
2013 онд автомашин үйлдвэрлэгчид гар хумхиж суусангүй, маркетингийн салбарт хүчин чармайлт гарган ажиллалаа. Энэхүү хүчин зүтгэлийн үр дүнд олон арван видео сурталчилгаанууд бүтээгдсэн бөгөөд тэдгээрээс бүтээлч агуулган дундах хошигнолыг үндсэн шалгуур болгон 2013 оны шилдэг сурталчилгааны видеонуудыг тодруулсан байна. Авто брэндүүдийн бүтээсэн шилдэг 10 сурталчилгааны видеоны тэргүүн байранд Чехийн автомашин үйлдвэрлэгч Шкода /Skoda/ компаний сурталчилгааны видео бичигджээ.








