Гипнозийн тухай сонирхолтой 5 баримт 

0

5. Маш эртний түүхтэй

“Гипноз” гэх нэр томьёог анхлан 1840-өөд онд Шотландын мэс засалч Жеймс Брейд гаргаж ирсэн, гэхдээ практикт хэдэн зуун жилийн өмнөөс хэрэглэж байжээ. Энэтхэгийн анагаах ухаанд өвчтөнийг гипноздож “сүмийн нойронд” оруулан эмчилгээгээ хийх ажлыг эхлүүлдэг байжээ. Мөн эртний грекчууд ч хүмүүсийг нойрсуулдаг байв. МЭӨ 1500 оны үед гипноз байсныг гэрчлэх түүхэн баримтууд олджээ.

Гипнозийн тухай сонирхолтой 5 баримт  1

4. Та өөрөө өөрийгөө гипноздож болно

Нүүрнийхээ өмнө элдэв зүйл савчуулах ч хэрэггүй. Өөрөө өөрийгөө гипноздох аргыг 20-р зууны эхэнд францын сэтгэл зүйч Эмилем Куэ гаргаж ирсэн юм. “Таны ухамсарт байгаа бүх зүйл – бодит” гэсэн зарчмаар явагдана. Онолын хувьд тайлбарлан хэлбэл, хаалга хэдий онгорхой ч гэсэн хүн бодолдоо онгойлгож чадахгүй гэж төсөөлнө, гэтэл бидний дотоод сэтгэл хаалгыг онгойлгох гэж хичээсээр л байна. Өөрөө өөрийгөө гипноздох нь гипнозийн бусад төрлүүдийн адил хүн өөрөө болох гэж буй зүйлээ хүсэх ёстой. Гипнозод орж байгаа хүн хүсэхгүй бол юу ч болохгүй.

Гипнозийн тухай сонирхолтой 5 баримт  2

3. Та өвчнөө гипноздож болно

Гипнозийн ачаар биеийн өвчнийг намдааж болно, энэхүү аргыг 1800-аад онд маш өргөн дэлгэр ашигладаг байжээ. Харин одоо цагт бол багахан өвчин тухайлбал, түлэгдэлт эсвэл шавьжинд хатгуулсан шархны өвчнийг намжаахад ашиглаж байна. Мөн төрөлтийн үед маш өргөнөөр ашиглах болжээ. 1950-аад оноос эхэлсэн шинжлэх ухааны судалгаанаас харахад өвчний үед гипнозийг ашиглахад үр дүнгээ өгч байгаа нь баталжээ.

Гипнозийн тухай сонирхолтой 5 баримт  3

2. Гипноз – энэ бол нүгэл

1847 онд Ромын католик сүмийнхэн гипноз гэх зүйл ад чөтгөртэй холбоотой гэсэн асуудал гарган тавьжээ. Харин урсгалаасаа үл хамааран христийн шашны зарим нэг сүмүүд гипнозийг ямар нэгэн төвшинд хүлээн зөвшөөрдөг байна. Гипнозийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа гол шалтгаан нь хүнийг хэсэг хугацаанд ухаангүй болгож байгаа бөгөөд энэ үеэр “чөтгөрийн дарлал”-д орж болзошгүй гэж үзэх ажээ.

Гипнозийн тухай сонирхолтой 5 баримт  4

1. Магадгүй өнөөдөр та гипноздуулсан ч байж болзошгүй

Та үүнд хэрхэн хандах нь таны хэрэг, гэхдээ та өдөр болгон ямар нэгэн хэмжээгээр гипнозод ордог. Энэ нь санаандгүй байдлаар байж болно, жишээ нь ном унших, кино үзэж байхдаа ч юм уу ямар нэгэн зүйлээс нүд салгаж чадахгүй харж байхдаа … Хүн болгон л замаар алхан зугаалдаг хэрнээ мөч болгоныг санадаггүй шүү дээ, тэгэхээр та багахан хугацаанд “тасарсан” л байх гээд байна.

Гипнозийн тухай сонирхолтой 5 баримт  5

5
ГоёГоё
1
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Baachka Avir

    2016/05/06 at 21:24

    Бадрангуй Б. Ene nogoo SECRET chin bna shd

  2. Зочин

    2016/05/07 at 16:16

    galzuu soliotoi fanuud baidag. ted nar lav gipnozduulsan baij taaraa

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *