
Одоогоос 20 жилийн өмнө хэн ч Google эсвэл Netflix гэж мэддэггүй байснаас гадна флаш дискэнд ердөө 1 минутыг бичлэг ч багтдаггүй байв. Гэхдээ цаг хугацагаа өнгөрөхийн хэрээр бид олон өөрчлөлтийг авчирсан. Одоо цагт бид хүмүүсийн урьд өмнө мөрөөдөж ч байгаагүй зүйлсийг хэрэглэж байна. Энэ нь 20 жилийн хугацаанд өмнө байсан зүйлс ямар их өөрчлөгдсөн болохын тод илрэл юм.
Бид та бүхэнд 20 жилийн өмнө амьдрал ямар байсныг эргэн сануулахаар шийдлээ. Олон хүмүүст “яг өчигдөрхөн ийм байсансан” гэж бодогдох биз ээ.
1. Дээд талын зураг бол 1999 онд Google-ийн оффис дөнгөж байгуулагдаж байсан үе, доод талынх нь одоогийн оффис

2. 20 жилийн хугацаан дахь гар утасны хувьсал:

3. Хотын тэнгэрийг өөрчлөхөд 20 жил хангалттай хугацаа…Москвагийн тэнгэр

4. …мөн хотыг дахин шинээр босгоход хүрэлцэх хугацаа. Шанхайн тэнгэр

5. Britney Spears бүхэл бүтэн нэгэн үеийн нүүр царай, 1999 онд гаргасан цомгийн зураг болон одоо үе

6. Бид олон зүйлийг өөрчилсөн ба өнөөдөр хэн ч найзуудтайгаа гар утсаар ярихдаа олон цагийг өнгөрөөхөө больсон, зүгээр л текст бичихэд хангалттай

7. Одоо цагт эцэг эхчүүд “Хэзээ танилцсан юм бэ?” хэмээх өөр асуултыг хүүхдээсээ асуудаг болсон

8. Бидний киноны цуглуулга өрөөнд тэгтлээ их зай эзлэх шаардлагагүй болжээ

9. Биднийг бүрэн ойлгож ч амжаагүй байхад, 20 жилийн дотор тоглоомын хөгжил хэдийнээ цоо шинэ шатанд гарчээ

10. Бидний хүүхэд насны баатрууд одоо хэдийнээ үрийн зулай үнэрлэцгээсэн байна

11. Өсвөр насныхан одоо шал ондоо хүмүүсийг шүтэх болсон. Одоо цагт өсвөр насныхан хувийн зан чанар болон өвөрмөц байдлыг төгс төгөлдөр байдлаас илүүд үзэх болжээ.

12. Дөнгөж саяхан л гар утаснууд 0.3 мегапиксель камертай бол тансаг зэрэглэлд тооцогддог байлаа – харин одоо хүн бүр өндөр чанартай зураг авах боломжтой

13. Бидний одоо хэрэглэх болсон мэдээлэл хэдэн мянга дахин их болсон. Та 11,111 floppy дискэнд багтах файлыг 16 GB хэмжээтэй ганцхан USB флаш дискэнд хадгалахад хангалттай. 20 жилийн өмнө бидний хэрэглэдэг байсан floppy диск нэг нь л 1.4 MB багтаамжтай байв.

14. Технологи маш их хөгжсөн учир эрдэмтэд Дэлхий ван гарагийн зургийг өндөр чанартайгаар авч чадсан. Дэлхий ван гарагийн 1994-2015 оны хооронд авсан фото зургууд

15. Харамсалтай нь 20 жилийн хугацаанд байгаль эх маш ихээр сүйджээ. Аралын далай дэлхий дээрх хамгийн том 4 дэх нуур байв. 1960 оноос эхлэн ширгэж, сүүлийн 20 жилд тэр чигтээ алга болжээ.

Бонус: “Би охиндоо үүнийг гар утас гэж хэлэхэд, тэр намайг худалч гэж дуудсан.”

Та дараагийн 20 жилд дэлхий ертөнц хэрхэн өөрчлөгдөнө гэж бодож байна вэ? Бидэнтэй өөрийн санал бодлоо чөлөөтэй хуваалцаарай.








Moogii Moogii
2019/11/17 at 22:00
MГУ