30-аас доош насны хамгийн өндөр орлоготой одууд

0

30-аас доош насны хамгийн өндөр орлоготой одуудЭрхэм уншигчид та бүхэндээ бид 30-аас доош насны хамгийн өндөр орлоготой алдартнуудын жагсаалтыг толилуулж байна. 30 нас хүрээгүй байгаа ч ашиг орлогоороо үеийнхнийгээ төдийгүй өөрсдөөсөө харьцангуй ахмад хүмүүсийг ч манлайлж байгаа арван алдартны энэхүү жагсаалтыг хит уран бүтээлүүдээсээ гадна биеэ авч явах өвөрмөц онцгой хэв маягаараа машид алдартай дуучин Леди Гага /Lady Gaga/ тэргүүлж байгаа ба залуу дуучин бүсгүй 2012 оны 6-р сараас 2013 оны 6-р сарыг хүртэлх хугацаанд шоу бизнесийн ертөнцөөс 80 сая долларын ашиг орлого олсон байна. Жагсаалтын хоёрдугаар байранд 58 сая долларын орлогоор бичигдсэн Канадын залуу дуучин Жастин Бибер /Justin Bieber/ энэхүү жагсаалтын хамгийн залуу оролцогч болж байгаагаараа мөн онцлууштай уран бүтээлч болжээ. Гуравдугаар байранд бичигдсэн Тейлор Свифт /Taylor Swift/-ийн хамгийн сүүлийн Ред /Red/ цомог худалдаанд гарсан эхний долоо хоногтоо 1,2 сая хувь худалдан борлуулагдсан ба залуу дуучин бүсгүйн орлогыг Форбес /Forbes/ 55 сая гэж үнэлсэн байна. Залуу насандаа сая саяар тоологдох ашиг орлогыг олсон оддын хамгийн их орлого олсон арван алдартны үлдсэн долоо нь хэн хэн болохыг та бүхэн мэдээллийн дэлгэрэнгүйгээс уншиж мэдээрэй.


1. Леди Гага /Lady Gaga/
Орлого: 80 сая доллар 
Залуу дуучин бүсгүй байнга өндөр өсгийт өмссөний учир гуяны хагалгаанд орсноос болж Born This Way тоглолт нь саатаагүй бол илүү ихийг олох байсан.
2. Жастин Бибер /Justin Bieber/
Орлого: 58 сая доллар
Канадын 19 настай залуу дуучин зөвхөн дуу бичлэг, тоглолтоос төдийгүй онлайн мессенжерийн Enflick, видео чатын Tinychat, хөгжмийн үйлчилгээний Spotify зэрэг хэд хэдэн шинэ үйлчилгээний хувь нийлүүлэгч гэдгээсээ багагүй ашиг олжээ.

3. Тейлор Свифт /Taylor Swift/
Орлого: 55 сая доллар
Дуучин бүсгүй өнгөрөгч 10-р сард дөрөв дэх студийн цомгоо Ред нэртэйгээр гаргасан нь эхний долоо хоногтоо л гэхэд 1,2 сая хувь борлуулагдсан. Энэхүү цомгийн We Are Never Ever Getting Back Together сингл нь Тейлор Свифтийг анх удаагаа Billboard Hot 100 чартын тэргүүн байранд бичүүлсэн.

4. Кэлвин Харрис /Calvin Harris/
Орлого: 45 сая доллар
Олон нийтийн сүлжээний Myspace сайтад зарим нэгэн дуу бичлэгээ байршуулснаар уран бүтээлийн гараагаа эхэлсэн Шотландын ди-жей, продюсер эрхмийг Форбес сэтгүүл энэ жилийн хамгийн хүчирхэг 100 алдартны нэгээр нэрлэсэн. Өнгөрсөн жил 150 гаруй тоглолтоо эрхлэн тавьсны зэрэгцээ дуучин Рианнагийн We Found Love дууг бичсэн.

5. Рианна /Rihanna/
Орлого: 43 сая доллар
Барбадосын уугуул 25 настай дуучин бүсгүй өнгөрсөн жил 7 дахь студийн цомгоо бичүүлснээс гадна Diamonds, Stay зэрэг хит дуунууд нь багтсан 40 гаруй тоглолтоо хийсэн.

6. Кэти Перри /Katy Perry/
Орлого: 39 сая доллар
Teenage Dream цомгийнх нь 5 дуу Биллбордын чартад багтсаныг /урьд нь зөвхөн Майкл Жексон /Micheal Jackson/ л ийм амжилт үзүүлсэн/ эс тооцвол бүтэн жилийн турш харьцангуй нам жим байсан тэрээр хувийн тоглолтуудаа хийж байсны зэрэгцээ үнэртний брэнд Coty-тай хамтран ажиллаж эхэлсэн. Энэ нь түүнд ашиг орлого авчирснаас гадна төмс болон эрдэнэшишийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч Popchips брэндийн үйлдвэрлэгчидтэй хамтрах болсон нь түүний ашиг орлогод нөлөөлсөн нь гарцаагүй. Түүнчлэн Katy Perry: Part of Me нэртэй баримтат киногоо ч бүтээсэн.

7. Адель /Adele/
Орлого: 25 сая доллар
Британий дуучин бүсгүй өнгөрсөн жил ээж болсон. Түүний Жеймс Бонд цувралын хамгийн сүүлийн ангид зориулан дуулсан дуу нь түүнд Оскарын шагнал авчирсан.

8. Женнифер Лауренс /Jennifer Lawrence/
Орлого: 26 сая доллар
Hunger Games дуулиан тарьсан гурвалд гол дүр бүтээснээр Холливудын өсөж яваа од хэмээгдэж, Форбесын жагсаалтын оргил өөд мацаж яваа энэ бүсгүйг Америкийн хамгийн авьяаслаг залуу жүжигчин гэж нэрлэсэн. Тэрээр Академи болон Алтан Бөмбөрцөг, Дэлгэцийн жүжигчдийн холбооны шагналуудыг тус тус хүртсэнээс гадна нэр бүхий бусад хэд хэдэн шагнал хүртсэн юм.

9. Кристен Стюарт /Kristen Stewart/
Орлого: 22 сая доллар
Хэдхэн жилийн дотор Холливудын хамгийн чинээлэг алдартнуудын нэг болсон залуу бүсгүй Twilight цувралынхаа дараагаар Snow White and Huntsman кинонд гол дүр бүтээсэн.

10. Тейлор Лаутнер /Taylor Lautner/
Орлого: 22 сая доллар
Өсвөр наснаасаа од болсон залуу эр цус сорогчтой кинонд бүтээсэн дүрээрээ машид алдартай бөгөөд 2010 онд Холливудын хамгийн их орлоготой өсвөр насны жүжигчин гэгдэж байв.
1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *