Угаалгын өрөөг хоёр дахин хурдан цэвэрлэхэд туслах 14 гайхалтай лайфхак

0

Цэвэрлэгээний дараа эмх цэгц, гял цал болсноос шалтгаалаад сэтгэлд хөнгөн мэдрэмж төрдөг байх л даа, гэхдээ цэвэрлэгээний үйл явцыг таатай гэж хэн ч хэлэхгүй нь мэдээж. Долоо хоног болгон гэр орноо бүрэн цэвэрлэх боломж тэр болгонд олдохгүй, гэхдээ энэ ажлыг ямар нэгэн хэмжээгээр хөнгөвчлөх бүрэн боломж бий. Зарим нэг арга заль ашиглаад, гүйлгээ ухаанаа багахан ажиллуулахад л хангалттай.

Угаалгын өрөөг “өөрөөр нь” бага ч болов эмх цэгцэд оруулах зарим нэг аргуудыг танд танилцуулахаар бэлдлээ. Хүндхэн даалгавраас өөрийгөө аврах эдгээр аргуудыг хүн болгон мэдэж байвал зохино.

Суултуур угаадаг сойзонд угаалгын шингэн бодис хийх – ариун цэврийн өрөө анхилуун үнэртэнэ, бас өдөр тутамд суултуурыг цэвэрлэхийн зэрэгцээ ариутгал хийнэ

© thepinkwandcleaningco / TikTok

 

Хоёрхон тоолох хооронд агааржуулалтын торыг цэвэрлэх арга – хэрэглэхээ больсон шүдний сойзонд чийгтэй салфетк ороогоорой

 

Угаалгын машины барабан болон далд байгаа ханын бохирдлыг цэвэрлэхийн тулд аяга таваг угаагч машины шахмал бэлдмэл хэрэглээрэй

© Smart Fox / YouTube

 

Угаалтуурын хоолой руу сод дараа нь уксусыг хэд хэдэн удаа буцлахаа больтол нь хийнэ. Бөглөрөл, эвгүй үнэрийг арилгадаг үр дүнтэй арга

© nottheworstcleaner / TikTok

 

Суултуур цэвэрлэх бөмбөлгийг өөрсдөө амархан бэлдэж болно: 1 стакан сод, ¼ стакан нимбэгийн шүүс, ½ хоолны халбага саван

© Liz Liz / YouTube

 

Тос арилгадаг бодисоор плитаны завсрыг ямар ч төвөггүй цэвэрлэж болно

© livecomposed / TikTok

 

Гялгар уутанд уксус хийгээд шүршүүрийн хошууг дотор нь хийгээд нэг цаг орчим байлгана – зэв зэрэг элдэв бохирдол амархан арилдаг юм

© Liz Liz / YouTube

 

Өөрт тааламжтай үнэртдэг цэвэрлэгээний бодисын саванд багахан нүх гаргаад суултуурын ус цуглуулах саванд хийгээрэй. Зэв болохгүй бас таатай үнэртэнэ

© vicolsfamilyhouse / TikTok

 

Шүүгээний дээд тал дээр ариун цэврийн цаас дэвсээд тавиарай. Хуримтлагдах тоос шороо шкафны гадаргуун дээр биш цаасан дээр унах тул цэвэрлэхэд амар

© mamasknowbest / TikTok

 

Тусгай зориулалтын шүүлтүүр нь ус, хогийг түүж авахад амар: ус урсах хоолойн дээр л наагаад дараа нь хогтой нь цуг авч хаядаг

© Your Home-Improvement Store / AliExpress

 

Суултуур цэвэрлэдэг сойзыг суултуурын таганд тогтоож, бүрэн хатсаных нь дараа саванд нь хийж байгаарай

© cleanthatup / TikTok

 

Бага насны хүүхэдтэй айлын шүдний оо хэзээ ч сайхан харагддаггүй. Дунд зэргийн аяганд оог шахаж дуусгасны дараа ам зaйлагчтай холиод дардаг саванд буцаагаад юүлж хийгээрэй

© southernescape / TikTok

 

Төмөр савлагаатай гоо сайхны бүтээгдэхүүнийг угаалгын өрөөнд тавихаар тавиурыг зэв болгоод байдаг. Үүнээс зaйлсхийхийн тулд өнгөгүй хумсны будгаар ёроолыг нь будаарай

 

Угаалгын өрөөний толийг хөлрөх бас толбо болохоос хамгаалах энгийн арга бий: сахлын хөөс цацаад хууртай болтол нь арч

Цэвэрлэгээ болгондоо ашигладаг өөрийн гэсэн лайфхак танд байж л таараа, бидэнтэй заавал хуваалцаарай.

6
ХөөрхөнХөөрхөн
5
БахархмаарБахархмаар
3
ГоёГоё
1
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
0
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *