
Од жүжигчдийн гол үнэ цэнэ нь тэдний нүүр царайнд байдаг байх гэж бид боддог. Тийм ээ, тэдний жүжиглэх ур чадвар, дуу хоолой, нэр ус бас бүтээсэн дүрийн жагсаалт чухал үүрэг гүйцэтгэнэ, гэхдээ гадаад төрх сэтгэлд илүү гүн үлддэг төдийгүй тухайн жүжигчний нэрийн хуудас болдог байна.
Гэхдээ авьяас чадалтай жүжигчин болгонд нүүр царайгаа баг эсвэл нүүр хувиргалтаар далдалсан дүр байх ажээ. Тиймээс үзэгчид тэднийг танилгүй өнгөрдөг байна. Кинонд тоглосон жүжигчдийн нэрсийн жагсаалтыг үзэхээс нааш нэгдүгээр зэрэглэлийн жүжигчин тоглосныг огт анзаарахгүй.
Өөрийгөө гайхамшигтайгаар далдалсан жүжигчдийг танилцуулж байна. Магадгүй та урьд нь огт анзаараагүй өнгөрсөн л болов уу даа.
Билли Боб Торнтон “U Turn” кинонд, 1997

Илүү ойлгомжтой байх үүднээс бид баруун гар талд жүжигчний тухайн дүрийг бүтээсэн үеийн гэрэл зургийг байрлууллаа.
Билл Мюррей “Dumb and Dumber To” кинонд, 2014

Тийм ээ, зарим нэгийнх нь хувьд “далдалсан” дүр бүтээхийн тулд заавал нүүр хувиргах шаардлага байсангүй. Амьсгалын баг байхад л хангалттай – багны цаана хэн байгааг таашгүй, Билл Мррей нь юм уу, Том Хэнкс нь ч юм уу?
Билл Кристал “The Princess Bride” кинонд, 1987

Баруун гар талын гэрэл зураг нь жүжигчний “When Harry Met Sally…” кинонд тоглож байсан үеийнх, өөрөөр хэлбэл “The Princess Bride” киноноос хойш хоёр жилийн дараа гэсэн үг юм.
Киану Ривз “Freaked” кинонд, 1993

Кейт Бланшетт “Hot Fuzz” кинонд, 2007

Эдвард Нортон “Kingdom of Heaven” кинонд, 2005

Гленн Клоуз “Hook” кинонд, 1991

Энди Серкис “Long Shot” кинонд, 2019

Дэниел Крейг “Star Wars: The Force Awakens” кинонд, 2015

Ийм өмсгөлийн цаана хэн ч байж болно л доо. Магадгүй уг домогт киноны дайчдын дүрд дандаа алдартай жүжигчид тоглосон гэхэд нэг их хилсдэхгүй болов уу даа. Бид л мэдэхгүй өнгөрсөн юм ч билүү? Ямартай ч Крейг баригдлаа.
Мэтт Деймон “Deadpool 2” кинонд, 2018

Алдартай жүжигчдийн домогт кинонд тоглосон өөр бусад гэнэтийн дүрүүдийг үргэлжлүүлэн сонирхоорой.







