Өмнөд Солонгост ердийн зүйл гэж тооцогддог бол харин гадныхан хараад нүд нь орой дээрээ гарах 13 зүйл

0

Сүүлийн 10 жилийн хугацаанд Өмнөд Солонгос дэлхий дахины ярианы сэдэв болж байна. PSY дуучин болон түүний дуулсан «Gangnam Style» дуу нь YouTube-ийн үзэлтээр дээд амжилтыг эвдсэн, K-pop гэх төрөл нь урьд хожид байгаагүйгээр алдаршиж байна, солонгосын гоо сайхны бүтээгдэхүүн дэлхийн зах зээлийг бүрэн эзэлж, харин “Parasite” кино нь 4 төрлөөр “Оскар”-ын шагнал хүртжээ. Гэхдээ өмнөд солонгосын ард иргэдийн амьдралын онцлогийг тэр болгон сайн мэддэггүй, тэдний амьдрах ухаан бусдынхаас юугаараа ялгаатайг ч мэдэхгүй байх.

Эрчимтэй хөгжиж байгаа энэ улсын амьдралын онцлогийг ойлгохын тулд бид интернетийг сайтар ухаж үзээд хэд хэдэн сонирхолтой баримтуудыг олж мэдлээ. Жишээ нь, Өмнөд Солонгосын ард иргэд угаалгын өрөөндөө яагаад хөл нvцгэн ордог юм бэ?

1. Ариун цэврийн хэрэглэлийг эрчүүд сурталчилдаг

© ccwwcc99 / Instagram

Өмнөд Солонгост эмэгтэйчүүдийн ариун цэврийн хэрэглэл, тампоноос огт ичиж зовдоггүй. Эмэгтэйчүүдийн ариун цэврийн хэрэглэлийг бүр алдартай эрчүүд нь сурталчилдаг, жишээ хэлэхэд, эрэгтэй жүжигчид эсвэл алдартай бой-бэндийн гишүүд. Энэ нь бодвол сурталчилгааны мэргэжилтнүүдийн арга байх: эмэгтэйчүүдийн дунд алдартай эрчүүдийн нэр хүндийг улам өсгөх гэсэн арга.

 

2. Шүршүүрийн ямар ч хөшиг байхгүй

© Depositphotos.com, © thatsitigiveupimgettinganaccount / Imgur

Өмнөд Солонгост шүршүүрийн хөшигтэй тэр болгон таарахгүй. Энэ нь хэрэглээ болон ариун цэврийн асуудалтай илүү холбоотой: нутгийн ард иргэдийн үзэж байгаагаар бол ийм хөшиг нь – төрөл бүрийн нян, мөөгөнцөр үржих таатай орчин болдог ажээ.

 

3. Дэлгэцтэй нийтийн бие засах газрууд

© Unknown author / Imgur

Өмнөд Солонгост нийтийн бие засах газруудын гадна талд тусгай цахилгаан дэлгэцүүд байрлуулсан байдаг. Энэ дэлгэцээр аль бүхээг нь хүнтэй эсвэл хүнгүй байгааг харуулна. Иймэрхүү дэлгэцийг ихэвчлэн жуулчид ихээр ирдэг газруудад байрлуулжээ. Сөүлээс автобусаар 2-3 цаг яваад хүрдэг алдартай дүүрэг болох Япхунд гэхэд л 45 минут тутамд жуулчид ирдэг бөгөөд нэг дор ариун цэврийн өрөөгөөр 600-2000 хүн үйлчлүүлэх ч үе гарна. Энэ дэлгэцийн тусламжтайгаар ариун цэврийн өрөөний хэрэглээг бүрэн зохицуулж ачааллыг нь багасгаж чаддаг ажээ.

 

4. Даавуун маскыг алхаж сурахаасаа өмнө хэрэглэж сурдаг

© ekaterinakorea / TikTok

Солонгос эцэг эхчүүд хүүхдүүдээ багаас нь арьс арчилгаанд сургадаг. Нутгийн гоо сайхны бүтээгдэхүүн зардаг дэлгүүрүүдээр хүүхдэд зориулсан даавуун маск зарж байгаатай таарч болно. Харахад хэмжээгээрээ шaрхны лент шиг, гэхдээ орцын хувьд ямар ч аюулгүй, зөвхөн арьс чийгшүүлэх л зориулалттай.

 

5. Хоёр өөр хэмжээтэй суултуур

© kimchifriedriceee / Reddit

Эмэгтэйчүүдийн нийтийн бие засах газар жирийн суултуурын дэргэд арай жижигхэн суултуур байгаатай таарч болно. Энэ нь хүүхдүүдэд зориулсан суултуур юм.

 

6. Наадаг хумсны цуглуулга

© kimchifriedriceee / Reddit

Өмнөд Солонгосын эмэгтэйчүүд чухал арга хэмжээний үеэр заавал маникюр орж цаг, мөнгөө хиймэл хумсанд үрэх эсвэл хумсаа ургуулах гэж өөрийгөө зовоодоггүй, харин наадаг хумс л худалдаад авчихдаг. Наадаг хумсны цуглуулга нь өнгө, дизайны хувьд төрөл бүр. Гоо сайхны бүтээгдэхүүн зардаг дэлгүүр болгонд 5 орчим доллараар зардаг.

 

7. Ресторануудын бие засах өрөөнд ам зaйлах шингэнтэй автомат машин суурилуулсан байдаг

© stupid_panda / Reddit

Солонгосчууд амны хөндийн ариун цэвэрт үнэхээр нарийн ханддаг бөгөөд хоол идсэний дараа бүхий л боломжит аргаар амаа цэвэрлэхийг хичээдэг байна.

 

8. Угаалгын өрөөнд хөл нvцгэн орсны хэрэггүй шүү

© Unknown author / Reddit, © energirl / Reddit

Өмнөд Солонгост угаалгын өрөө нь их жижигхэн бөгөөд давчуу тул суултуур, шүршүүрийг зэрэгцүүлж байлгадаг. Шүршүүрийн ус зaйлуулах хоолой шууд шалан дээрээ байх нь элбэг, угаалгын өрөөнд шилэн хаалт эсвэл хөшиг гэж байхгүй – шууд л шүршүүрт орно. Энэ бол жирийн үзэгдэл, харин гадныхан байнгын нойтон, чийгтэй шаланд дасах л хэрэгтэй болно. Шүршүүрт орсныхоо дараа шалаа хууртай болтол нь арчдаггүй л юм бол өөрөө мөд хатна гэж үгүй. Тиймээс ийм угаалгын өрөөнд хөл нvцгэн ороод дэмий биз.

 

9. Ариун цэвэр, гоо сайхны дагалдах хэрэгслүүд

© ekaterinakorea / TikTok

Солонгосчууд ариун цэвэр, гоо сайхны төлөө бүгдийг нарийвчлан бодсон байдаг. Дэлгүүрүүдээр сонирхолтой бараа таваар ч их бий, жишээ нь, хэл цэвэрлэх тусгай хэрэгсэл, мөн толгой угаах сам.

 

10. Нийтийн бие засах газруудын хүртээмж

© Depositphotos.com, © uReallyShouldTrustMe / Reddit

Өмнөд Солонгсот бараг байшингийн булан болгонд нийтийн бие засах газар байдаг. Ихэнх нь ариун цэврээрээ гайхагдахаар, тэгээд бүгд үнэгүй үйлчилгээ үзүүлдэг юм. Иймэрхүү байдлаар орон нутгийн захиргаа жуулчдад таатай сэтгэгдэл үлдээхийг хичээдэг бололтой.

 

11. Угаалгын өрөөг бүхэлд нь цэвэрлэх ганц төрлийн бодис

© olgaorlova112 / TikTok

Бидний дээр дурдсанаар бол солонгосын ариун цэврийн өрөө нь суултуур, шүршүүрийг заагласан хэсэг байхгүйг та мэдсэн. Энэ нь нэг талаасаа цэвэрлэгээг хөнгөвчилж өгдөг ажээ. Солонгост ариун цэврийн өрөөг цэвэрлэх зориулалттай, бүхий л гадаргуу руу (хана, толь, сантехник зэрэг) шүршиж болдог тусгай бодис зардаг юм. Дараа нь усаар зaйлж цэвэрлэнэ. Гэхдээ уг бодисоор өрөөг цэвэрлэхээс өмнө ил байгаа бүх эд зүйлийг заавал хураах ёстой.

 

12. Хүүхдийн суултуур

© Depositphotos.com, © ekaterinakorea / TikTok

Өмнөд Солонгост яг жинхэнэ суултуур шиг хүүхдийн суултуур зардаг. Бүр ус зaйлуулах товчлууртай, дарахаар ус урсаж байгаа чимээ гардаг.

 

13. Хөxүүл ээж болон хүүхдүүдэд тавих анхаарал халамж

© olgaorlova112 / TikTok

Өмнөд Солонгосын худалдааны төвүүдэд эцэг эхчүүд хүүхдийнхээ живхийг амар тайван сольж болох тусгай өрөөнүүд байдаг. Тав тухтайгаас гадна шаардлагатай бүхий л зүйлээр хангажээ: сольсон живх хийж хаях уут, цаасан алчуур, угаалтуур. Үүгээр ч зогсохгүй мөн худалдааны төвүүдэд хүүхэд хөxүүлэх тухтай сандал, дэрнүүд ч бий, хажууд нь хүүхдийн хоол халааж болох богино долгионы зуухтай мини-гал тогоотой. Энэ бүгд мэдээж бүгд үнэгүй.

Эдгээр зүйлүүдээс та алийг нь эх орондоо нэвтрүүлмээр санагдав?

36
БахархмаарБахархмаар
7
ХөөрхөнХөөрхөн
7
ГоёГоё
5
ТэнэглэлТэнэглэл
5
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
2
Ха ХаХа Ха
2
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Tungalag Jalsan

    Tungalag Jalsan

    2021/12/21 at 22:58

    Shal deerh us doroo hatdag,haalga ongorhoi bdag tul

  2. Erdenetsetseg Khas

    Erdenetsetseg Khas

    2021/12/22 at 00:41

    Emnelgiin uudend ali ch chigleliin hamaagui niitiin avtobys zogsdog, bas gartsan deer humuust zoriulan nar boroonoos hamgaalsan tom zontik bairluulsan, avtobusni huleelgenii sandal ni dooroosoo haldag, bairnuudin hoorond togloomin talbai gazar ni zuuluvchtei tom humuust zoruilsan dasgal hiih 10 turliin tuhuurumj ba sagsnii shiid gazar ni zuuluvchtei, huuhdiin mogloomiin tuhuurumjuud, suuderevch sandaluud bas O toi tsaastai tseverhen 10 aad hugshchuul ni togtmol talbaig ugluu bolgon tsevelej O iig ni hurtel tseverledeg bas hotiin tohijilt uilchilgeenii gazraas togtmol mod tairch zasah busad kamer gerel geh met uilchilgeeg hiideg.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *