Ангараг гаригийн анхны оршин суугчдыг сонголоо

0

Ангараг гаригийн анхны оршин суугчдыг сонголоо2025 он гэхэд Ангараг гариг буюу Улаан нүдэн гариг дээр хүн төрөлхтний байнгын суурьшлыг бий болгохоор төлөвлөсөн ашгийн бус байгууллага болох Марс Нэг /Mars One/ өчигдөр дэлхийн 107 улс орны 200,000 орчим иргэд Марс гариг дээр суурьших хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн тухай мэдэгджээ. Марс Нэгийнхэн 2024 онд Марс дээр амьдрах хүсэлт гаргагчдаас анхааралтайгаар сонгосон 2 эмэгтэй, 2 эрэгтэй нийт 4 хүнийг Улаан нүдэн гариг руу илгээх ба Марсын анхны оршин суугчид тэнд хоёр жил амьдарсны дараа дараагийн баг илгээгдэх аж. Марс Нэг төслийн хүрээнд Марс дээр амьдрах хүсэлтэй байгаа хүмүүсээс 1058 хүнээс бүрдсэн анхны багийг сонгосон бөгөөд 18-аас дээш насны эдгээр хүмүүсийн хамгийн өндөр настай нь 81 настай хүн байгаа юм байна. Хамгийн гол нь Ангараг гаригийн оршин суугчдад зөвхөн нэг талын тийз олгогдох ба тэд тэнд нэгэнт очсон л бол үүрд тэндээ үлдэх юм байна. Анхны сонгогдсон хүмүүсийн ихэнх нь АНУ-ын иргэд /297/ байгаа ба Канад /75/, Энэтхэг /62/, Орос /52/ улсын иргэд мөн байгаа юм. Нэр дэвшигчдийн 77 орчим хувь нь эрхэлсэн тодорхой ажилтай хүмүүс бөгөөд 15 хувь нь сургуульд суралцагчид юм байна. Мөн талаас илүү нь 35-аас доош насны эрчүүд байгаа ажээ. 2015 онд Ангарагийн анхны зочид 7 жилийн нислэгийн бэлтгэлд хамрагдаж эхлэх юм. 6 тэрбум доллараар үнэлэгдэж буй энэ төслийн эхлэлээс төгсгөл хүртэл бүхий л үйл явцыг дэлхийн оршин суугчдад ил тод харуулна хэмээн амалж буй төслийн зохион байгуулагчид уг төсөлд оролцогчид маш аюултай нөхцөл байдалд өөрсдийгөө оруулж байгаа гэдгийг ч нуухгүй байгаа юм байна. 

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *