Хямдхан, чанаргүй гутал гэдэг нь гаднаасаа л шууд илт мэдэгддэг 10+ шинж тэмдэг

0

Гутал загварлаг, чанартай бас хөлд эвтэйхэн байсан цагт л төгс харагдана. Даанч харамсалтай нь тэр болгон хүслээр болохгүй. Хэдхэн сарын өмнө шинэ гутал авч байсан хүн дахиад л дэлгүүр гүйж шинийг авахаар явах нь элбэг. Энэ үед өмнөх гутал шигийг л дахиж авахгүй юмсан гэж бодно. Тиймээс гутал сонгохдоо зөвхөн өөрийн хүсэлд нийцүүлээд зогсохгүй мөн чанаргүй, хямд гутлыг илтгэх зарим нэг шалгуур үзүүлэлтийг ч анхаарах ёстой юм.

Танд баяр баясал, худалдан авалтын тaaшаал ч өгөхгүй тийм л гутлыг ялгах зарим нэг шинж тэмдгүүдийг танилцуулахаар бэлдлээ.

1. Чанар муутай материал

© Depositphotos.com, © Depositphotos.com

“100 хувь арьс” гэдэг тэмдэглэгээ нь чанартай гутлын баталгаа болохгүй. Гэхдээ бид нэг шалгарсан энгийн лайфхак мэднэ: ботинк болон туфлийн арьсны чанарыг тодорхойлохын тулд материалын зузаан, нимгэнийг анхаараарай. Амархан базагдаж, тэр бүү хэл үрчийж байгаа бол таны өмнө сайн чанартай арьс байна гэсэн үг юм.

 

2. Муу уллагаа

Уллагааг нэг бол цавуугаар нэг бол оёдлоор бэхэлдэг. Үнэн хэрэгтээ аль аль арга нь адилхан сайн. Анхны арга маш амархан: цавууны ул мөр гутлыг гутаана, үйлдвэрлэгч тухайн бүтээгдэхүүнийг хам хум хийсэн юм шиг сэтгэгдэл төрүүлнэ. Харин оёдлоор бэхлэх нь илүү нарийн бөгөөд төвөгтэй ажил.

Хэрвээ та оёдлоор бэхэлсэн уллагаатай гутал авч байгаа бол воскоор өнгөлсөн эсэхийг нь шалгаарай. Улыг хумсаараа үрэхэд л ойлгогдоно. Оёдол арзайхгүй бол сайны шинж. Воск нь оёдлыг элэгдэхээс хамгаалахын зэрэгцээ оёдолд ус нэвтрэхээс хамгаалдаг ажээ.

 

3. Улны материал

© Depositphotos.com

Ширэн ул нь зөв гутлын сонгодог улд тооцогддог. Хэрвээ үйлдвэрлэгч технологийг зөрчөөгүй бол ийм ул хөнгөн бас хөлд эвтэйхэн байх болно. Гэхдээ элс, шороо болон засмал замд амархан элэгддэг. Элэгдсэн ултай гуталтай явахыг хүсэхгүй бол ийм төрлийн гутлыг тасалгаанд өмсөхийг хичээгээрэй, харин гудамжинд резин эсвэл полиуретан ултай гутал сонгож өмс. Эдгээр материалаар хийсэн гутал хөлд зөөлөн тэгээд ч бат бөх тул эдэлгээ даана.

 

4. Хурц эвгүй үнэр

© Depositphotos.com

Дэлгүүрт гутал сонирхож байхдаа л гутлын чанарыг тодорхойлж болно. Тасалгаанд химийн үнэр хүчтэй үнэртэж байвал болгоомжлох хэрэгтэй. Цэвэр байгалийн гаралтай материалаар хийсэн гутал хурц үнэргүй байх ёстой. Ер нь бол арьсны, модны үнэр үнэртэнэ эсвэл огт үнэртэх ёсгүй. Синтетик материалаар хийсэн гуталнаас хурц эвгүй үнэр үнэртдэгийг анхаар.

 

5. Хяхтнах чимээ

© Depositphotos.com, © Depositphotos.com

Бид гутлыг сууж байгаад өмсөж үздэг. Өмсөөд дэлгүүр дотор алхаж үзэх хэрэгтэй байгаа юм. Энэ үед гутлаас гарах чимээг сайтар анхааралтай сонс. Хяхтнах, товших зэрэг чимээ нь гутлын муу чанарыг илтгэнэ. Гутлын материал өөр хоорондоо үрэлцэж байгаагаас л ийм чимээ гарч байгаа юм. Та өөрөө төсөөлөөд үз л дээ, оффис дотроо эвгүй хяхтнах гуталтай өөрийгөө явж байна гээд.

 

6. Эмзэг бүтэцтэй

© Depositphotos.com, © Depositphotos.com

Олон төрлийн шигтгээ, чимэгтэй гутал худалдаж авахдаа маш болгоомжтой хандаарай. Нэгдүгээрт, ийм гутлын чанарт сайнаар найдах эсэх нь эргэлзээ төрүүлнэ. Хоёрдугаарт, нэг чимэглэл, шигтгээ унахад л гутал хэрэгцээгүй болно. Ийм гутлын оронд металлжуулсан арьс эсвэл маш бага чимэглэл, шигтгээтэй, хэлбэрээ аль болох удаан хадгалах гутал сонгохыг хичээ.

 

7. Хэтэрхий их оломтой гутал

© Depositphotos.com, © Depositphotos.com

Дизайнерууд заримдаа гутланд хэтэрхий их металл чимэглэл нэмдэг: гоёлын түгжээ, үдээс, олом гээд л. Ийм загварын гутал өөртөө хэтэрхий их ачаалал авна. Гутлын чанарт шууд нөлөөлөхгүй ч гэлээ анхаарах л ёстой зүйл. Олом, түгжээний материал өөрөө найдваргүй байж болно – металл бол зэвэрч болзошгүй эсвэл бүр салаад унаж ч мэднэ. Орлуулах эд анги тэр болгон олдоггүй. Дэлгүүрт байхдаа л сайн шалгаж үзэх хэрэгтэй – аль хэр найдвартай бэхлэгдсэн, чанараа удаан хадгалж чадах эсэхийг шалгаарай.

 

8. Хиймэл арьс

© Depositphotos.com, © Depositphotos.com

Хиймэл эсвэл цэвэр арьсан гутал сонгохдоо дараах зүйлийг санаж байгаарай. Нэгдүгээрт, хиймэл арьсыг жинхэнэ арьснаас ялгахад маш амархан. Хоёрдугаарт, цэвэр арьсан гутал өмсөхөд хөлд илүү тав тухтай байдаг. Яагаад гэвэл арьс нь хөлийг амьсгалах нөхцлийг бүрдүүлэх төдийгүй дулааныг сайн хадгалдаг тул хөл даарахгүй. Урт түрийтэй хиймэл арьсан гутал богино түрийтэй арьсан ботинкноос илүү хөл дааруулдгийг анхаар.

 

9. Жигд биш хээ, эд ангийн ялгаа

© Raymond Beljan / Flickr

Гутал – цугтаа нэгдэх хэд хэдэн эд ангиас бүрддэг. Тийм учраас хээнд маш их анхаарал хандуулах хэрэгтэй, ялангуяа хээтэй туфли бол. Зураг нь жигд түрхэгдсэн байх ёстой юм. Эс бөгөөс хямд гутал гэдэг нь шууд танигдана. Эв хавгүй зурсан хээ нь ямар ч гутлыг гутаана. Худалдаж авахаасаа өмнө туфли, пүүз зэргийг зэрэгцүүлэн тавьж хэсгүүд нь адил байгаа эсэхийг шалга: элементийн урт, оёдол, тэр бүү хэл өнгийг ч мөн шалгана.

 

10. Буруу хэмжээтэй гутал

© Ozzy Delaney / Flickr, © Dana Lookadoo / Flickr

Гутал хөлийн аль нэг хэсгээр чөлөөтэй, нөгөө хэсгээр бариад байвал чанарын хувьд муу гутал болохын шинж. Эхнээсээ л эсгүүрээ буруу гаргажээ. Гутал хөлд эвтэйхэн байх ёстой –  энд тэндээ сул биш, гэхдээ хөлийг барихгүй, явахад хөлд эвтэйхэн. Бүх хүний хөлд таарах төгс хэв гэж байхгүй. Чанартай гутал үйлдвэрлэгчид нарийн эсвэл өргөн хөлтэй хүмүүст зориулсан хэв ашиглахыг эрхэмлэдэг ажээ.

 

11. Хэтэрхий хавтгай улавч

© -l.i.l.l.i.a.n- / Flickr

Гутлын чанар зөвхөн гадаад эд зүйл болон материалаас шалтгаалахгүй. Улавч ч гэсэн чухал үүрэг гүйцэтгэнэ. Хөлийн нумын хэлбэртэй байвал сайнд тооцогддог – хөлийн нум газарт хүрэх ёсгүй. Хямд гутлын улавч ихэвчлэн хавтгай байдаг. Илүү чанартай гутал үйлдвэрлэгчид үүнд өндөр ач холбогдол өгч хүн явахад хөлд нь эвтэйхэн байлгах үүднээс хөлийн уланд зориулж тусгай нум гаргаж өгдөг ажээ.

Гутал худалдан авах өөрийн туршлагаасаа бидэнтэй хуваалцаарай. Та хамгийн сүүлд ямар гутал худалдаж авсан бэ?

6
БахархмаарБахархмаар
5
ГайхмаарГайхмаар
3
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
3
ХарамсалтайХарамсалтай
2
Ха ХаХа Ха
2
ГоёГоё
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *