Хэрэв та одооноос дэргүй унтаж эхэлбэл таны биед ямар өөрчлөлтүүд гарах вэ?

0

Хүн төрөлхтөн дэр хэрэглэж байсан хамгийн эртний олдвор Эртний Меопотамын соёл иргэншилтэй холбогддог. Гэхдээ тэд өнөөгийн бидний мэдэх зөөлөн дэр бус чулуун дэрийг хэрэглэдэг байсан билээ. Харин өдгөө дэр нь хүн төрөлхтний дунд хамгийн нийтлэг хэрэглээ болоод зогсохгүй, дэргүй бол унтаж чаддаггүй хүмүүс ч бидний эргэн тойронд олон байх болжээ. Манай сайт энэ удаад уншигч танд дэр дэрлэхээ больсон тохиолдолд хүний биед гарч болох өөрчлөлтүүдийг танилцуулахаар бэлдлээ.

1. Нурууны элдэв өвдөлт үгүй болно

© Bright Side / YouTube

Дэр нь хүний унтах төрөлхийн байрлалыг алдагдуулж байдаг бөгөөд нурууны өвчлөлд хүргэх нь цөөнгүй байдаг байна. Харин дэр дэрлэхгүй унтаж эхэлснээр нуруу маш зөв байрлалд сайн амарч, элдэв хууч өвчнөөс ангид байх боломж бүрддэг ажээ.

 

2. Хүзүү өвдөхөөс сэргийлнэ

© depositphotos.com

Дэр нь дийлэнх тохиолдолд унтаж буй хүний биеийн зөв байрлалыг алдагдуулж байдаг. Улмаар олон цагаар дэр дэрлэж унтах нь хүзүү хөшиж өвдөх үндсэн суурь болдог ажээ.

 

3. Толгойн өвдөлтөөс урьдчилан сэргийлнэ

© depositphotos.com

Хэрэв өглөө сэрэхэд толгой өвдөж, дүүрсэн мэдрэмж төрж байвал магадгүй энэ нь дэр дэрлэж унтсанаас үүдэлтэй байдаг ажээ. Хэт өндөр дэр дэрлэж унтах нь хүзүүг нуман хэлбэрт оруулж, хүзүүний булчинг шөнийн туршид ажиллуулж, даралт учруулдаг байна. Үүний улмаас л хэт өндөр дэр дэрлэж унтсаны дараа толгой өвдөж, дүүрсэн мэдрэмж хүнд төрдөг.

 

4. Стрессийг бууруулна

© Shutterstock.com, © Shutterstock.com

Хэрэв дэр тань хангалттай тав тухыг танд авчирч чадахгүй байгаа бол солих нь зүйтэй болов уу. Учир нь тухгүй дэр хүнийг гүн нойрсуулахгүй, нойрыг сэргээж тухтай амрах нөхцлийг бүрдүүлдэггүй тул маргааш өдөр нь таны сэтгэл санаа тавгүйтэж, стресстэх магадлал нэмэгддэг байна.

 

5. Батгашилтыг зогсооно

© Bright Side / YouTube

Хэрэв та дэр хэрэглэхээ больсон тохиолдолд таны арьс танд баярлалаа гэж хэлэх нь лавтай. Учир нь төдийлөн анхаарч, угааж цэвэрлээд байдаггүй дэрийг бүх л шөнийн дурш нүүрний арьсаараа дэрлэж унтсанаас үүдэлтэйгээр арьс бохирдож үрэвсэл үүсэх, батга гарах, үрчлээтэх зэрэг сөрөг нөлөөг дагуулдаг байна.

 

6. Үсний эрүүл ахуйд тустай

© Shutterstock.com, © Shutterstock.com

Өглөө сэрэхэд тань хуурайшиж, тасарч орооцолдсон үс дэрэн дээр тань харагдах болсон бол магадгүй үүний гол буруутан нь таны дэр байж болох ажээ. Учир нь дэр хүний үсийг үрж, хугалж гэмтээх магадлал өндөртэй байдаг гэнэ. Мөн дэрний уут нь таны үсний тослогийг өөртөө шингээж, хуурай, хэврэг болгодогтой холбоотой хэмээжээ.

Анхааруулга: Энэхүү нийтлэл нь зөвхөн мэдээллийн шинж чанартай зөвлөгөө тул илүү тодорхой мэдээлэл авч, биед тань гарч буй шинж тэмдгүүдийг оношлуулахыг хүсвэл мэргэжлийн эмчид хандана уу.

Та дэр дэрлэж унтдаг уу?

15
ГоёГоё
5
ХарамсалтайХарамсалтай
3
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
2
БахархмаарБахархмаар
1
БурууБуруу
1
Ха ХаХа Ха
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Чинбай Хувлай

    Чинбай Хувлай

    2020/12/24 at 09:44

    Сайхан зөвлөгөө байна?Баярлаллаа.

  2. Г. Уртнасан

    Г. Уртнасан

    2020/12/25 at 02:13

    Т. Санчо Ariuka Ariuka

  3. Ayaa Ulmaa

    Ayaa Ulmaa

    2020/12/25 at 02:27

    Ashguidee bi Ugaasaa dergui unttag

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *