Түүхэнд хамгийн өндрөөр үнэлэгдсэн киноны дүрүүд

0

Холливудыг тамын тогоотой зүйрлэх нь бий, сард эсвэл долоо хоногт шинэ кинонууд хэдэн арваараа эсвэл бүр хэдэн зуугаар дэлгэцнээ гарч прокат руу явна. Жүжигчид ганцхан урлагт дуртайдаа бус эсвэл нэр алдарт гарахын тулд кинонд тоглодог юм биш: дүр бүтээснийхээ төлөө галзуурмаар их “цалин” авдагт л гол учир байгаа юм. Хэн ямар дүр бүтээгээд хамгийн их “цалин” авсныг та энэ мэдээллээс мэдэх болно.

19. Жим Керри, “Yes Man” – 35 сая ам.доллар

Инээдмийн киноны од тэрээр “Yes Man”-д дүр бүтээснийхээ төлөө 35 сая доллар буюу нийт кассын орлогын 36,2 хувийг эзлэх “цалин” авчээ.

Түүхэнд хамгийн өндрөөр үнэлэгдсэн киноны дүрүүд 1

18. Бага Роберт Дауни, “Avengers: Age of Ultron” – 40 сая ам.доллар

Тийм ээ, тэрээр энэ дүрийг бүтээх хүртлээ маш их урт зам туулсан юм. Үүнийг амжилт гэхээс өөр юу гэлтэй билээ дээ.

Түүхэнд хамгийн өндрөөр үнэлэгдсэн киноны дүрүүд 19

17. Том Хэнкс, “Saving Private Ryan” – 40 сая ам.доллар

Холливудын хайр татсан жүжигчин Том Хэнкс зөвхөн мөнгө олох гэж энэхүү кинонд тоглоогүй юм: найруулагч Стивен Спилбергийн хэлснээр бол энэ кино түүний авьяасгүйгээр урлагийн бүтээл болж чадахгүй байжээ.

Түүхэнд хамгийн өндрөөр үнэлэгдсэн киноны дүрүүд 2

16. Бага Роберт Дауни, “The Avengers” – 50 сая ам.доллар

Бага Роберт Даунигийн бас нэгэн амжилт. Сонирхолтой нь анхны анги дээр дараагийн ангиасаа илүү шагнал урамшуулал авсан байгаа биз?

Түүхэнд хамгийн өндрөөр үнэлэгдсэн киноны дүрүүд 3

15. Жонни Депп, “Alice in Wonderland” – 50 сая ам.доллар

Тэрээр үнэхээр авьяастай, артхаус жүжигчин байсан нь үнэн. Галзуу Малгайт – хоёрдугаар дүр хэдий ч Тим Бёртоны хувьд үгүй бололтой.

Түүхэнд хамгийн өндрөөр үнэлэгдсэн киноны дүрүүд 4

14. Бага Роберт Дауни, “Iron Man 3” – 50 сая ам.доллар

Төмөр хүний дүрийг бүтээнэ гэдэг мөнгө үйлдвэрлэхтэй л адил ажил байж болно. Роберт Даунигийн амжилт дуусахгүй бололтой, уг киноны гуравдугаар анги хамгийн алдартайд тооцогддогийг танд сонирхуулан дуулгая.

Түүхэнд хамгийн өндрөөр үнэлэгдсэн киноны дүрүүд 5

13. Жонни Депп, “Pirates of the Caribbean: On Stranger Tides” – 55 сая ам.доллар

Гурван анги кино нийтдээ 2,5 тэрбум ам.доллар олсон, жүжигчин маань ч өөрийнхөө хувийг хүртсэн нь энэ. Ахмад Болжмор Жек зүгээр суухгүй нь хэнд ч ойлгомжтой биз дээ.

Түүхэнд хамгийн өндрөөр үнэлэгдсэн киноны дүрүүд 6

12. Леонардо Ди Каприо, “Inception” – 59 сая ам.доллар

Том Хэнксийн адил Ди Каприо энэ киноны утга учир нь болсон. Тэгэхээр, Кристофер Ноланы кинонд тоглоод ийм хэмжээний шагнал урамшуулал авсанд гайхах зүйлгүй болно.

Түүхэнд хамгийн өндрөөр үнэлэгдсэн киноны дүрүүд 7

11. Жек Николсон, “Batman” – 60 сая ам.доллар

Энэхүү жагсаалтад багтсан хамгийн хуучны кино бөгөөд нэгийг дурьдах хэрэгтэй болов уу: Жек Николсон хувь хүн болон “Бэтмэн”-ийн дүрийг бүтээхэд түүний зүгээс нөлөөлсөн нөлөө хоёр хоорондоо тусдаа зүйл юм. Комиксоор хийсэн ямар ч кино Жек мэтийн алдартай одуудыг урьж тоглуулаагүй. Ганцхан “Бэтмэн” кино л урьжээ.

Түүхэнд хамгийн өндрөөр үнэлэгдсэн киноны дүрүүд 18

10. Харрисон Форд, “Indiana Jones and the Kingdom of the Crystal Skull” – 65 сая

Бүхий л цаг үеийн үзэгчдийн хайрыг татсан кино од Харрисон Форд анх удаа ийм өндөр үнээр дүр бүтээжээ. Кино бүтээгчид энэ хүнийг кинондоо тоглуулахын тулд ийм үнэ амлахаас ч өөр аргагүй байсан биз.

Түүхэнд хамгийн өндрөөр үнэлэгдсэн киноны дүрүүд 8

9. Том Хэнкс, “Forrest Gump” – 70 сая ам.доллар

Киноны зураг авалтын үеэр багийнханд нэгэн айдас төржээ, учир юунд вэ гэвэл киноны төсөв хэтрэх төлөвтэй болсонд юм. Иймд Том Хэнксд киноны орлогын 10 хувийг өгнө гэсэн бөгөөд кассын орлого түүний “цалин хөлс”-ийг тодорхойлсон байна.

Түүхэнд хамгийн өндрөөр үнэлэгдсэн киноны дүрүүд 9

8. Том Круз, “Mission: Impossible II” – 75 сая

Цуврал киноны гол баатар болон кино багийнхан нийт 8 тэрбум доллар олсон. Том Круз ч кино амжилт олохын үндэс байсан бөгөөд үүнийгээ үнэлүүлэх нь зүйтэй.

Түүхэнд хамгийн өндрөөр үнэлэгдсэн киноны дүрүүд 10

7. Том Круз, “Mission: Impossible III” – 75 сая

Ганцхан ангиар зогссонгүй: дараа дараагийн ангиуд нь орлогоороо улам даваад байхаар яалтай билээ дээ.

Түүхэнд хамгийн өндрөөр үнэлэгдсэн киноны дүрүүд 11

6. Киану Ривз, “The Matrix Revolutions” – 76 сая ам.доллар

Олсон орлогоороо оддын амьдралаар амьдарч болох байсан, гэхдээ тэр өөр хэв маягийг сонгосон юм. “Матрикс”-ийн эхний анги үзэгчдийг байлдан дагуулсан тул дараагийн ангийг хийхэд хүргэжээ.

Түүхэнд хамгийн өндрөөр үнэлэгдсэн киноны дүрүүд 12

5. Сандра Буллок, “Gravity” – 77 сая доллар

Энэ жагсаалтад багтсан цорын ганц эмэгтэй жүжигчин шинжлэх ухааны зөгнөлт киноны дүрээрээ нийт кассын орлогын 15 хувийг хүртсэн юм.

Түүхэнд хамгийн өндрөөр үнэлэгдсэн киноны дүрүүд 13

4. Том Круз, “The War of the Worlds” – 100 сая ам.доллар

Холливудын од жүжигчин болон алдартай найруулагч хоёр нийлж шинжлэх ухааны зөгнөлт кино хийхээр юу болдог вэ? Спецэффектээр дүүрэн үзүүштэй кино … бас Том Крузийн маш өндөр “цалин”.

Түүхэнд хамгийн өндрөөр үнэлэгдсэн киноны дүрүүд 15

3. Уилл Смит, “Men in Black 3” – 100 сая ам.доллар

“Men in Black” киноноос өмнө 17 кинонд тоглоод 100 сая гаруй ам.долларын орлого аль хэдийн олсон байсан. Мэдээж авьяас байгаа цагт үнэлүүлэх л хэрэгтэй.

Түүхэнд хамгийн өндрөөр үнэлэгдсэн киноны дүрүүд 14

2. Брюс Уиллис, “The Sixth Sense” 100-120 сая ам.доллар

Брюс Уиллис энэ кинонд тоглохдоо 14 саяын “цалин” дээрээс нь кассын нийт орлогын 17 хувийг авна гэж гэрээ хийжээ. Гэрээнд заасан хувь түүний орлогыг нэмэгдүүлсэн нь ойлгомжтой.

Түүхэнд хамгийн өндрөөр үнэлэгдсэн киноны дүрүүд 16

1. Киану Ривз, “The Matrix Reloaded” – 126 сая ам.доллар

Энэхүү жагсаалтын тэргүүнд бичигдсэнээс харахад Киану Ривз “Матрикс” киногоор үнэхээр мөнгө хийж чадсан байгаа биз? Тодруулбал, кассын орлого гэх зүйл түүнийг хамгийн өндөр шагнал урамшуулалтай жүжигчнээр шалгарууллаа.

Түүхэнд хамгийн өндрөөр үнэлэгдсэн киноны дүрүүд 17

20
ГайхмаарГайхмаар
3
ГоёГоё
2
ТэнэглэлТэнэглэл
2
БахархмаарБахархмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Ангараг

    2016/05/06 at 22:35

    Keanu Reeves үнэхээр мундаг юм байна. Ийм их орлого олчоод зүгээр энгийн амьдралаар амьдардаг гэж бодохоор

  2. Drrrrr

    2016/05/07 at 11:52

    Matrix-iin Neo bol uneheer Gots dur l de yalt ch bhgui, Gaihamshigtai buteesen

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *