“Мэлхий” – ташааны хэсгийн сунгалтын дасгал! Ямар ч эмэгтэйчүүдийн эмчээс илүү танд туслана

2

Гуяны дотор хэсгээр булчингийн эсийн үндсэн пласт явах бөгөөд хүний эрүүл мэнд, ялангуяа эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн байдалд нөлөөлөх ажээ. Хэрвээ энэ хэсэг хэт ачаалалтай бол ташаа, гуя орчмоор өвчин мэдрэгдэнэ.

Өөр бусад шинж тэмдэг ч илэрнэ: тааз орчим, давсаг, хэвлий, бэлэг эрхтэн орчмоор өвчин мэдрэгдэнэ. Тэр ч бүү хэл бэлгийн харилцаанд орж байхад ч таагүй мэдрэмж төрөх тохиолдол бий. Харамсалтай нь ихэнх хүмүүс уг өвчний эх сурвалжийг булчин гэж үздэггүй. Тиймээс та бүхэндээ ташааны эрүүл байдлыг хангах үр дүнтэй дасгалыг танилцуулахаар бэлдлээ.

 

Гуяны булчингууд

Гуяны том, богино, урт булчингууд гэж бий. Эдгээр булчингуудад ачаалал ирэхэд ташаа, гуяны дотор хэсгээр өвчин мэдрэгдэнэ. Мөн өвдөгний хөдөлгөөнд ч сөргөөр нөлөөлдөг. Ихэнх тохиолдолд идэвхтэй хөдөлгөөн эсвэл хүнд зүйл өргөхөд өвчин мэдрэгдэнэ.

Урт булчингийн ачаалал нь ташаа болон гуяны дотор хэсгээс эхлээд өвдөг хүртэл өвчин мэдрүүлнэ.

Үүнээс гадна дээрх булчингуудын ачаалал нь бэлэг эрхтэн, шулуун гэдэс, давсаг орчмоор таагүй мэдрэмж төрүүлдэг. Мэдрэгдэх өвчин маш хүчтэй байх тул давсаг эсвэл нөхөн үржихүйн эрхтний үрэвсэл гэж андуурахад хүргэнэ. Үнэн хэрэгтээ эдгээр булчингууд нь хэт ачаалал авах эсвэл хэт суларснаас болж цусны эргэлт муудсантай холбоотой ажээ. Тиймээс эмэгтэйчүүдэд ташааны гурвалжин гэх дасгал маш чухал ажээ.

“Мэлхий” дасгал – ташааны хэсгийг гүн сунгах зориулалттай. Дөрвөн хөллөөд өвдгөө хоёр тийш салгана. Гуя, гар шулуун өнцөг гаргахаар нугалаарай. Мөрөө урагшаа буулгаж нуруугаараа хотойно. Ташаа сул, гүнзгий амьсгална. Амьсгал гаргах болгондоо өвдөг хоорондын зайг холдуулахыг хичээ. Энэ байрлалд 30 секунд байна. Дасгал хийх болгондоо 15 секундээр нэмнэ.

Энэ дасгал нь пресс, гар, мөр, гуяны булчинг чангална. Өдөр болгон хийхийг зөвлөе, мөн дасгал хийхээс өмнө булчингуудаа халаахаа мартаж болохгүй (амьсгалын дасгал, байрандаа гүйх, кардио дасгал). 2 долоо хоногийн дараа гэхэд таны гуя илүү уян хатан болсон байх бөгөөд бие илүү хөнгөрч ирнэ. Хамгийн гол нь эмэгтэйчүүд эрүүл мэндээ сайжруулж чадах ажээ. Төрөөгүй залуу эмэгтэйчүүдэд ч гэсэн хэрэгтэй дасгал, төрөлт амархан явагдахад тусална.

Та бүхэнд эрүүл энхийг хүсье. Бидэнтэй өөрийн хийдэг сунгалтын дасгалаа хуваалцаарай. Мөн хэрэгтэй мэдээллийг найз нөхөдтэйгөө хуваалцахаа мартаж болохгүй.

22
БахархмаарБахархмаар
7
ХөөрхөнХөөрхөн
5
ГайхмаарГайхмаар
4
ГоёГоё
2
БурууБуруу
1
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Halika Zorigt

    Halika Zorigt

    2018/03/24 at 13:23

    Namuu Ni

  2. Gerlee Yondon

    Gerlee Yondon

    2018/03/25 at 02:27

    Bayrlalaa heregtei medeelel ugsund

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *