Британи эр 6 жилийн турш гаран дээрээ бэлэг эрxтэнтэй амьдарсан бөгөөд одоо түүний эрxтнийг байх ёстой газарт нь буюу хоёр хөлийнх нь завсар шилжүүлэн суулгажээ

2

Их Британийн Норфолкийн иргэн, 45 настай Малкольм Макдональд нь нэгэн эмнэлгийн туршилтад орохоор шийджээ. Тэрээр The Sun сонинд өгсөн ярилцлагадаа 2014 онд нэг хачирхалтай халдвар авсан тухайгаа ярьсан байна. Тэрхүү халдварын улмаас бэлэг эрxтэн нь үрэвсэж, яваандаа зүгээр л тасарч унасан гэнэ.

“Энэ явдал болсны дараа миний доторх ертөнц хов хоосон болох шиг болсон. Тасарч унасан эрxтнээ аваад хогийн саван дээр тавьж байсан үеэ сайн санаж байна. Дараа нь эмнэлэгт очиход тэд надад үлдсэн жижигхэн зайдас шиг юмыг хадгалж л болох юм гэж хэлэхэд аймшигтай сонсогдож билээ”.

nypost.com

Энэ явдлын дараа Малкольм хоёр жилийн турш яг л сүүдэр шиг явжээ. Эр хүн биш болсон гэж өөрийгөө бодон арxи ууж эхэлсэн байна. Түүнийг эмчилж байсан эмч нь мань эрийг Лондоны Их Сургуулийн эрxтэн шилжүүлэх эмнэлгийн профессор Дэвид Ральфтай танилцуулж өгчээ.

Професор нь Малкольмийн хоёр хөлний хооронд хэдхэн цагийн дотор бэлэг эрxтэн ургуулж чадахгүй гэдгээ хэлж, харин зүүн гарынх нь арьс булчингаар тэр чухал эрxтэнг “бүтээж” болно гэдгийг ойлгуулсан байна. Мэс заслын үеэр эмч нар түүний гарын мэдрэлийн судал, судас бүхий арьсыг бэлэг эрxтэн хэлбэрт оруулаад, дараа нь хоёр тусгай гуурс-хоолой тавьж өгснөөр уг эрxтэн нь зориулалтын дагуу ажиллах боломжтой болжээ.

nypost.com

Зургаан жилийн туршид энэ хүн ямар олон хэцүү нөхцөл байдалтай тулгарч байсныг хэлээд ч хэрэггүй байх. Жишээ нь зарим нэг хүнтэй гар барьж байх үед өнөө эрxтэн нь ханцуйн цаанаас нь ил гарч байсан тохиолдол бий. Мөн эмээгээ тэврэх гэж байгаад эрxтнээрээ цохиод авсан явдал ч бий. Бас хоол хийж байхдаа Жиммиг (нөгөө гар дээрх эрxтэн) түлж байсан гэдэг.

“Анх өөрийн гар дээрх эрxтнийг хараад би ямар их баярлаж байсан гээч. Би түүнийгээ хайрлаж Жимми хэмээн нэр өгсөн юм. Миний багын найз нарт болон надад Жимми нь шинэхэн найз нь болсон билээ. Дөрвөн жилийн турш гар дээрээ бэлэг эрxтэнтэй байна гэдэг үнэндээ хачирхалтай зүйл. Гэхдээ би нэгэн цагт энэ эрxтэн маань хийх ёстой ажлаа хийдэг болно гэдэгт итгэлтэй байна”.

Малкольм энэ эрxтнээ 2020 онд байх ёстой газар нь шилжүүлнэ гэж төлөвлөж байсан боловч цар тахал гарч хойшилсон байна. Ингээд 6 жилийн дараа эрxтнээ зохих газарт нь шилжүүлж, зориулагдсан үүргээ гүйцэтгэх боломжтой болсон тухай New York Post хэвлэл мэдээлжээ.

190
ТэнэглэлТэнэглэл
60
Ха ХаХа Ха
31
ГайхмаарГайхмаар
25
БурууБуруу
23
ГоёГоё
15
ХарамсалтайХарамсалтай
10
ХөөрхөнХөөрхөн
9
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

8 Сэтгэгдэл

  1. Нэр Байхгүй

    Нэр Байхгүй

    2022/05/08 at 20:54

    6jiliin omno bairandaa bjgaad genet garn deeree irtsimu

  2. Burjee Bataa

    Burjee Bataa

    2022/05/08 at 21:53

    Нэр Байхгүй esvel garan deeree urguulaad odoo shiljuuleh gej bga bh

  3. Нэр Байхгүй

    Нэр Байхгүй

    2022/05/08 at 22:42

    Burjee Bataa aa bas tiin te

  4. Hureltsol Bayanmonkh

    Hureltsol Bayanmonkh

    2022/05/08 at 22:49

    What

  5. Астро

    Астро 'Э

    2022/05/08 at 23:51

    Нэр Байхгүй zolgvi tohioldloor erhtenee aldjee. tgd gariinhan shuunii arisaar erhten bvteeej dran shiljvvlen suulgajee.

  6. Содоо Мягмарсүрэн

    Содоо Мягмарсүрэн

    2022/05/09 at 00:45

    Юу гээчийн тавилан бэ. 6 жил байрыг нь өөрчилж гар дээрээ байлгаж байгаад одоо буцааж байранд нь залахнээ гэж ойлголоо. 🤪😁😆😆

  7. Bolormaa Nanzaddorj

    Bolormaa Nanzaddorj

    2022/05/09 at 01:01

    Энчодоо гараараа юу яана гэхдээ яах юм бэ худлаа²

  8. Erdenechimeg Baastai

    Erdenechimeg Baastai

    2022/05/09 at 02:02

    Нэр Байхгүй у
    Уншаач

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *