Хамгийн ер бусын зүйлсээр хийгдсэн тавилга хэрэгслүүд

0

Хамгийн ер бусын зүйлсээр хийгдсэн тавилга хэрэгслүүд


Hermes, Toyota, BMW, Kiddi, Swarowski зэрэг компаниудтай хамтран ажилладаг Японы алдартай дизайнер Tokujin Yoshioka болон Bike Furniture Design студийн бүтээсэн тавилга хэрэгслүүдийн зургуудыг бүтээгдэхүүний загварын чиглэлээр суралцаж, ажилладаг, сонирхдог хэн бүхэнд зориулан нийтэллээ. Бүхэл бүтэн үзэсгэлэн болон гарсан этгээд чамин, орчин үеийн загвартай тавилгын коллекци уян хатан полимер, шахмал цаас зэрэг материалуудаар хийгдсэн ба хамгийн гайхмаар нь ийм буйдан дээр сууж болдог байна.Нэртэй дизайнер эрхэм цаасан буйдангаа Cloud хэмээн нэрлэсэн бол гялалзсан талстуудаас бүтсэн сандлаа гоо үзэсгэлэнгийн охин тэнгэрийн нэрээр Venus хэмээн нэрийджээ. Түүнчлэн полиэфирийн синтетик хуванцар уян хатан полимерийг жигнэж хийсэн сандлаа Bread гэж нэрлэсэн байна. Venus сандлын хувьд маш өвөрмөц материалаар, маш өвөрмөц аргаар хийгдсэн бөгөөд тусгай давсны уусмалд суулгасан ширхэглэг полимер нь эцсийн дүнд маш гайхалтай өсөж томорсон гэнэ. Тун зөөлхөн сууснаар тав тухыг төдийлэн мэдрэхгүй боловч маш гайхалтай гоёмсог дэгжин болсноороо анхаарал татсан бүтээл болсон байна. Bread сандлын тухайд ч мөн адил хийх арга нь маш онцгой. Tokujin Yoshioka эмнэлэгт ашигладаг өндөр чанартай фибер-полиэфирийн синтетик хуванцар полимерийг бүтээхээр шийдсэн ч түүнийгээ шаардлагатай хэлбэрт оруулах нь хэцүү зүйл байжээ. Олон арван оролдлогын дараагаар тэрээр дээрх материалаа сандлын хэлбэрт оруулан жигнэх аргыг бодож олсон байна. Эхлээд фиберээ хүссэн хэлбэртээ оруулан даавуугаар ороож, дараа нь том хоолойнд байрлуулан эцэст нь зууханд хийж, 104 хэмийн халуунаар жигнэснээр энэ өвөрмөц сандал бий болжээ. Зэгсэн амжилттай өөр нэгэн бизнесийн төсөл бол мотоцикл болон унадаг дугуйн хуучин дугуйгаар хийсэн тавилганууд юм. Дизайнер Andy Gregg-ийн үүсгэн байгуулсан Bike Furniture Design студийн бүтээл кофены жижиг ширээ, сандал нь арьс, акрил, резин зэрэг материалаар тоноглогджээ. Техно интерьерт дурлагчдад гойд таашаагдах энэ тавилгуудаа бүтээхдээ тус студийнхэн уулын дугуйчдын ариун дагшин газар хэмээн нэрийддэг Мичиган мужийн Маркуетте хотын гудамжинд, хөл доор хэвтэж байдаг материалыг ашигласан учир энэ бизнес нь амжилт авчрах нь гарцаагүй. Маш онцгой харагдацтай өөр нэг тавилга бол хуучин хөргөгчөөр хийгдсэн тавилгууд бөгөөд дизайнер нь Dirk van der Kooij юм. Endless Flow, Endless Pulse гэсэн хоёр коллекци нь гал тогооны сандал, дайвалздаг түшлэгтэй сандал, өндөр сандал болон ширээ зэргээс бүрддэг аж.

2
ГоёГоё
1
ГайхмаарГайхмаар
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

10 Сэтгэгдэл

  1. MUNHJARGALTUGULDUR

    2012/11/12 at 21:43

    jinhan gaj tavilguud

  2. Mandii_0224

    2012/11/12 at 22:32

    :-)

    [ Зассан: Mandii_0224 , өдөр 2012/11/12 22:34 ]

  3. Mandii_0224

    2012/11/12 at 22:33

    [quote]надад дарсны бөглөө онгойлгогчоор хийсэн гэрлийн чийдэн байдаг ш дээ :286: даан ч дарсаа онгойлгох болохоор салгаж аваад , чийдэнгээ ахиад угсрана :154: …хэцүүлдээ… :104:[/quote]

  4. Зочин

    2012/11/12 at 22:50

    mandii geed *** shaaj ogchee

  5. Userman

    2012/11/13 at 12:52

    xexe txx

  6. samzai

    2012/11/13 at 18:48

    nice

  7. Зочин

    2012/11/15 at 20:35

    гоё юум бна

  8. sbtsatsa

    2012/11/15 at 21:05

    goy shiidelt goyiin

  9. Зочин

    2012/11/16 at 11:19

    bulgan shuba zah zeeliin vnees hymd zarj bna.utas 91915043 91914197

  10. Зочин

    2012/11/18 at 12:35

    goy lym bna :-o

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *