Тестостерон дааврыг нэмэгдүүлж, эршүүд болгох 12 хүнсний бүтээгдэхүүн

0

Хүн зөв хооллох нь бие галбир, эрүүл мэндэд тустайгаас гадна дааварт ч эерэг нөлөөтэй. Эрчүүдийг сэтгэл татам харагдуулах тестостерон дааврын түвшинг нэмэгдүүлдэг хүнсний бүтээгдэхүүнүүд олон байдаг ажээ.

Хүүхнүүдийн зүрхийг булаангаа эрүүл цовоо байхын тулд юу идэх вэ? Дараах бүтээгдэхүүний жагсаалтыг эрчүүддээ зориуллаа.

Мах

Тестостерон дааврыг нэмэгдүүлж, эршүүд болгох 12 хүнсний бүтээгдэхүүн 2

Хоолны мэргэжилтнүүд махны ашиг тус, хор уршиг, мөн ямар төрлийн мах хэрэглэвэл илүү тустай талаар маргалдсаар ирсэн ч тестостерон нэмэгдүүлдэг нь бол дамжиггүй үнэн юм. Өөх багатай мах сонгож, өдөр бүр идэлгүй, хааяа уургаар баялаг өөр хүнсээр орлуулж байгаарай.

Далайн гаралтай бүтээгдэхүүн

Тестостерон дааврыг нэмэгдүүлж, эршүүд болгох 12 хүнсний бүтээгдэхүүн 1

Наймаалж, хавч, сам хорхойг будаа, зууш, сүмстэй хольж хэрэглэж болно. Эсвэл тусдаа хоол хийсэн ч тохирно. Гэхдээ тестостероны хэмжээг маш ихээр нэмэгдүүлдэг бодис агуулах тул эдгээр далайн бүтээгдэхүүнийг байнга хэрэглэж болохгүй.

Өндөг

Тестостерон дааврыг нэмэгдүүлж, эршүүд болгох 12 хүнсний бүтээгдэхүүн 3

Цусан дахь тестостероны хэмжээг хэвийн байлгах үүрэгтэй Д амин дэмээр өндөг баялаг. Өдөрт нэг ширхэг өндөг идэж байхад хангалттай юм байна. Хэрэв холестерины асуудалтай бол өндөгний шарыг их идэж болдоггүй.

Тарвас

Тестостерон дааврыг нэмэгдүүлж, эршүүд болгох 12 хүнсний бүтээгдэхүүн 5

Тарвас нь цусны эргэлтийг сайжруулж, зүрхэнд сайнаар нөлөөлж, холестерины хэмжээг хэвийн түвшинд барьдаг. Зуушинд нэмж, мөхөөлдөс хийж, дангаар нь зүсээд идсэн ч амттай. Өвөл тэр болгон олддоггүй нь харамсалтай.

Өнгөт байцай

Тестостерон дааврыг нэмэгдүүлж, эршүүд болгох 12 хүнсний бүтээгдэхүүн 4

Эмэгтэй даавар болох эстрогеныг бууруулж, эрчүүдийн гол даавар тестостероны түвшинг нэмэгдүүлнэ. Өнгөт байцайг чанаж, хуурж, жигнэж идэж болно. Өдөр тутмын хоолондоо багахан ч атугай хэрэглэж заншаарай.

Зөгийн бал

Тестостерон дааврыг нэмэгдүүлж, эршүүд болгох 12 хүнсний бүтээгдэхүүн 6

Дархлаа дэмжих бүтээгдэхүүн юм. Өдөрт нэг халбага зөгийн бал идэж байх хэрэгтэй. Цайнд хийж, жимсний салат ч хутгаж идэж болно шүү дээ. Олон хувилбар бий.

Сармис

Тестостерон дааврыг нэмэгдүүлж, эршүүд болгох 12 хүнсний бүтээгдэхүүн 7

Стресс багасгах үр дүнтэйгээс гадна, булчин хөгжүүлэхэд дам нөлөөлдөг гэнэ. Амтлагч маягаар нэмж ямар ч хоолыг “амьдруулж” болно.

Усан үзэм

Тестостерон дааврыг нэмэгдүүлж, эршүүд болгох 12 хүнсний бүтээгдэхүүн 9

Усан үзэмний ид шид тун их. Хөгшрөлтийг удаашруулж, үрийн шингэний идэвхийг нэмэгдүүлнэ. Тестостероноо нэмье гэвэл энэ жимсийг сонгоорой. Өдөрт ганц атгыг идэхэд болно.

Шош

Тестостерон дааврыг нэмэгдүүлж, эршүүд болгох 12 хүнсний бүтээгдэхүүн 8

Ямар ч төрлийн шош Д амин дэм, протеин ихээр агуулдаг. Шөл, салат, хуурга гэх мэт олон төрлийн хоолонд нэмж хийж болно. Эрчүүдийн дааврыг дэмжихээс гадна, зүрхний үйл ажиллагаанд сайн.

Хясаа

Тестостерон дааврыг нэмэгдүүлж, эршүүд болгох 12 хүнсний бүтээгдэхүүн 10

Эрдэс бодис, эрчүүдэд тустай тэжээлээр маш баялаг. Хэрэглэхийн өмнө, хясаанд нимбэгийн шүүс цацаж, давс хийж амталбал хүний биед тустай амин дэмүүд нь хадгалагддаг.

Сүү

Тестостерон дааврыг нэмэгдүүлж, эршүүд болгох 12 хүнсний бүтээгдэхүүн 12

Булчин хөгжүүлэх протеинууд, яс бэхжүүлэх кальц, мөн тестостерон нэмэгдүүлдэг Д амин дэмийн эх уурхай бол сүү юм. Д амин дэм ихтэй, тослоггүй сүү хэрэглэвэл илүү тохиромжтой. (%-ийг нь савлагаанаас харна.)

Туна загас

Тестостерон дааврыг нэмэгдүүлж, эршүүд болгох 12 хүнсний бүтээгдэхүүн 11

Мөн л Д амин дэм ихтэй. Илчлэг бага бөгөөд зүрхэнд сайн. Түүхий загас авч өөрөө боловсруулах, эсвэл нөөшилсөн лаазтай туна авч хэрэглэх нь мэдээж таны сонголт. Харин байнга идэж болохгүй.

70
ГоёГоё
13
ТэнэглэлТэнэглэл
10
ГайхмаарГайхмаар
10
Ха ХаХа Ха
5
ХөөрхөнХөөрхөн
4
БахархмаарБахархмаар
4
БурууБуруу
3
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Veteran wannabe

    2016/11/24 at 14:44

    Za dalain hoolton bolnoo yoroosoo lol

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *