Ээж хүү хоёрын хоорондын холбоо яагаад тийм чухал байдаг вэ? Эхийн хайр ямар ч хөвгүүнийг гайхамшигтай хүн болгож чадна

0

Хэрэв эр хүнийг жинхэнэ утгаар нь таньж мэдье гэвэл ээжийгээ яаж халамжилж байгааг нь харах хэрэгтэй. Ээж, хүүгийн хоорондын харилцаа нь эрэгтэй хүний хувийн амьдралд асар их нөлөө үзүүлдэг. Ээжтэйгээ ойр байдаг хөвгүүд тайван тогтвортой, аз жаргалтай хүмүүс болж өсдөг бөгөөд бидний нийгэмд тийм хүмүүс маш хэрэгтэй. Эхийн хайр ямар ч хөвгүүнийг гайхамшигтай хүн болгож чадна гэдэгт бид итгэдэг. Харин чухам яаж?

Сурлагын чанар сайжирдаг

© Save The Children UK/Ferrari Press/East News, © Save The Children UK/Ferrari Press/East News

Судлаачид “хүмүүжил” нь хүүхдийн тархины хөгжилд хэрхэн шууд нөлөөлдөг болохыг тогтоожээ. Ялангуяа тархины суралцах, санах ой, стрессийн хариу үйлдэл хариуцдаг хэсэгт ямар нөлөөтэйг мэдэхээр оролдсон байна. Хүүхдээ сургуульд орсон эхний өдрөөс л санаа зовниж буй ээж хүүгийнхээ ирээдүйд үзүүлэх амжилтад аль хэдийн нөлөөлж эхэлжээ гэж ойлгох хэрэгтэй. Тиймээс хүүгийнхээ хичээлд хэр их анхаарал тавина тэр хэрээр хүүгийн сурлагын түвшин нэмэгдэнэ гэсэн үг.

 

Тэднийг асуудлаас хол байлгадаг

© chrissyteigen / Instagram

Өөр нэгэн судалгаа ээжтэйгээ ойр дотно харилцаатай байх нь хөвгүүдийг элдэв буруу үйлдэл хийх, асуудалд орооцолдох зэрэг эрсдэлийг бууруулдаг болохыг харуулсан байна. Энэ нь нэг ёсондоо ээж-хүүгийн шууд харилцаа хандлагын үр дүн дээр суурилдаг зүйл юм. Гэртээ аюулгүй орчин бүрдүүлж, эрэгтэй хүүхдийнхээ амьдралд чухал байр суурь эзлэх нь эрэгтэй хүүхдийг илүү тайван, тогтвортой амьдрах өдөөгч нь болж өгдөг байна.

 

Өөртөө итгэх итгэлийг нь нэмэгдүүлдэг

© michaelbjordan / Instagram

Ээжийн дэмжлэг бол хамгийн хүчирхэг зүйл юм. Амьдралд бидэнд хувийн хөгжөөн дэмжигч хэрэгтэй бөгөөд ээж нь хүүгийнхээ #1 фен нь болж өгснөөр тэдний өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлж өгдөг байна.  Хэрвээ хүү нь ээжийнхээ хажууд байхдаа аюулгүй байдлыг мэдэрч байвал ирээдүйд олон зүйлд яг тийм тайван ханддаг болж хүмүүжих болно. Мөн ээжийн дэмжлэгийг сайн авдаг хүү төрөл бүрийн шинэ зүйл туршихаасаа айдаггүй.

 

Нийгэм дэх ур чадварыг сайжруулна

© pink / Instagram

Нэгэн судалгаагаар ээжтэйгээ их цаг өнгөрөөдөг хүүхдүүдийн нийгмийн идэвх 20-40% илүү сайн байдаг нь тогтоогджээ. Үүний шалтгаан нь ээжтэйгээ хамтдаа ямар нэг зүйл тогтмол хийдэг байсан хүүхдийн танин мэдэхүй илүү хүчтэй хөгжсөн байдагтай холбоотой гэнэ. Хөвгүүд ээжтэйгээ харилцах харилцаанаасаа цаашид нийгэмд ямар харилцаа хандлагатай болох гол сууриа босгодог байна. Нэмж хэлэхэд, хүүхэд эцэг эхтэйгээ ойрхон байж тэдэнтэй илэн далангүй харьцахынхаа хэрээр нийгэмд хэрэгтэй иргэн болж хүмүүжиж байдаг.

 

Эрэгтэй хүний төрөлхийн сүйтгэгч араншинг бууруулдаг

© katehudson / Instagram

Хэд хэдэн судалгаагаар ээжүүд охидоосоо илүү хүүгийнхээ сэтгэл хөдлөлд маш мэдрэг ханддаг болох нь тогтоогдсон бөгөөд энэ нь сэтгэл судлалын үүднээс хэд хэдэн нөлөө үзүүлдэг байна. Тиймээс л ээж нь хүүгээ сэтгэлийн хөдлөлөө илэрхийлэхэд нь түүнд нь өндөр ач холбогдол өгч байгаагаа харуулах ёстой. Түүнд эр хүн уйлах нь тийм ч муу зүйл биш төдийгүй шаардлагатай үед тайвшрал өгдөг гэдгийг тайлбарлаж өгөх ёстой. Үр дүнд нь хүү сэтгэлийн төрөл бүрийн хөдөлгөөнөө зөв илэрхийлдэг, үнэнч, сэтгэл хөдлөлтэй нэгэн болж хүмүүждэг байна. Мөн аль ч хүйсийн хүнтэй хүнлэг хандаж сурдаг.

 

 

Сэтгэл хөдлөлөө хянах чадамжийг нэмэгдүүлдэг

© prideofgypsies / Instagram

Эр хүн ийм, тийм байх ёстой гэсэн хэвшмэл ойлголтууд эрчүүдийг эрүүлээр сэтгэл, мэдрэмжээ илэрхийлэх боломжгүй болгодог бөгөөд ээжийн хайр халамжийг мэдэрсэн хөвгүүдийн хувьд энэ тал дээр бэрхшээл үүсэх нь бага байдаг байна. Тэд хүмүүсийн хоорондын зөрчлийг хэрхэн шийдвэрлэх болон хүмүүстэй хэрхэн харилцаа холбоо тогтоохоо мэддэг болсон байдаг. Ийм чадвар амьдралын алхам тутамд хэрэгтэй.

 

Насанд хүрэгч болох үйл явцыг зөөлрүүлдэг

© reesewitherspoon / Instagram

Өсөж том болно гэдэг маш төвөгтэй үйл явц. Олон хүүхдүүд үүрээ орхин, бие даасан байдлыг эрэлхийлэхээс айдаг. Судалгаанаас үзэхэд гэр бүлийн дэмжлэг сайтай хүүхдүүд бие дааж амьдралд хөл тавихдаа илүү зоригтой байдаг байна. Учир нь тэд юу ч тохиолдсон ард нь гэр бүл нь байгаа гэдгийг мэддэг. Хамгийн чухал нь ээж нь хүүтэйгээ ойр байдаг бол хүүгээ хангалттай сайн эр хүн болж байгаа гэдэгт санаа зовох шаардлагагүй болдог байна.

 

Эмэгтэй хүнийг хүндэтгэдэг эр хүнийг бий болгодог

© therock / Instagram, © Gilbert Flores/Broadimage/Broad Image/East News

Ээжийгээ хайрлаж, халамжилдаг эр бусад эмэгтэйчүүдэд муу хандана гэж төсөөлөхийн аргагүй. Ээжтэйгээ ойр байснаар эрэгтэй хүүхэд эсрэг хүйсний хүнтэй хэрхэн харилцах болон эмэгтэй хүний сэтгэл зүйн талаар мэддэг болдог. Хэрэв та эмэгтэйчүүдийг анхааралтай ажиглаж, тэдний хэрэгцээг хүндэтгэдэг эрчүүдтэй танилцсан бол тэд ээжтэйгээ маш сайн харилцаатай байдаг гэдэгт итгэж болно.

 

Сэтгэцийн эрүүл мэндэд учирч болох эрсдэлийг бууруулдаг

© Modern Family / 20th Century Fox Television

Ээж-хүүгийн харилцаа эрэгтэй хүүхдийн сэтгэцийн эрүүл мэндэд ч хүчтэй нөлөөлдөг болох нь батлагдсан байдаг. Тэрээр асуудлуудыг үр дүнтэй шийдвэрлэхэд суралцаж, сэтгэлийн хямрал, сэтгэлийн түгшүүрээс ангижрахад хангалттай дэмжлэг авдаг байна.

 

Хөвгүүдийг амжилтад хүрэхэд тусалдаг

© patrickschwarzenegger / Instagram

Хэрэв бид сайн сурлагатай, өөртөө итгэлтэй, сэтгэл зүйн хувьд тогтвортой нэгэн болчихвол амьдралын хамгийн төгс жорыг эзэмшлээ л гэсэн үг. Үүнд бид зөвхөн санхүүгийн хувьд амжилтад хүрэх тухай яриагүй бөгөөд хамгийн чухал зүйл болох аз жаргалын талаар онцолж байгаа юм. Бүх ээжүүд хүүгээ аз жаргалтай байлгахыг хүсдэг бөгөөд өөрсдийнх нь оролцоо асар их гэдгийг мэдэж байх хэрэгтэй.

6
БахархмаарБахархмаар
2
ХөөрхөнХөөрхөн
2
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *