Хүсэл, мөрөөдлөө бодит болгох төсөөллийн хүчний тухай. Өөрийнхөө зорилгыг биелүүлэхэд үүнийг хэрхэн ашиглах вэ?

0

Далд ухамсартаа ямар нэгэн зүйлд итгэлтэй байхад тэр зүйл яг л бидний таамаглаж байснаар өрнөж байдгийг та анзаарсан уу? Жишээ нь, ажлаасаа хоцорчихгүй юмсан гэж бодсон үед яалт ч үгүй даргаасаа хойш ирнэ; жин нэмчихгүй юмсан гэж хичээсэн үед хорлож байгаа юм шиг 2 кг нэмсэн л байдаг; түнш чинь хуураад байгаа юм шиг санагдаад байх үед түүнийг яг газар дээр нь барих нь ч бий. Энэ мэт олон жишээ бий, хүн болгон өнгөрснөө дурсан санавал олон зүйл гарч ирнэ. Энэ тэгээд юу болж таарч байна вэ: хувь тавилан уу эсвэл амьдралынхаа турш бид өөрсдөдөө урин дууддаг өөрөө биелэгдэх төсөөлөл үү?

Энэ зүйл ямар зарчмаар ажилладаг бөгөөд өөрийнхөө хүслийг биелүүлэхэд саад бэрхшээлтэй тулгарахгүйн тулд юу хийх ёстойг олж мэдэцгээе.

Өөрөө биелэгдэх төсөөлөл гэж юу вэ?

© depositphotos

“Өөрөө биелэгдэх төсөөлөл” гэдэг ойлголтыг анх 1948 онд америкийн сэтгэл судлаач Роберт К. Мертон The Self-Fulfilling Prophecy нийтлэлдээ дурджээ. Тэрээр өөрийн нийтлэлдээ ийнхүү бичсэн байна: “… шинэ зан байдалд хүргэж буй нөхцөл байдлын хуурамч тодорхойлолт бөгөөд үүний үр дүнд  анхны хуурамч төсөөллийг бодит болгон хувиргахад хүргэнэ” гэжээ. Өөрөөр хэлбэл, та бодит байдлыг хэрхэн дүгнэж цэгнэж байгаагаас шалтгаалж таны үйлдэл зохих үр дүнд хүрэх юм.

© depositphotos © depositphotos

Сэтгэл судлалын шинжлэх ухааны доктор болон The Writer’s Guide to Psychology: How to Write Accurately About Psychological Disorders, Clinical Treatment and Human Behavior зэрэг номуудын зохиолч Каролин Кауфман энэ тухай тодорхой жишээ авч хэрхэн илэрдэг болохыг тайлбарлажээ. Таныг нэгэн үдэшлэгт урьжээ гэж төсөөлье, тэнд таны танихгүй маш олон хүмүүс хүрэлцэн очих болно. Та анхны уулзалтаар тэр болгон харилцаа тогтоож чаддаггүй бөгөөд хүмүүст таатай сэтгэгдэл үлдээж чаддаггүй гэдгээ өөрөө сайн мэддэг. Та үдэшлэг дээр ирээд биеэ барьж, хүмүүсээсээ зайгаа барина. Хөндлөнгийн хүмүүс тантай харилцах хүсэлгүй байгааг ч анзаарахын зэрэгцээ заримдаа бүр зугтаагаад байна уу гэсэн мэдрэмж төрнө. Энэ үйл явдал таныг харилцааны асуудалтай гэдэг бодлыг тань улам л бататгаж өгөх ажээ.

 

 

За, одоо нөгөө талаас нь төсөөлье: та өөрийгөө хамт олны дунд нэр хүндтэй, мундаг хүн гэж төсөөлье. Та үдэшлэгт дуртайяа явна, шинэ хүмүүстэй танилцаж танилынхаа хүрээг тэлэх сайхан боломж. Арга хэмжээн дээр олон хүнтэй танилцаж сайхан харилцаа холбоо үүсгэх бөгөөд тэр бүх хугацаа хөгжилтэй өнгөрчээ, бүхэлд нь дүгнэж хэлэхэд та эргэн тойрондоо сайхан сэтгэгдэл үлдээж чадлаа. Та Facebook дээрээ хэд хэдэн шинэ найз нөхөдтэй ч болж чадлаа, арга хэмжээ таны хувьд хүссэнээр сайхан болж өнгөрчээ.

Асуудал юунд оршино вэ? Үдэшлэг дээр ирсэн танихгүй хүмүүс аль ч талаасаа бүгд адилхан нэгнээ танихгүй. Таны дотоод харилцаа л нөхцөл байдалд нөлөөлж хөндлөнгийн хүмүүст харилцан адилгүй сэтгэгдэл үлдээсэн хэрэг, ингээд үдэшлэг хэрхэн өнгөрөх нь танаас шалтгаалж байна.

© depositphotos

Өөрөөр хэлбэл, таны мөрөөдлийн ажилд хэн нэгнийг сонгоод таныг сонгоогүйд ямар ч ид шид байхгүй. Бидний хүлээлт болон төсөөлж байгаа үр дүн маш хүчтэйд л гол учир оршино. Бид өөрийн мэдэлгүй зан байдлаа өөрчилж цаашид гарах үр дүнд нөлөөлж эхэлдэг. Зарим нэг хүмүүс өөрийнхөө хүсэлд “тааруулж” нөхцөл байдлыг хангаж өгдөгтэй ч холбоотой юм.

 

Энэхүү ойлголтыг өөрийнхөө хүсэл зорилгод хэрхэн ашиглах вэ?

© depositphotos © depositphotos

Ихэнх үйл явдал өрнөхөөсөө өмнө бидний толгойд ямар нэгэн байдлаар төсөөлөгдөн өрнөсөн байдаг. Таны үндсэн зорилго – энэ бодлыг аль болох эерэг байлгах хэрэгтэй. Нэг үгээр хэлбэл та өөрийгөө амжилтад программчилж байна. Яаж программчлах вэ:

  • Сөрөг бодлыг таслан зогсоо. Жишээ нь, томоохон компани ажилд орох ярилцлагад таныг урьжээ, энэ үед өөрийнхөө хийж чаддаггүй ажлын талаар толгойдоо бодоод ч хэрэггүй. Өөртөө өөрийнхөө давуу тал, үнэ цэнийг сайтар бод.
  • Үйл явдал аль хэдийн өрнөөд дууссан гэж төсөөл. Амьсгалаа гүнзгий аваад дотоод сэтгэл хөнгөн байгааг мэдэрч энэ мэдрэмжийг санаж яв
  • Үйл явдлын өрнөлийг аль болох эерэгээр төсөөл, амьдралаас дандаа сайн сайхан зүйл хүсэх тэр чадвараа хөгжүүлэхийг хичээ
  • Хүссэн зүйлээ авахын тулд материаллаг эд зүйл ашиглаарай. Жишээ нь, албан тушаал ахихыг хүсэж байгаа бол ажил хэрэгч хувцаслах эсвэл өндөр албан тушаал хашдаг хүн ямар эд зүйл хэрэглэж болох уу тэрийг нь ажил төрөлдөө хэрэглэж эхлээрэй. Энэ байдлаар та өөрийнхөө тархийг хуурч байгаа хэрэг: шинэ ажил хэрэгч костюмаа өмсөх болгонд эсвэл шинэ худалдан авалтаа харах болгондоо өөрийгөө илүү хүчтэй, илүү чадварлаг гэдэгтээ итгүүлж эхэлдэг байна.
© depositphotos © depositphotos

Таны амьдралд ямар нэгэн байдлаар биелсэн төсөөллийн тохиолдол бий юу?

10
ГоёГоё
1
БурууБуруу
1
Ха ХаХа Ха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *