Өөд болсныхоо дараа ч баяжсаар байгаа 13 алдартан

0

Алдартнууд өөд болохоор юу болдог бол гэж бодож байв уу? Танд л гэж хэлэхэд – тэд мөнгө хийсээр л байдаг юм, бүр их хэмжээний мөнгө шүү. Амьсгал хураасан тэд яаж орлого олоод байдаг нь үнэхээр сонирхол татна.

13. Жеймс Дин

Жеймс Дин 1955 онд 24 настайдаа өөд болсон ч одоогоор жилд 2,5 сая долларын орлого олсоор л байна. Түүний олж байгаа орлогын ихэнх хувь нь Jockey болон Dolce & Gabbana брэндээс, мөн багахан хувийг Прагийн төв хэсэгт байрлах James Dean Prague барнаас бүрддэг ажээ.

 

12. Стив Маккуин

МакКуин 1980 онд мэс заслын дараах хүндрэлийн улмаас өөд болсон ч тэр цагаас хойш түүний хөрөнгө өссөөр л байгаа юм – жүжигчин агсан жилд ойролцоогоор 9 сая ам.доллар олдог. Түүний нэр болон дүрийг сурталчилгааны зорилгоор ашиглах эрхийг Tag Heuer, Barbour болон Persol брэндүүд эзэмшдэг. Мөн түүний дурсгалд зориулж Porsche брэнд цуврал хувцас хүртэл гаргасан байдаг юм.

 

11. Теодор Гайсел (доктор Сьюз)

Гайсел буюу доктор Сьюзийг дэлхийн хэдэн сая хүүхэд мэднэ. Олон сая хүүхдүүдийг өөрийн хөнгөн, хөгжилтэй бүтээлээрээ баярлуулж байсан тэрээр 1991 онд 87 настайдаа өөд болжээ. Гэсэн хэдий ч Гайселийн хөрөнгө жилд ойролцоогоор 9,5 сая доллараар арвижсаар л – түүний бичсэн номын орлого. Мөн мерчендайзын үйлдвэрлэлт, борлуулалтын орлогоос ч мөнгө орж ирнэ. Үүнээс гадна Universal Studios түүний үлгэрээр сэдэвлэж кино бүтээсний зэрэгцээ тус кино студийн паркад ч дүр нь амилсан байдаг юм.

 

10. Бетти Пейж

Бетти Пейж 2008 онд 85 насандаа өөд болжээ. Түүний хөрөнгө жилд 10 орчим саяар нэмэгддэг. Өөрийн дур булаам дүр төрхийг ашиглуулах болсон тусгай эрх, дотуур хувцас болон хуримын даашинз борлуулдаг алдартай компаниудтай хамтран ажиллаж байсан гэрээнүүд нь орлого авчирсаар л байна. Вегаст гэхэд л Беттигийн нэртэй томоохон шоу зохион байгуулагдаж охид бүсгүйчүүд өөрсдийн стриптиз ур чадвараар өрсөлддөг ажээ.

 

9. Пол Уокер

Пол Уокер 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдөр найз Рожерс Родасын хамт зам тээврийн ослоор нас барсан. Тухайн үед Пол хамгийн их эрэлттэй жүжигчин байсан бөгөөд одоо ч түүний орлого нэмэгдсээр байгаа юм. Түүний тоглож байсан кино бүтээлүүд жилд ойролцоогоор 10,5 сая доллар авчирдаг. Тухайлбал “Furious 7” кино нь гэхэд л прокатаас 1,5 сая доллар авчирсан түүхтэй.

 

8. Альберт Эйнштейн

Хүн төрөлхтний түүхэнд хамгийн их нөлөөтэйд тооцогдох эрдэмтэн 1955 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр өөд болсон юм. Тэр цагаас хойш тэрээр 11 сая доллараар хөрөнгөө арвижуулжээ – түүний алдартай нэр хүнд орлого олсоор л. Хувцас, зурагт хуудас, таблет зэрэг дээр тавигдах зургаараа мөнгө олж буй эрдэмтэн агсан.

 

7. Жон Леннон

Жон Леннон 1980 оны 12 дугаар сарын 8-ны өдөр бусдад алуулсан – дэлхий дахиныг донсолгосон аймшигтай хэрэг гарч билээ. Гэхдээ түүний эд хөрөнгө жилд 12 сая доллараар нэмэгдсээр л байгаа юм: 1992 оны байдлаар гэхэд л дэлхий дээр The Beatles-ийн 63 сая цомог зарагджээ. Цомгийн зарим нэг эрх домогт дуучин агсанд хэвээр хадгалагдан үлдсэн юм.

 

6. Мэрилин Монро

Мэрилин Монро 1962 оны 8 дугаар сарын 5-ны өдөр өөд болсон ба энэ үед тэр Холливудын түүхэнд байгаагүй алдар хүндтэй нэгэн байлаа. Одоо ч гэсэн түүний эзэнт гүрэн оршин тогтнож жилд 17 сая доллараар орлого олж ирнэ – Authentic Brand Group 2011 онд Монро брэндийн эрхийг худалдаж авчээ. Дэлхийн хамгийн алдартай шаргал үст бүсгүй өөрийн гэсэн хувцасны брэндтэйгээс гадна Macy’s дотуур хувцас үйлдвэрлэж байна.

 

5. Элизабет Тейлор

Элизбает Тейлор одоо ч гэсэн багагүй чамлахааргүй орлого олсоор л – зүрхний дутагдлаас болж 2011 оны 3 дугаар сарын 23-ны өдөр өөд болсон тэрээр жилд 20 орчим сая доллар олж байна. Алдартай үнэртэн үйлдвэрлэгчдийн хатан хаан хэвээр – 24 жилийн тэртээ зах зээлд гарч байсан White Diamonds үнэртэн өнөөдөр ч нэр хүнд өндөр явна.

 

4. Боб Марли

Марли хорт хавдар тусаж 36 насандаа өөд болсон – дэлхийн түүхэнд үнэхээр уй гашуу тохиосон юм. Гэхдээ түүний босгосон эзэнт гүрэн өнөөдөр эрүүл саруул, амьд байна. Өнгөрсөн онд гэхэд л түүний хөрөнгө 21 сая доллараар нэмэгдсэн – экологийн цэвэр хэмээгдэх дуу хөгжмийн бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэж борлуулдаг House of Marley, мөн цомгуудын орлого (нийтдээ 75 сая цомог борлуулжээ).

 

3. Чарльз Шульц

“Peanuts” комиксийн зохиогч шулуун гэдэсний хорт хавдрын улмаас 2000 оны 2 дугаар сарын 12-ны өдөр 77 насандаа өөд болжээ. Шульцийн хөрөнгө жилд ойролцоогоор 40 сая доллараар нэмэгддэг – комиксийн зохиогчийн эрхээс орж ирэх орлого юм.

 

2. Элвис Пресли

Элвис 1977 оны 8 дугаар сарын 16-ны өдөр зүрхний шигдээсээр 42 насандаа өөд болсон. Гэхдээ тэрээр жил бүр ойролцоогоор 55 сая доллар олдог юм. Дуучны амьдардаг байсан Грейслендийн орох тасалбараас олсон орлого ихэнх хувийг эзэлдэг ажээ.

 

1. Майкл Жексон

Попын хаан 2009 оны 6 дугаар сарын 25-ны өдөр өөд болсон/алуулсан (аль түүхэд итгэхээс шалтгаална). Итгэхэд хэцүү ч гэлээ түүнийг нас барсан өдрөөс хойш хөрөнгийн хэмжээ нь жилд 115 сая доллараар нэмэгдэж байна. Орлогын ихэнх хувийг Вегаст зохион байгуулагддаг Cirque De Soleil шоу авчирдаг, мөн Sony/ATV–ийн орлого удаалдаг байна.

40
ГайхмаарГайхмаар
9
ХөөрхөнХөөрхөн
6
ГоёГоё
5
ТэнэглэлТэнэглэл
5
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
1
БахархмаарБахархмаар
1
Ха ХаХа Ха
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *