Туршилт хийх дуртай хүмүүст зориулсан амтат чизкейкний 11 төрлийн жор

2

Сонгодог, ликёртой, гадилтай бас өргөст хэмхтэй. Та ямар төрлийн чизкейк сонгох гэж байна, эдгээр зөвлөгөө таны бялууг улам амттай болгоно.

Төгс чизкейк хийх 9 нууц

1. Сонгодог чизкейк хийхэд цөцгийтэй бяслаг (cream cheese) ашигладаг, жишээ нь Philadelphia – энэ л төрлийн бяслагаар хийсэн чизкейк илүү зөөлөн, хөвсгөр болдог юм. Цөцгийтэй бяслагийг мөн гэрийн нөхцөлд хийсэн аарц эсвэл бяслагаар орлуулж болно. Аарц сонгож байгаа бол үрж жижиглэсэн байвал илүү тохиромжтой, гэхдээ бялуу нь илүү нягт болохыг анхаарна уу.

2. Бүх орцууд тасалгааны хэмтэй байх ёстой. Хэмийн ялгаанаас болж зуурмаг жигд биш болох магадлалтай.

3. Орцуудыг гараараа эсвэл бага хурд дээр тохируулсан миксерээр хутгана, маш болгоомжтой. Хэрвээ зуурмагт агаар их орвол чизкейк болж байхдаа хагарч болзошгүй.

4. Сольж болдог ёроолтой хэвэнд хийхийг хичээ. Болсон чизкейкээ гаргаж авахад ч амархан байх болно, хэвний хана, ёроолыг цөцгийн тосоор тослоорой.

5. Чизкейкийг усны ууранд болговол илүү тохиромжтой. Усны уур нь бялууг илүү зөөлөн, жигд, хөвсгөр болгоно. Савны ёроолд ус оруулахгүй байхаар тугалган цаасаар сайтар битүүлээрэй. Шарах шүүгээний хавтандаа ус хийгээд бялуутай хэвээ тавина.

6. Бялуугаа бага хэм дээр буюу 160 хэмээр болгоно (хамгийн өндөр 180 хэм). Хэм таарвал бялуу хагарахгүй.

7. Мөн бялуу болсны дараа хэмийн огцом өөрчлөлт хагарахад хүргэдэг. Шарах шүүгээгээ унтраагаад хаалгыг нь багахан нээгээд хагас цаг орчим байлгаарай. Гаргасны дараа тасалгааны хэмд хэсэг амрааж хөргөнө.

8. Болсон чизкейкийг заавал хөргөх ёстой. Хөргөгчинд ядаж 4 цаг хийгээрэй, шөнөдөө хонуулж чадвал бүр л сайн. Удаан амарсан бялууг зүсэхэд нурдаггүй ажээ.

9. Бялууг нойтон хутгаар зүсвэл илүү амархан байна.

 

Чизкейкний жорууд

1. “Нью-Йорк” сонгодог чизкейк

Орц:

  • 150 г үйрмэг жигнэмэг
  • 75 г цөцгийн тос
  • 900 г Philadelphia бяслаг
  • 200 г сахарын нунтаг
  • 200 г 200%-ийн тослогтой цөцгий
  • 3 х.х гурил
  • 3 өндөг
  • 1 өндөгний шар
  • Чимх ванилин

Бэлдэх арга:

Блендерт жигнэмэгээ бутлаад дээрээс нь цөцгийн тосоо хийж сайтар холино. 23 см-ийн диамертртэй хэвэнд цөцгийн тостой жигнэмэгээ жигд тараана. 180 хэм халаасан шарах шүүгээнд 10 минут болгосны дараа гаргаж хөргөнө.

Тэр хугацаанд бяслаг сахарын нунтгаа хольж байна. Цөцгий болон гурилаа хийгээд дахин сайн хутгана. Дээрээс нь өндөгнүүдээ ар араас нь, өндөгний шар, ванилинээ хийж нэг зуурмаг болтол сайтар хутгана.

Шанзаа суурин дээрээ жигд тарааж 160 хэмд 45 минут болгоно.

 

2. Шоколадтай чизкейк

Орц:

Сууринд:

  • 125 г үйрмэг жигнэмэг
  • 60 г цөцгийн тос
  • 1 х.х какао

Шанзанд:

  • 175 г хар шоколад
  • 500 г цөцгийн бяслаг
  • 150 г сахарын нунтаг
  • 1 х.х эрдэнэ шишийн крахмал эсвэл кремийн бэлдэц
  • 3 өндөг
  • 3 өндөгний шар
  • 150 г 20%-ийн тослогтой цөцгий
  • ½ ц.х какао
  • 1 х.х халуун ус

Чимэглэлд:

  • 75 г хар шоколад
  • 125 мл тослогтой цөцгий
  • 1 ц.х өтгөн зөгийн бал

Бэлдэх арга:

Блендерт жигнэмэгээ буталж жижиглэнэ. Хайлуулсан цөцгийн тос, какаогоо хийж сайтар хутгаарай. 23 см диаметртэй хэвэнд сууриа жигд тараагаад хөлдөөгчинд хийнэ.

Шоколадаа усны ууран дээр барьж эсвэл богино долгионы зууханд хийж хайлуулаад хөргөнө. Бяслаг, сахарын нунтаг, крем эсвэл крахмалаа холино. Өндөг, өндөгний шараа хийж сайтар хутгаад зөөхийгөө хийж бас дахин холиорой.

Халуун усанд какаогоо хийж хайлуулаад шоколадтай зуурмагтаа хийнэ. Сайтар хутгана.

Хүйтэн суурин дээрээ шанзаа тарааж тавиад 50 минут 180 хэмд болгоно.

Шоколадаа хайлуулж зөөхий, зөгийн балтай хольж багахан хөргөөд хүйтэн чизкейк дээрээ жигд тарааж асгана.

 

3. Нимбэг-аарцтай чизкейк

Орц:

  • 80 г үйрмэг жигнэмэг
  • 50 г цөцгийн тос
  • 200 г цөцгийт бяслаг
  • 500 г аарц
  • 200 г сахарын нунтаг
  • 3 нимбэг
  • 4 хавтгай желатин

Бэлдэх арга:

Жигнэмэгээ блендэрт хийж нунтаглаад дээрээс нь хайлуулсан цөцгийн тосоо хийнэ. 20 см диаметртэй хэвэнд сууриа тарааж тавиад хөргөгчинд хагас цаг амраана.

Бяслаг, аарц, сахарын нунтаг, хоёр нимбэгийн хальсаа холино. Желатинаа хүйтэн усанд хийж зааврын дагуу дэвтээнэ дараа нь зөөлөн гал дээр барьж хайлуулаарай. Хайлсан желатиныг хоёр нимбэгийн шүүстэй холино. Нимбэгийн шүүстэй желатинаа аарцтай зуурмагт хийж сайтар холино.

Шанзаа сууриндаа жигд тараагаад хөргөгчинд 6-8 цаг байлгана.

 

4. Гадилтай чизкейк

Орц:

  • 120 г жигнэмэг
  • 60 г цөцгийн тос
  • 200 г сахарын пудр
  • 1 ц.х цинамон
  • 450 г цөцгийт бяслаг
  • 2 ц.х нимбэгийн шүүс
  • 4 өндөг
  • 230 г 20%-ийн тослогтой цөцгий
  • 3 бүрэн болсон гадил

Бэлдэх арга:

Нунтагласан жигнэмэг дээрээ хайлуулсан цөцгийн тос, 50 г сахарын нунтаг болон цинамоноо нэмнэ. 23 см диаметртэй хэвэнд сууриа жигд тараагаад 180 хэмийн шарах шүүгээнд 10 минут болгоно.

Бяслаг, үлдсэн сахарын нунтаг, нимбэгийн шүүсээ холино. Хутгаж байхдаа өндгөө нэг нэгээр нь хийнэ. Дээрээс нь цөцгий болон гадилын нухшаа хийнэ. Суурин дээрээ шанзаа тарааж тавиад 1 цагийн турш 160 хэмд болгоно.

 

5. “Тирамису” чизкейк

Орц:

Сууринд:

  • 150 г жигнэмэг
  • 50 г сахар
  • 1 х.х какао
  • 70 г цөцгийн тос

Шанзанд:

  • 900 г цөцгийт бяслаг
  • 300 г сахар
  • 4 х.х эрдэнэ шишийн крахмал
  • 4 өндөг
  • 80 мл ром
  • 80 мл эспрессо
  • Чимх ванилин
  • 10-12 савоярди жигнэмэг

Чимэглэлд:

  • 30 г какао
  • Хөөсрүүлсэн цөцгий
  • Хэдэн цонх шоколад

Бэлдэх арга:

Нунтагласан жигнэмэг дээрээс сахар, какао, хайлуулсан цөцгийн тосоо хийнэ. Суурийг 20 эсвэл 23 см диамертай хэвэнд жигд тараагаарай.

Бяслаг, сахараа сайтар холино. Дээрээс нь крахмалаа хийж хутгаад өндөг, ром, кофе, ванилинаа хийж сайтар хутгана. Бяслагтай шанзныхаа талыг суурин дээрээ тарааж тавиад дээрээс нь савоярди жигнэмэг тавина, дахин шанзаа тараана. 160 хэм халаасан шарах шүүгээнд 1,5 цаг болгоно.

Хүйтэн болтол нь хөргөсөн чизкейк дээрээ какао цацаад хөөсөрсөн цөцгий, шоколадны үйрмэгээр чимнэ.

 

6. Алимтай чизкейк

Орц:

Сууринд:

  • 120 г жигнэмэг
  • 70 г овьёос
  • 100 г цөцгийн тос
  • 50 г бор сахар

Шанзанд:

  • 450 г цөцгийт бяслаг
  • 2 өндөг
  • 50 г бор сахар
  • 50 г цагаан сахар
  • ½ ц.х цинамон
  • 1/3 ц.х нунтаг цагаан гаа
  • 2 х.х эрдэнэ шишийн крахмал
  • Чимх ванилин
  • 2 алим

Дээд давхаргад:

  • 4 х.х гурил
  • 4 х.х овьёос
  • 50 г сахар
  • ½ ц.х цинамон
  • 2 х.х цөцгийн тос

Бэлдэх арга:

Нунтагласан жигнэмэг дээрээ овьёос, хайлуулсан цөцгийн тос, сахараа хийж хутгана. 23 см диаметртэй хэвэнд сууриа жигд тараагаад 180 хэмийн шарах шүүгээнд 8-10 минут байлгана.

Бяслаг, өндгөө сайтар хутгаарай. Дээрээс нь сахар, амтлагчууд, ванилин хийж сайтар хутгана. Шанзаа суурин дээрээ тараагаад арилгасан алимны зүсмээ жигд тарааж тавина.

Гурил, овьёос, сахар, цинамон, хайлуулсан цөцгийн тосоо холино. Зуурмагаа тарааж тавьсан алим дээрээ асгаад бялуугаа шарах шүүгээнд 45 минут хийж болгоно.

 

7. Жимсгэнэтэй чизкейк буюу болгохгүй омбре

Орц:

  • 300 г овьёосны жигнэмэг
  • 100 г цөцгийн тос
  • 500 г цөцгийт бяслаг
  • Чимх ванилин
  • 300 мл тослог цөцгий
  • 500 г нэрсний чанамал
  • 40 хавтгай желатин
  • 100 мл ус
  • 200 г нэрс, бөөрөлзгөнө зэрэг жимсгэнэ

Бэлдэх арга:

Блендерт жигнэмэгээ нунтаглаад дээрээс нь хайлуулсан цөцгийн тосоо хийнэ. 23 см диаметртэй хэвэнд тарааж тавиад 20 минут хөргөгчинд амраана.

Бяслагаа ванилтай холино. Өөр саванд цөцгийгөө хөөсрүүлж дээрээс нь бяслаг, 1 ½ ц.х чанамалаа хийнэ. Сайтар хутгаад хүйтэн суурин дээрээ 1 см-ээр асгана. Үлдсэн зуурмагтаа 1 ½ х.х чанамалаа хийж хутгаад сайтар хутгаж өмнө асгасан шанз дээрээ дахин нэмж асгана.

Энэ мэт байдлаар дээрээс давхарлаж хэвний дээд ирмэгт 1 см үлдтэл явна. Энэ бол омбре өнгө төрхийг гаргах юм – цайвар өнгөөс гүн өнгө рүү шилжээ.

Чизкейкээ хэдэн цаг хөргөгчинд амраана.

Энэ хугацаанд желатинаа хүйтэн усанд хийж дэвтээгээд зааврын дагуу хайлуулна. Бэлдсэн чанамалаас танд 1/3 нь үлдэх байх зөөлөн гал дээр желатинтай цуг хийж хутгаад 50 г жимсгэнээ нэмнэ. Хөргөгчинд хагас цаг орчим хийж хөргөнө.

Желег чизкейк дээрээ жигд тараагаад дахин хөргөгчинд хийнэ. Бэлэн болсон бялуугаа жимсгэнээр чимэглээрэй.

 

8. Кофе-ликёртой чизкейк

Суурь болон шанзанд:

Орц:

  • 175 г жигнэмэг
  • 85 г цөцгийн тос
  • 15 г нунтаг желатин
  • 5 х.х хүйтэн ус
  • 250 г аарц
  • 250 г маскарпоне бяслаг
  • 150 мл Baileys ликёр
  • 140 мл тослог цөцгий
  • 2 өндөг
  • 140 г сахарын нунтаг

Дээд давхаргад:

  • 1 ц.х овоолон желатин
  • 150 мл өтгөн хар кофе
  • 2 х.х сахарын нунтаг

Бэлдэх арга:

Нунтагласан жигнэмэгээ хайлуулсан тостой холино. 20 см диаметртэй хэвэнд тарааж тавиад хагас цаг хөргөгчинд амраана.

Желатинаа усанд хийж 5 минут дэвтээнэ. Усны ууран дээр желатинаа бариад сайтар хутгаж хайлуулна. Аарц, бяслаг, ликёроо цугт нь хийж хутгаад желатинаа хийж хөөсрүүлсэн цөцгийтэйгөө хутгана. Өөр саванд өндөг, сахарын нунтгаа хутгаарай. Өндөгний зуурмагийг шанзандаа хийж сайтар хутгана. Суурин дээрээ шанзаа асгаад хэдэн цаг хөргөгчинд амраана.

Желатинаа кофенд хийж усны ууран дээр хайлуулна. Сахарны нунтаг нэмээд сайтар хутгаж хөргөнө. Кофены желег чизкейк дээрээ асгаад хөргөгчинд хагас цаг байлгана.

 

9. Авокадогийн пирогтой чизкейк

Орц:

Сууринд:

  • 120 г жигнэмэг
  • 70 г сахар
  • 90 г цөцгийт тос
  • Чимх давс

Шанзанд:

  • 450 г цөцгийт бяслаг
  • 200 г сахар
  • Чимх давс
  • 2 болсон авокадо
  • 120 мл лаймын шүүс
  • 1 лаймын хальс
  • 180 г тослог цөцгий
  • 1 лайм чимэглэлд

Бэлдэх арга:

Нунтагласан жигнэмэг дээрээ сахар, хайлуулсан цөцгийн тос, давсаа хийж хутгана. Хэвэндээ хийж 180 хэмийн шарах шүүгээнд 8-10 минут болгоно.

Бяслаг, сахар, давсаа холино. Авокадогийн зөөлөн эд, лаймын шүүсийг сайтар холино. Дээрээс нь лаймын хальс, цөцгийгөө хийгээд хутгаарай. Шанзаа суурин дээр асгаад зүсэм лаймаар чимэглэж хөргөгчинд хэдэн цаг байлгана.

 

10. Аарцтай герман чизкейк

Орц:

  • 240 г гурил
  • ¼ ц.х давс
  • 130 г цөцгийн тос
  • 1 өндөгний шар
  • 1-2 х.х хүйтэн ус
  • 750 г 20%-ийн тослогтой цөцгий
  • 200 г сахар
  • 80 мл ургамлын тос
  • 3 өндөг
  • Чимх ванилин
  • 4 х.х эрдэнэ шишийн крахмал
  • 120 мл сүү

Бэлдэх арга:

Гурил, давс, сахараа холино. Цөцгийн тосоо хайлуулаад дээрээс нь хийж зуурна. Өндөгний шараа усанд хийж гурилын зуурмагтаа хийж хүнсний гялгар уутанд ороож хөргөгчинд 1 цаг байлгана.

Зуурмагийн 2/3 хэсгийг 25 см-ийн диаметрийн хэмжээтэй илдээд хэвнийхээ ёроолд тавиарай. Үлдсэн зуурмагийг урт хиам шиг болгоод хэвийн хананд наагаад хоёр үзүүрийг нь цэвэрхэн холбоно.

Аарц, сахараа холиод тос, 3 өндөгний шартай сайтар хутгана. Дээрээс нь ванилин, крахмал, сүүгээ хийж хутгана. Сайтар хутгаад хөөсрүүлсэн өндөгний цагаанаа хийгээрэй. Шанзаа суурин дээр хийж 180 хэм халаасан шарах шүүгээнд 1 цаг болгоно.

 

11. Өргөст хэмхтэй чизкейк

Орц:

  • 120 г брецель (давсалсан крендел)
  • 70 г цөцгийн тос
  • 450 г цөцгийт бяслаг
  • 280 г ямааны бяслаг
  • 170 г 20%-ийн цөцгий
  • 1 х.х давстай өргөст хэмхийн уусмал
  • 3 өндөг
  • 50 г пармезан бяслаг
  • 3 хумс сармис
  • Хэдэн навч яншуй
  • 2 ц.х давс
  • 1 ц.х нунтаг улаан чинжүү эсвэл паприка
  • Чимх хар перец

Бэлдэх арга:

Брецелийг жижиглээд хайлуулсан цөцгийн тостой холино. 20 эсвэл 23 см-ийн диаметртэй хэвэнд тараана.

Цөцгийн болон ямааны бяслаг, цөцгий, давстай уусмалаа холино. Дээрээс нь өндгөө нэмж сайтар хутгаарай. Пармезан, бага зэргийн жижиглэн хэрчсэн өргөст хэмх, жижиглэн хэрчсэн сармис, яншуй, давс, перецээ нэмж холино.

Шанзныхаа талыг суурин дээрээ тавиад үлдсэн өргөст хэмхээ цацаад дээрээс нь үлдсэн шанзаа асгана. 160 хэм хүртэл халаасан шарах шүүгээнд 1 цаг болгоно. Болсон чизкейкээ давстай өргөст хэмхээр чимэглэж болно.

2
ГоёГоё
2
ГайхмаарГайхмаар
1
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

5 Сэтгэгдэл

  1. Ganbaatar Bayarsaikhan

    Ganbaatar Bayarsaikhan

    2018/03/25 at 14:12

    Ebo Enkhbold

  2. Shoovoo Nyamsvren

    Shoovoo Nyamsvren

    2018/03/25 at 15:18

    ;

  3. Б. Нямка

    Б. Нямка

    2018/03/25 at 16:31

    Ноно Нандин

  4. Ноно Нандин

    Ноно Нандин

    2018/03/25 at 17:06

    Chadnaaa xexe

  5. Нямаа Дарьсүрэн

    Нямаа Дарьсүрэн

    2018/03/25 at 18:00

    Хардаа Нямаа

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *