
8. Youth
Италийн найруулагч Паоло Соррентиногийн шинэ бүтээлд хөгширч яваа хөгжмийн зохиолч Майкл Кэйн өөрийн амьдралаа Шведийн уулан дээрээс эргэн харж байгаа тухай гардаг. Ойн нугад байгаа үнээний хонх хүртэл түүний чихэнд оркестр шиг сонсогдоно. Энэ кино нь уран тансаг, хошин шог өнгө аястай – өөр ямар кинонд Жэйн Фонда шаргал үс, хурц содон нүүр будалттай гарч хамтран тоглогч Хэрви Кэйтлээ баллах билээ дээ?
7. Green Room
Хүчтэй талыг дэмжигч Пэтрик Стеварт, панк рок басс хөгжимчин Энтон Елчин, халзан охин Имоген Пүүтс нар тоглолтоо хийж дуусгаад нэг мэдсэн аглаг газарт хэдүүлэхнээ үлдчихсэн, нео-Нацист бүлэглэлээс өөрсдийгөө хамгаалахаар оролдож байгаа тухай гардаг. Найруулагч Саулниер тэднийг хэтэрхий бүдүүн хатуу байдлаар үзүүлснээр кино туйлын хөгжилтэй, огт уйдамгүй болж чадсан юм.
6. Cemetery of Splendor
Тайландын найруулагч Афичапон Веерасетакулын энэхүү бүтээлд ер бусын нойрны эмгэгтэй өвчтөнүүдийг сайн дураараа асардаг нэгэн эмэгтэйн тухай гардаг байна. Та үзээд л үнэхээр учир битүүлэг мөртлөө сэтгэлийн хүчтэй мэдрэмжийг мэдрэх болно. Олон бурхад хувцас авахын тулд сүмээ орхин явдаг бөгөөд комд орсон өвчтөнүүдийг өнгөт гэрэл хүрээлэх ба ордон гэж байхгүй байдаг. “Оршуулгын газар” кино нь найруулагчийн хувьд цоо шинэ алхам болж байгаа бөгөөд түүний кинонууд үнэхээр ер бусын, мөрөөдөмтгий шинжтэй байдаг.
5. Inside Out
Pixar кино компанийн хамгийн сүүлийн бүтээл. 11 настай охины сэтгэл санааны байдлыг үзүүлэх бөгөөд тэднийх шинэ хотод нүүж олон янзын саад бэрхшээлийг даван туулж байгаа тухай гардаг юм. Киноны найруулагчаар Пете Доктер ажилласан бөгөөд та бидний сайн мэдэх Эми Похлер, Минди Кэлинг, Пилис Смит нар дуу оруулжээ. Гуниг гутралыг амьдралын нэгэн хэсэг гэж ойлгох уу? Үзэж дуусаад та заавал уйлах болно.
4. Dheepan
“Dheepan” кино нь “The Assassin”, “Son of Saul” бүтээлүүдийг даван гарч энэ жилийн Каннын шилдэг киноны шагналыг хүртсэн бөгөөд хэн ч ийм юм болно гэж бодоогүй байсан биз ээ. Тус киноны ерөнхий утга нь Шриланкын 3 цагаач нэг гэр бүл болон жүжиглэж иргэний дайны хөлөөс зугтсан тухай гардаг билээ. Тус кино нь үнэхээрийн сэтгэл уярам, үйл явдал ихтэй, тачаангуй бөгөөд ёжтой.
3. Mad Max: Fury Road
Хэн дэлхийг сөнөөсөн юм бэ?
2. The Lobster
Ганц бие хүмүүсийг 45 хоногийн дотор далайн эргийн буудлаас хосоо олохгүй бол амьтан болон хувиргана гэдэг. Тус киноны гол дүрд Колин Фаррел тоглосон ба ямар амьтан болохоо боддог. Тэрбээр хавч болохоор шийдэж, хавч болохын сайн талуудыг жагсаан бичнэ. Буудлын менежер түүний илтгэлийг сонсоод сэтгэл нь уярах боловч түүний найз Бэн цухалдан найзыгаа бариулж идүүлнэ хэмээдэг. Кино цааши улам сонирхолтойгоор өрнөх юм.
1. Carol
Тод Хэннсийн шинэ бүтээл Кэрол кинонд удаан хугацааны санагалзал болон асар их хүсэл тачаал, хэлж амжаагүй үгсийг харуулдаг. Дэлгүүрийн худалдагч охин Тересе болон баян айлын эзэгтэй Кэрол нар уулзан, ахин нэгдэж, эцэстээ юу ч хэлэлгүйгээр зугтдаг юм. Тэдний хоорондын энэ дотно сэтгэлийг хэн ч мэдээгүй байх ба найруулагч туйлын нарийн нандин үзэгдлүүдийг өөрийн кинондоо шигтгэн оруулж чаджээ.







