Амжилтад хүрэхийн тулд амаргүй цаг хугацааг туулж, дэлхийн хэмжээний жүжигчид болж чадсан 13 алдартнууд

1

Алдар нэрийн оргилд хүрнэ гэдэг тийм ч амар хялбар зүйл биш билээ. Уналт, ялагдалтай эвлэрч түүнээсээ сургамж авч өөрийгөө хурцалж чадах сэтгэл зүйтэй байх нь жүжигчдэд байх ёстой үнэт чанаруудын нэг ажээ. Манай сайт уншигч танд хүнд хэцүү замыг туулж алдар нэрийн оргилд хүрсэн алдартнуудыг танилцуулж байна.

1. Carey Mulligan

© Promising Young Woman / Focus Features

Carey Mulligan-ын орохоор хүсэлт илгээсэн театрын урлагийн сургууль бүр түүнд татгалзсан хариулт өгч байсан гэдэг. Хожим тэрбээр “Drama Centre London” сургуульд орох ярилцлагыг яг л тaмлалт шиг хэцүү байсан хэмээн дурссан байдаг. Ийнхүү театрын урлагийн сургуульд орох мөрөөдөл нь үгүй болсон охин телевизийн хөтлөгч болохоор шийдсэн боловч мөн л татгалзсан хариу авч байжээ.

“The Great Gatsby” киноны Daisy-гийн дүрээрээ алдартай тэрээр Британийн телевиз, кино урлагийн шагналыг “An Education” киногоороо, Critics Choice шагнал гардуулах ёслолын шагналыг “Promising Young Woman” киногоороо тус тус хүртсэн юм.

 

2. Lisa Kudrow

© Friends / Warner Bros. Television

“Friends” цувралд тоглож амжилт олохоосоо өмнө тэрээр “Frasier” цувралд дүр бүтээхээр сонгогдсон байсан ч зураг авалтын бэлтгэл хийх үеэр хангалтгүй байсан гэх шалтгаанаар халагдаж байсан түүхтэй. Гэсэн ч тэрээр энэ бүх бүтэлгүйтлээ өөрийгөө хурцлах хүч болгон хөдөлмөрлөж Эмми авардсын шагналт, хамгийн өндөр цалинтай телевизийн жүжигчдийн нэг болсон юм. Түүний хувьд алдарт “Friends” цувралын 9 болон 10-р улиралд тоглосон 1 анги бүртээ 1 сая долларын цалин авч байв.

 

3. Jack Nicholson

© One Flew Over the Cuckoo’s Nest / Bryna Productions

20 настай цэл залуухан Jack Nicholson урлагийн салбарт анх хөл тавихдаа алдарт MGM студийн анимейшн киноны тасагт туслах ажилтан хийж байжээ. Хожим тэрээр жүжигчний болон лекторын хичээлд сууж, 1950-иад оны сүүл үеэс эхлэн кинонд дүр бүтээж эхэлсэн ч төдийлөн амжилт олж чадаагүй юм.

Харин “Easy Rider” киногоороо олны танил болж эхлэх үедээ тэрээр аль хэдийн 30 нас гарсан байжээ.

 

4. Hilary Swank

© Million Dollar Baby / Warner Bros.

Жүжигчний замналынхаа эхэн үед тэрээр “Beverly Hills, 90210” цувралд ганц бие ээжийн дүр бүтээсэн ч түүний дүрийг ердөө 16 ангийн дараа цувралаас хасахаар шийдвэрлэж байв. Хожим тэрээр энэ тухай дурсахдаа энэ кинонд дүр бүтээж чадаагүй хүн амжилтад хүрч чадахгүй гэж тэрээр сэтгэлээр ихэд унаж байсан хэмээсэн байдаг.

Гэсэн ч тэрээр тэр явдлаас ердөө жилийн дараа “Boys Don’t Cry” кинонд гол дүрийг бүтээж, Оскарын шагналын эзэн болж байсан бол түүнээс хойш 5 жилийн дараа “Million Dollar Baby” киногоороо Оскарын шагналыг хоёр дахь удаагаа хүртэж байжээ.

 

5. Naomi Watts

© King Kong / Universal Pictures

Австралид хэд хэдэн телевизийн цуврал болон кинонд дүр бүтээсний дараа тэрээр Лос Анжелес хот руу явж өөрийгөө сорихоор шийдэж байжээ. Гэсэн ч Холливуд дахь түүний амьдрал тийм ч таатай эхэлсэнгүй, байрны түрээс, эрүүл мэндийн даатгалын мөнгөө ч төлж чадахгүй явсан удаа олон байсан ажээ. Ийнхүү тэрбээр өөрийн хүсэл мөрөөдөлдөө бууж өгөхийн ирмэг дээр “Mulholland Drive” киногоороо амжилтад хүрсэн билээ.

 

6. Anthony Hopkins

© The Silence of the Lambs / Strong Heart / Demme Production

Anthony Hopkins ердөө 15 насандаа жүжигчин болохоор шийдэж байсан ч 50 нас гарсан хойноо дэлхийн хэмжээний жүжигчин болон өсч дэвжсэн билээ. Тэрээр урлагийн замналаа Их Британид театрын жүжигчнээр эхлүүлж байсан бөгөөд 1970-аад онд Холливуд руу явж өөрийгөө сорихоор шийдсэн ч АНУ-д удалгүй бүх хүсэл мөрөөдлөө орхин эргэн Их Британид ирж байжээ. Хожим түүнд “The Silence of the Lambs” кинонд Ханнибал Лектерийн дүрд тоглох санал ирснээр тэрээр Оскарын шагналт жүжигчин болон хувирсан билээ.

 

7. Mindy Kaling

© The Office / NBC Universal Television

“The Office” цувралын Kelly Kapoor-ын дүрээрээ алдартай жүжигчин, найруулагч, продюсер  Mindy Kaling нэгэн ярилцлагадаа хүний анхаарал татах чадваргүй, хөгжилтэй байж чаддаггүй гэх шалтгаанаар халагдаж байсан дурсамжаа хуваалцсан байдаг ажээ.

 

8. Kate Winslet

© Titanic / 20th Century Studios

Дунд сургуулиасаа эхлэн жүжиглэж эхэлсэн тэрээр урлагийн замналын эхэн үедээ орон нутгийн театрт хэд хэдэн дүр бүтээж байсан ч түүнийг илүүдэл жинтэй хэмээн тодорхойлж дүрийн сонголтоос хасч байсан ч түүх бий.

1992 онд тэрээр “Anglo Saxon Attitudes” кинонд илүүдэл жинтэй бүсгүйн дүрийг бүтээсэн бөгөөд тухайн үед найруулагч нь түүнийг ээжийнх нь дүрийг бүтээж байгаа жүжигчинтэй маш адилхан байна хэмээсэн нь түүнийг жингээ хасах шалтгаан болж байжээ. Улмаар тэрээр хожим “Heavenly Creatures” болон “Titanic” кинонуудаараа алдар нэрийн оргилд хүрсэн билээ.

 

9. Fred Astaire

© Easter Parade / MGM

Кино урлагийн түүхэнд төрөн гарсан хамгийн гайхалтай бүжигчин хэмээн нэрлэгддэг тэрбээр харьцангуй хожуу олны танил болсон гэдэг. Бүжгийн урлагт хэдийгээр алдар нэртэй байсан ч кино дэлгэцийн урлагт тэрээр бүхнийг эхнээс нь эхэлсэн бөгөөд найруулагчид түүнийг, “Дуулж чадахгүй, жүжиглэж чадахгүй ч бага зэрэг бүжиглэж чаддаг халзарч яваа эр” хэмээн тодорхойлж байсан гэдэг.

Ийнхүү 30 нас гарсан хойноо Холливудад өөрийгөө сүүлчийн удаа сорихоор шийдсэн нь түүнд амжилт дагуулж, “Flying Down to Rio” киногоороо асар их амжилт олсон билээ.

 

10. Keira Knightley

© Atonement / Universal Pictures

Жүжигчдийн гэр бүлд өсч торнисон тэрбээр бага наснаасаа эхлэн дэлгэцийн уран бүтээлд тоглож олны танил болсон ч “Pirates of the Caribbean” кинонд тоглох хүртлээ төдийлөн амжилтыг олж чадаагүй юм. Бусдаас татгалзсан хариу авах, бусдад гологдох мэдрэмж ямар хүнд байдгийг тэрээр өөрийн биеэр туулсан тул охиндоо жүжигчин болох хэрэггүй гэж зөвлөдөг хэмээсэн байдаг.

 

11. Kerry Washington

© Scandal / ABC

“Scandal” телевизийн цувралд тоглохоосоо өмнө тэрээр хоёр ч хөтөлбөрөөс хасагдаж байсан бөгөөд найруулагчид түүнийг хэтэрхий нэгэн хэвийн байлгахыг хүсч байсан нь таалагдаагүй хэмээн ярьж байв. Хожим тэрбээр Эмми шагнал гардуулах ёслолд шилдэг эмэгтэй жүжигчний шагнал болон Алтан бээлий шагналын эзэн болсон билээ.

 

12. Maggie Gyllenhaal

© The Dark Knight / Warner Bros.

Урлагийн замналынхаа туршид тэрээр олон удаа гадаад төрх шаардлага хангахгүй гэсэн шалтгаанаар дүрийн сонгон шалгаруулалтаас хасагдаж байсан ажээ. Магадгүй та түүнийг урьд өмнө нь романтик дүрүүдэд тоглож байгаагүйг олж анзаарч байсан биз ээ. Ийнхүү түүний гадаад төрх байдлын талаар таагүй сэтгэгдлүүдийг олон хүлээн авч байсан бөгөөд 37 насандаа, “Гадаад төрх чинь 55 настай эрийн сонирхлыг ч татахаар байж чадахгүй байна” гэсэн шүүмжлэлийг хүлээн авч байсан гэдэг. Өдгөө тэрээр найруулагчаар ажиллаж байгаа ба “The Lost Daughter” нэртэй анхны бүтээл нь Венецийн кино наадмаас шилдэг зохиол шагналыг хүртээд буй юм.

 

13. Reese Witherspoon

© Big Little Lies / HBO

Жүжигчин, продюсер Reese Witherspoon-ийн урлагийн замнал цаг ямагт өнөөгийх шигээ гялалзсан амжилттай байгаагүй ажээ. Залуу жүжигчин байхдаа тэрээр маш олон татгалзсан хариуг жүжигчний сонгон шалгаруулалтаас сонсож байсан бөгөөд зарим тохиолдолд хэн нэгэн жүжигчнийг солих шаардлагатай бол холбогдоно гэх хариултыг ч их авдаг байсан гэдэг.

Таны хувьд жүжигчин хүнд байх хэрэгтэй хамгийн чухал чанар юу гэж боддог вэ?

7
ХөөрхөнХөөрхөн
6
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
2
ГоёГоё
1
БурууБуруу
1
БахархмаарБахархмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
Ха ХаХа Ха
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *