бичиг байна. Энэхүү илүүдэл жингийн эсрэг сурталчилгааны ажил нь Чжао-гийн ресторанд олон тооны үйлчлүүлэгчийг татаж байдаг ба өөрийнхөө эрүүл мэнд, жин хэвийн байгаа гэдгийг харуулахыг, мэдэхийг хүссэн олон хүн ирдэг гэнэ. Иймэрхүү өвөрмөц арга нь зарим нэг хүнийг зөв зам сонгоход нь тусална гэдэгт найдаж байна.

32
БахархмаарБахархмаар
7
ГайхмаарГайхмаар
5
ТэнэглэлТэнэглэл
4
Ха ХаХа Ха
4
ГоёГоё
3
ХөөрхөнХөөрхөн
3
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. Sohne Fem

    Sohne Fem

    2018/05/15 at 16:34

    багтана ш дээ жаахан гацаад л гарна ??

  2. Khaliun Enkhtaivan

    Khaliun Enkhtaivan

    2018/05/15 at 19:54

    багталгү яадийн

  3. Б. Солонго

    Б. Солонго

    2018/05/15 at 20:26

    Purevdorj Ganbold ???

  4. Итак Лекс

    Итак Лекс

    2018/05/15 at 22:30

    Miya garchii2

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *