
Аялах дуртай хүмүүст тавих асуулт – сошиал сүлжээгээр шуугиулж байсан дурсгалт газар очоод үзэхээр сэтгэлд хүрээгүй тийм тохиолдол танд гарч байв уу? Сэтгэл гонсойлгосон ийм зүйл хэнд ч тохиолдож болно. Зөв өнцөг, фотошоп зэрэг нь юугаар ч сонирхол татахааргүй газрыг жуулчдын сонирхлыг татах хэмжээнд хүргэж мэдэх юм.
Уг асуудал үнэхээр өргөн цар хүрээтэй болжээ, ямар сайндаа л TikTok зэрэг олон сошиал сүлжээнд тусдаа тренд болж гаргахад хүрчээ. Дурсгалт газруудын гоёж гангалсан гэрэл зураг болон бодит дүр зургийг харуулсан бүтээлүүдийг энд цуглуулжээ. Та бүхэндээ хамгийн сонирхолтой байж болох гэрэл зургуудыг бөөгнүүлэн танилцуулж байна.
Жуйи гүүр, Жэнзян муж, Хятад

БНХАУ-д 2017 онд хоёр давхар гүүрийг ашиглалтад оруулжээ. Энэ гайхамшигтай гүүр дэлхийн өнцөг булан бүрээс олон жуулчин татдаг. Гүүрний гол онцлог – шилэн болохоор бүх зүйл доошоо нэвт харагдана. Уг гүүрээр алхаж байгаа хүн хөл доорх ангал гэдгийг бодитоор мэдрэх бөгөөд өөрийнхөө тэвчээрийг ч шалгах ажээ.
Эрс тэс ялгаа

Мон-Сен-Мишель арал, Франц

Мон-Сен-Мишель – Францын хойд хэсгийн Доод Нормандид байрладаг алдартай арал-цайз юм. 709 оноос хойш олны анхаарлыг татах болсон дурсгалт газар. Зөвхөн архитектур талаасаа жуулчдын сонирхлыг татаад зогсохгүй, мөн арлын усны хүчтэй татлага, түрлэгээрээ ч олны анхаарлыг татдаг ажээ.
Хятад, Янжоу, Луян нуур

Орь ганцаар байгалийн сайхныг мэдрэх болон хүний хөлд дарагдсан далайн эрэг

Зөв өнцгийн ачаар л өнгөний ялгааг гаргаж чадаа биз ээ

Даймонд арал, Исланд. Мөс хаана байна?

Ганцаараа тайван зогсож нэгийг тунгаан бодно гэсэн хаана байна?

Хурц өнгийн талаар та нар юу мэдэх юм бэ?

Өнгө гаргахдаа арай л хэтрүүлсэн бололтой. Алдахыг алийг тэр гэх вэ?
Бас л өнгөө хэтрүүлжээ

Энд арай л их чихцэлдээд байна уу?

Намрын навчны хурц өнгөнд дуртай юу?

Бас л өнцөг тусалсан байна

Өнцөг, өнгөөр наадна гэж энэ дээ

Бүх зүйл сайхан эхэлсэн юмсан

Энд бодолтойгоо хоёулхнаа байх боломж даанч алга даа








