Хөл хорионы улмаас хайртай бүсгүйтэйгээ уулзаж чадахгүй байсан нэгэн залуу тэсгэл алдран, усны мотоциклоор 40 км замыг туулж зорьсондоо хүрчээ. Гэвч эцэст нь тэр шoрoнд орсон байна

0

28 настай дээвэрчин Дейл Маклафлан хайртай бүсгүйгээсээ хол байгаадаа гансран нэгэн эрсдэлтэй алхам хийхэд хүрчээ. Тэрээр Шотландаас ширүүн давалгаатай Ирландын тэнгисийг туулж Мэн арал дээр очихоор шийджээ. Урьд нь тэр хэзээ ч усны мотоцикл унаж үзээгүй гэсэн шүү…

Дейл Маклафлан коронавирусын цар тахлын үед тогтоосон хөл хорионоос болоод хайртай бүсгүйтэйгээ уулзаж чадахгүй байсан тул нэг сар шoрoнд хoригдох хүртэл шийтгэл хүлээх аймшигтай нэгэн алхам хийхээр шийджээ. Далай тэнгисийн аялалд гарахдаа тэр дөч орчим минут зарцуулна гэж тооцож байв.

ichef.bbci.co.uk

Төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхээр усны мотоцикл худалдаж аваад зоригтой залуу гэрээсээ 100 км-ийн зайд байдаг Ирвин эрэг дээр авчирчээ. Ингээд өнгөрсөн баасан гарагийн өглөөний найман цаг орчимд Мэн арал хүрэх аяллаа эхлүүлсэн байна.

Залуугийн уг үйлдлийг олон хүн өмөөрч үг дуугарчээ. Цаг агаар аюултай, далай тэнгисийн ус ширүүн давалгаатай байхад 5 цаг орчим явсан Маклафлан “шoрoнд хoригдох биш харин одон зүүх эрхтэй” гэжээ. Хамгийн гол нь тэр урьд нь хэзээ ч усны мотоцикл жолоодож үзээгүйгээр барахгүй бас сэлж ч чаддаггүй нэгэн. Хуурай газрын бараа харагдахад түүнд дөнгөж 10-хан минутын зай туулах шатахуун л үлдсэн байв.

i.dailymail.co.uk

Эрэг дээр ирээд 28 настай залуу 24 км замыг явганаар туулж хайртай бүсгүй Жессика Рэдклиффтэйгээ уулзжээ. Тэр оройдоо дурлалт хосууд арлын нийслэл хот болох Дугласт ирж. Харин ням гарагийн орой тэр баригджээ – Мэн арлын Covid-19-ийн үед баримталж байгаа хорио цээрийн дэглэмийг зөрчсөн гэж үзжээ.

i.dailymail.co.uk

Дейл Маклафланыг Мэн арал дээр усны мотоциклоор ирэх үед нь л анзаарсан байж – тэр шотландын далбаатай малгай өмссөн байв. Даваа гариг гэхэд шoрoнд орж нэг сар хoригдох ял сонсов.

www.facebook.com

Маклафлан хайртай бүсгүйтэйгээ энэ оны 9 дүгээр сард нэгэн үдэшлэг дээр танилцжээ. Тэр үед буюу цар тахлын улмаас мөн л чанга хөл хориотой байх үед арал дээр дээвэрчнийхээ мэргэжлээр ажиллах зөвшөөрлийг хууль журмын дагуу авч тэнд дөрвөн долоо хоногийг өнгөрүүлсэн байна. Эх газар эргэж ирснийхээ дараа Маклафлан хайртай бүсгүйтэйгээ уулзахын тулд арал руу буцаж очих гэж нэг биш удаа оролджээ. Даанч тэр зөвшөөрөл авч чадахгүй байв, хамгийн сүүлд гаргасан хүсэлтийг нь ч тэд зөвшөөрсөнгүй.

i.dailymail.co.uk

Тиймээс тэр аюултай нөхцөл болон туршлагагүй байдлаа үл хайхран усны мотоциклоор Ирландын тэнгисийг хөндлөн гулд туулахаар шийдсэн нь энэ ажээ.

i.dailymail.co.uk

Дейл Маклафлан аялалд гарахаасаа дөрвөн хоногийн өмнө Covid-ийн шинжилгээ өгсөн бөгөөд хариу нь сөрөг гарсан гэж өөрийгөө өмгөөлөн хэлжээ. Тэр дахин шинжилгээ өгөхөөс татгалзсан байна. Маклафланы өмгөөлөгч түүнийг найз бүсгүйтэйгээ уулзаж чадахгүй байсан болохоор депресс буюу сэтгэл гутралд орсон гэж шүүгчид хэлжээ. Өөрийн үйлчлүүлэгч нь арванхоёрдугаар сард Ирландын тэнгисийг усны мотоциклоор туулж чадсан нэгэн гэж өмгөөлөгч мөн онцлон хэлсэн байна. Мөн “зуны улиралд ч хүмүүс ингэж чадахгүй” гэжээ.

Өмгөөлөгчийн дээрх үгс түүний сэтгэлдээ мэдэрсэн мэдрэмжийг бүрэн илэрхийлсэн хэрэг.

www.facebook.com

Дейл Маклафланы аялал түүний гэр бүлд бас нэгэн таагүй зүйл болж хувирсан аж. Тэр Зул сарын баярыг Ирвинд амьдардаг ээжтэйгээ бас хоёр хүүхэдтэйгээ өнгөрөөж чадахгүй. Яагаад гэвэл ойрын дөрвөн долоо хоногийг тэр шoрoнд өнгөрөөхөөр болоод байгаа юм. Хүүгээ яасныг мэдээд ээж нь ёстой мэл гайхаж, цэл хөхөрсөн гэдэг. Ээжийнх нь хэлснээр Маклафлан уг нь тэр өдөр ажилдаа явах ёстой байсан, ээжийнх нь мэдэж байснаар тэр арал руу явах ажлаа 1 дүгээр сарын 11 хүртэл хойшлуулсан байсан гэнэ. “Би бүр усны мотоциклийн тухай ч юу ч мэдээгүй. Тэр яаж ингэж чадав аа, vхэх нь байна шүү дээ. Одоо хүүхдүүдээ санаад сүйд болно доо, ядаж байхад Зул сар болох гээд байдаг… ”

i2-prod.mirror.co.uk

Тэр нэгэн баасан гарагийн өглөө орон нутгийн оршин суугч 74 настай Ноэль Корлетт залууг Мэн арлын эрэг дээр гусны мотоциклоор ирж байгааг гэрэл зурагнаа буулгаж амжжээ. Уг нь тэр хунгийн зураг авах санаатай эрэг дээр ирсэн байж: “Эхлээд хачин санагдсан л даа, гэхдээ манайхан усны мотоцикл унамаар л санагдаж дээ гэж бодсон. Сонирхолдоо хөтлөгдөөд хэд хэдэн гэрэл зураг дараад мартчихсан байсан. Харин дараа нь зурагтаар шүүх хурлын шийдвэрийг мэдээгээр танилцуулахад л гэнэт санасан юм”.

www.facebook.com

Маклафлан өөрийгөө хyyль бусаар ирсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн, тэрээр цар тахлын үед зөвхөн тусгай зөвшөөрлөөр хөдөлгөөнд оролцох ёстой журмыг дагаж биелүүлээгүй ажээ. Найз бүсгүй нь түүнийг ажлаар л ирсэн гэж бодсон байв. Жессика Рэдклиффийг ч энэ түүх зүгээр орхисонгүй. Сургуулийн насны хоёр хүүхэдтэй бүсгүй Зул сараар гэрийн тусгаарлалтад байхаас өөр аргагүй болов. Хоёр долоо хоногийн турш тэднийд хэн ч зочилж очихгүй нь.

Мэн арлын засаг дарга ноён Куэйл дээвэрчинд оногдуулсан шийтгэл нь бусдад “анхааруулга” болно гэж үзжээ. Хууль журмыг дураараа хэн ч зөрчиж болохгүй гэж онцлон хэлсэн байна. Тэрээр Би-би-сид өгсөн ярилцлагынхаа үеэр Маклафланы үйлдлийг “ямар ч бодлогогүй бөгөөд аюултай оролдлого” хэмээн тодорхойлоод, магадгүй түүнээс болоод аврах ангийнхан ч амь насаараа дэнчин тавьж болох байлаа гэж хэлжээ.

Хэрвээ та шүүгч байсан бол ямар шийдвэр гаргах байсан бэ? Дээрх шүүгчтэй санал нэг байх уу эсвэл илүү энэрэнгүй хандах уу?

12
ХөөрхөнХөөрхөн
5
ХарамсалтайХарамсалтай
4
Ха ХаХа Ха
4
ГоёГоё
3
ТэнэглэлТэнэглэл
3
ГайхмаарГайхмаар
3
БахархмаарБахархмаар
2
БурууБуруу
Баярлалаа!

24 Сэтгэгдэл

  1. Barsbold Naranchuluun

    Barsbold Naranchuluun

    2020/12/21 at 18:23

    Эр хүн!

  2. Oogii Bdj

    Oogii Bdj

    2020/12/22 at 08:48

    Тэр маш эрсдэлтэй бас зоригтой алхам хийж эрүүл энх ирсэн нь зүгээр өнгөрөөх байсан би хэрэв мэдэж шийддэг бол харин ч баяр хүргэнэ

  3. Moon Moon

    Moon Moon

    2020/12/22 at 09:32

    Гайхамшигт хайр

  4. Хайрыг хүндэтгэн үзэх боловч хууль бол хууль байх ёстой.

  5. Delger Delger

    Delger Delger

    2020/12/22 at 18:42

    Кино шг амьдрал бол кино

  6. Delger Delger

    Delger Delger

    2020/12/22 at 19:14

    Би очоод л хүлээж бдаг бол энэ байтгаа замыг туулсан ч чадна

  7. Мөөгий Чингүн

    Мөөгий Чингүн

    2020/12/22 at 21:14

    Barsbold Naranchuluun угаасаа эр хүн л байна ш дээ эм хүн шиг харагдаад байна уу? 🤣🤣🤣🤣

  8. Bikerr Mickey

    Bikerr Mickey

    2020/12/22 at 21:20

    Mujik !

  9. Barsbold Naranchuluun

    Barsbold Naranchuluun

    2020/12/22 at 21:21

    Мөөгий Чингүн Ийм үйлдэл хийсэн зоригтой эр хүн гэж бичлээ бацаанаа.

  10. Bujima

    Bujima

    2020/12/22 at 21:21

    Чин үнэнч.шудрага зоригтой .юунд автдаггүй.шалтаг тоочиж суудаггүй.иим л зан чанартай хүн зөвхөн хайр сэтгэлдээрч биш.эх орон.ард түмниихээ төлөө ч гаргаж чаддаг.Маш гоё чанар шүү дээ.Ёстой ховор чанар.юм.

  11. Света Света

    Света Света

    2020/12/22 at 21:40

    Жинхэнэ хайр уимааа

  12. Delger Delger

    Delger Delger

    2020/12/22 at 22:07

    Би маргааш телевиз ээр би тэр хүнд хайртай гээд хашгиран шүү

  13. П. Наран Цэцэг

    П. Наран Цэцэг

    2020/12/22 at 23:27

    Yamar mundag zaluu be zorigtoi

  14. Tsengel Baasansuren

    Tsengel Baasansuren

    2020/12/23 at 00:29

    Er hun, hairinhaa toloo oorin chadah zuilee hisen bna

  15. Boogii Azaa

    Boogii Azaa

    2020/12/23 at 00:59

    Bvvr xoldcnwoo xoorxii

  16. Otgontuul Angela

    Otgontuul Angela

    2020/12/23 at 01:30

    jinhene hair l ymda

  17. Mega Mind

    Mega Mind

    2020/12/23 at 07:15

    Монголчууд ямар ухаантай ард түмэн бэ. Жинхэнэ хайр, мундаг залуу нтр. Энэ залуу хайртай бүсгүйдээ, түүний хотод аюултай өвчин авчрах эрсдэл гаргасан байна. Бүүр өвчин авчраад 2ула үхсэн бол Ромео Жулета 2 болох уу.

  18. Saruul Bayr

    Saruul Bayr

    2020/12/23 at 11:16

    medeej enerengui handah heregtei.ene bol setgel.mun chanar.unench hair.hvn bvr iim setgel zurhtei bgasai.

  19. Gendenjav Dulmaa

    Gendenjav Dulmaa

    2020/12/23 at 11:51

    Эр хүн

  20. Udu Ochir

    Udu Ochir

    2020/12/23 at 14:40

    Er hvn jinhen hairiinhaa toloo bvgdiig hiij chaddag. Hairiinhaa toloo temtssen negniig hairaas ni salgah ymar ashig baina

  21. Muugi Muugi

    Muugi Muugi

    2020/12/23 at 17:15

    Mundag zaluu

  22. Д. Нямсайхан

    Д. Нямсайхан

    2020/12/23 at 19:40

    1 uwul 11 r horoolloos orbit hurtel alhaj bj bilee

  23. Tumurtushaa Enkhjin

    Tumurtushaa Enkhjin

    2020/12/24 at 00:41

    Udu Ochir tged ovchin tusaj ger buldee haldaagaad tsug uhehiimuu tged eniig hair gehuu

  24. Tumurtushaa Enkhjin

    Tumurtushaa Enkhjin

    2020/12/24 at 00:45

    T1 hun bnda c19 tustsan bsan bol yahuu tged bugdeeree uheed yun ter hair hoyulaa uheed 2huuhed ni onchrood uldeh ni bnshd

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *